1 FITCH AFFIRMS MONGOLIA AT 'B+'; OUTLOOK STABLE WWW.FITCHRATINGS.COM  PUBLISHED:2025/09/02      2 KHURELSUKH AT SCO: ‘MONGOLIA IS READY TO CONTRIBUTE TO REGIONAL INTEGRATION’ WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/09/02      3 GOVERNMENT SUBMITS DRAFT 2026 BUDGET TOTALING MNT 31.6 TRILLION WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/09/02      4 BLACKLIST SYSTEM ABOLISHED: MONGOLIA INTRODUCES CREDIT SCORING WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/09/02      5 PRESIDENT OF CHINA XI JINPING TO VISIT MONGOLIA WWW.AKIPRESS.COM PUBLISHED:2025/09/02      6 MONGOLIA'S CENTRAL BANK BUYS 7.7 TONS OF GOLD IN 8 MONTHS WWW.XINHUANET.COM PUBLISHED:2025/09/02      7 MONGOLIA WELCOMES NEW ZEALAND SPEAKER GERRY BROWNLEE WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/09/02      8 PRESIDENT OF MONGOLIA U. KHURELSUKH RECEIVED BY PRESIDENT OF CHINA XI JINPING WWW.PRESIDENT.MN PUBLISHED:2025/09/01      9 TSOGTGEREL ODON ELECTED CHAIRMAN OF DEMOCRATIC PARTY WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/09/01      10 FAMILY MEMBERS OF JAPANESE WHO DIED IN MONGOLIA AFTER WWII APPEAL FOR PEACE WWW.NHK.OR.JP PUBLISHED:2025/09/01      МОНГОЛБАНК НАЙМДУГААР САРД 690.1 КГ ҮНЭТ МЕТАЛЛ ХУДАЛДАН АВЛАА WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2025/09/02     “ГАЗРЫН ТОС ДАМЖУУЛАХ ХООЛОЙН ТӨСӨЛ”-ИЙН ДЭД БҮТЦИЙН АЖИЛД ШААРДАГДАХ ТҮГЭЭМЭЛ ТАРХАЦТАЙ АШИГТ МАЛТМАЛ ХАЙХ, АШИГЛАХ ТАЛБАЙН СОЛБИЦЛЫГ ТОГТООВ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2025/09/02     ТӨСӨВ 2026: Л.ОЮУН-ЭРДЭНИЙХЭЭС ОРЛОГОО ₮1.9 ИХ НАЯДААР, ЗАРЛАГАА ₮500 ТЭРБУМААР БУУРУУЛЖ. АЛДАГДЛАА ₮1.3 ИХ НАЯДААР НЭМЖЭЭ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2025/09/02     2026 ОНЫ ТӨСВИЙН ТӨСЛИЙГ УИХ-Д ӨРГӨН МЭДҮҮЛЛЭЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2025/09/02     Э.БАТШУГАР: 70 МЯНГА ОРЧИМ ИРГЭН, ААН ХАР ЖАГСААЛТААС ГАРНА WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2025/09/02     ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ БАЙГАЛИЙН ХИЙ ХООЛОЙН ТӨСЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХИЙН ТӨЛӨӨ ИДЭВХТЭЙ АЖИЛЛАЖ БАЙГАА ГЭВ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2025/09/02     Г.ЗАНДАНШАТАР: ЮНИСЕФ-ТЭЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН УУШГИНЫ ЭМНЭЛЭГ БАЙГУУЛНА WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2025/09/02     МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХИЙГ БНХАУ-ЫН ДАРГА ШИ ЖИНЬПИН УГТЛАА WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2025/09/01     АРДЧИЛСАН НАМЫН ДАРГААР О.ЦОГТГЭРЭЛИЙГ СОНГОЛОО WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2025/09/01     THE DIPLOMAT: МОНГОЛ УЛС ЗҮҮН ӨМНӨД АЗИЙН ОРНУУДТАЙ ГУРАВДАГЧ ХӨРШИЙН ХАРИЛЦААГАА ӨРГӨЖҮҮЛЖ БАЙНА WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2025/09/01    

Г.Занданшатар: ЮНИСЕФ-тэй хамтран хүүхдийн уушгины эмнэлэг байгуулна www.itoim.mn

