1 FITCH AFFIRMS MONGOLIA AT 'B+'; OUTLOOK STABLE WWW.FITCHRATINGS.COM  PUBLISHED:2025/09/02      2 KHURELSUKH AT SCO: ‘MONGOLIA IS READY TO CONTRIBUTE TO REGIONAL INTEGRATION’ WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/09/02      3 GOVERNMENT SUBMITS DRAFT 2026 BUDGET TOTALING MNT 31.6 TRILLION WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/09/02      4 BLACKLIST SYSTEM ABOLISHED: MONGOLIA INTRODUCES CREDIT SCORING WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/09/02      5 PRESIDENT OF CHINA XI JINPING TO VISIT MONGOLIA WWW.AKIPRESS.COM PUBLISHED:2025/09/02      6 MONGOLIA'S CENTRAL BANK BUYS 7.7 TONS OF GOLD IN 8 MONTHS WWW.XINHUANET.COM PUBLISHED:2025/09/02      7 MONGOLIA WELCOMES NEW ZEALAND SPEAKER GERRY BROWNLEE WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/09/02      8 PRESIDENT OF MONGOLIA U. KHURELSUKH RECEIVED BY PRESIDENT OF CHINA XI JINPING WWW.PRESIDENT.MN PUBLISHED:2025/09/01      9 TSOGTGEREL ODON ELECTED CHAIRMAN OF DEMOCRATIC PARTY WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/09/01      10 FAMILY MEMBERS OF JAPANESE WHO DIED IN MONGOLIA AFTER WWII APPEAL FOR PEACE WWW.NHK.OR.JP PUBLISHED:2025/09/01      МОНГОЛБАНК НАЙМДУГААР САРД 690.1 КГ ҮНЭТ МЕТАЛЛ ХУДАЛДАН АВЛАА WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2025/09/02     “ГАЗРЫН ТОС ДАМЖУУЛАХ ХООЛОЙН ТӨСӨЛ”-ИЙН ДЭД БҮТЦИЙН АЖИЛД ШААРДАГДАХ ТҮГЭЭМЭЛ ТАРХАЦТАЙ АШИГТ МАЛТМАЛ ХАЙХ, АШИГЛАХ ТАЛБАЙН СОЛБИЦЛЫГ ТОГТООВ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2025/09/02     ТӨСӨВ 2026: Л.ОЮУН-ЭРДЭНИЙХЭЭС ОРЛОГОО ₮1.9 ИХ НАЯДААР, ЗАРЛАГАА ₮500 ТЭРБУМААР БУУРУУЛЖ. АЛДАГДЛАА ₮1.3 ИХ НАЯДААР НЭМЖЭЭ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2025/09/02     2026 ОНЫ ТӨСВИЙН ТӨСЛИЙГ УИХ-Д ӨРГӨН МЭДҮҮЛЛЭЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2025/09/02     Э.БАТШУГАР: 70 МЯНГА ОРЧИМ ИРГЭН, ААН ХАР ЖАГСААЛТААС ГАРНА WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2025/09/02     ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ БАЙГАЛИЙН ХИЙ ХООЛОЙН ТӨСЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХИЙН ТӨЛӨӨ ИДЭВХТЭЙ АЖИЛЛАЖ БАЙГАА ГЭВ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2025/09/02     Г.ЗАНДАНШАТАР: ЮНИСЕФ-ТЭЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН УУШГИНЫ ЭМНЭЛЭГ БАЙГУУЛНА WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2025/09/02     МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХИЙГ БНХАУ-ЫН ДАРГА ШИ ЖИНЬПИН УГТЛАА WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2025/09/01     АРДЧИЛСАН НАМЫН ДАРГААР О.ЦОГТГЭРЭЛИЙГ СОНГОЛОО WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2025/09/01     THE DIPLOMAT: МОНГОЛ УЛС ЗҮҮН ӨМНӨД АЗИЙН ОРНУУДТАЙ ГУРАВДАГЧ ХӨРШИЙН ХАРИЛЦААГАА ӨРГӨЖҮҮЛЖ БАЙНА WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2025/09/01    

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байгалийн хий хоолойн төслийг хэрэгжүүлэхийн төлөө идэвхтэй ажиллаж байгаа гэв www.eguur.mn

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-ын Тяньжин хотноо ШХАБ-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд ажиглагчаар оролцож, үг хэллээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хэлсэн үгэндээ, бүс нутгийн энх тайван, аюулгүй байдал, тогтвортой хөгжилд ШХАБ-ын гүйцэтгэж буй үүргийг онцлон тэмдэглэж, Монгол Улс энхийг эрхэмлэсэн, олон тулгуурт, бие даасан гадаад бодлогоо тууштай хэрэгжүүлж ирснийг дурдав.
Мөн уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, байгалийн гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэхийн чухлыг онцолж, “Тэрбум мод”, “Хүнсний хангамж, аюулгүй байдал” зэрэг үндэсний хөдөлгөөнийг танилцуулан, 2026 онд Улаанбаатарт НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын бага хурал (COP-17)-ыг зохион байгуулахаар ажиллаж байгааг тэмдэглэлээ.
Монгол Улс бүс нутгийн худалдаа, хөрөнгө оруулалт, тээвэр ложистикийн чухал зангилаа болох “Транзит Монгол” зорилтыг дэвшүүлж, ОХУ, БНХАУ-тай хамтран авто болон төмөр зам, эрчим хүч, аялал жуулчлалын томоохон төсөл, мөн байгалийн хий дамжуулах хоолойн төслийг хэрэгжүүлэхийн төлөө идэвхтэй ажиллаж байгааг онцлон тэмдэглэв.
ШХАБ-ын гишүүн бүх оронтой харилцан ашигтай хамтын ажиллагаагаа өргөжүүлж, бүс нутгийн интеграцид хувь нэмэр оруулахад бэлэн байгаагаа илэрхийлэв.
Түүнчлэн БНХАУын дарга Ши Жиньпиний дэвшүүлсэн “Даян дэлхийн засаглалын санаачилга” нь НҮБ төвтэй олон