Ерөнхий сайдын тэргүүлдэг Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн хуралдаан Төрийн ордонд болж байна. Ерөнхий сайд Г.Занданшатар энэ үеэр Засгийн газар НҮБ-ын Хүүхдийн сан буюу ЮНИСЕФ-тэй хамтран таван чиглэлд анхаарч ажиллахаар болсныг мэдээллээ. Мөн хүүхдийн төлөө ажилд хувийн хэвшлийн байгууллагууд санаачилгатай оролцохыг уриаллаа.
Ерөнхий сайд Г.Занданшатар: Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн хуралдаанаар хоёр төсөл шийдээч гэдэг санал ирсэн. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн оношилгооны аппарат, Найрамдал зуслангийн гаднах засвар шинэчлэл, хөл бөмбөгийн талбай байгуулах санал ирсэн. Үүнийг би хангалттай биш байна гэж харж байгаа. Иймээс бид ЮНИСЕФ-тэй ярилцаад уушгины өвчлөл ихсэж байгаатай холбоотойгоор хүүхдийн уушгины эмнэлэг байгуулах талаар ярилцлаа. Мөн үндсэн 5 чиглэлийн хамтын ажиллагаанд төр, хувийн хэвшил, ЮНИСЕФ гэсэн гурван талт хамтын ажиллагааг хөгжлүүлж, зарим асуудлыг шийдвэрлэх нь зүйтэй гэж өнөөдрийн Үндэсний зөвлөлийн хуралдаанд танилцуулж байна.
Хувийн хэвшлийн байгууллагуудын борлуулалтын орлогын нэг хувийн татварын хөнгөлөлтийг хүүхдийн хөгжил рүү чиглэсэн тодорхой төслийг дэмжих санаачилгыг дэвшүүлж байна. Уушгины эмнэлэг дээр гэхэд төр 20 хувийг нь гаргаж, олон улсын байгууллага, хувийн хэвшил 80 хувийг нь гаргах байдлаар ажиллавал илүү үр дүнтэй бөгөөд хариуцлагатай байна. Хувийн хэвшил бол төрийн зарим худалдан авалтаас бараг хоёр дахин илүү үр ашигтай, хурдтай ажиллах чадамжтай байна. ЮНИСЕФ-ийн Улаанбаатар хотод хийсэн үнэлгээгээр сургууль доторх агаарын чанар маш муу, уушгины хорт хавдар үүсгэдэг бодис хэвийн хэмжээнээс 5 дахин өндөр байна. Ийм байдалтай удаан явбал хүүхдэд уушгины хорт хавдар үүсгэдэг юм байна. Сургууль цэцэрлэгийн засварын ажилд мэргэжлийн байгууллагын хяналт шалгалт алдагдсан байна. Будаг, цемент, барилгын материал нь хүүхдийн эрүүл мэндэд маш хортой байгааг ЮНИСЕФ-ын судалгаагаар тогтоосон байна. Энэ асуудлыг шийдэх хүрээнд сургууль, цэцэрлэгийн орчинд агааржуулалтын төсөл хэрэгжүүлэх шаардлагатай гэж үзэж байна. .
Таван чиглэл гэдэгт:
Хүүхдийн эрүүл мэнд, шимт тэжээл, хүүхдийн хөгжлийн асуудал
2. Цахим сургалт буюу хиймэл оюун ухаан, смарт анги танхим, багш нарыг нөүтбүүк, таблетаар хангах, англи хэлний сургалтын төсөл
Хүүхэд хамгааллын асуудал. Тэр дундаа хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд оношилгоо эмчилгээний 33 эмгэгийг оношилдог аппаратыг нийлүүлнэ.
4. Улаанбаатар хотын 51 сургууль уурын зуухаар халаалтаа шийдэж байна. Үүнийг өөрчлөх төслүүдийг хэрэгжүүлнэ.
Дээрх төслүүдэд шаардлагатай зөвлөх үйлчилгээ, ТЭЗҮ-ийг бэлэн болгох гэх мэт асуудал багтсан.
Тэгэхээр эдгээр асуудлыг өнөөдрийн Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэхийг холбогдох сайд, газрын дарга нарт даалгаж байна.
BY
Сэтгүүлч Г.Батжаргал нь iToim.mn сайтад 2015 оноос ажиллаж байна. Улс төр, нийгэм, эдийн засгийн чиглэлээр мэдээ, мэдээлэл бэлтгэдэг.


Нийтэлсэн огноо2025-09-02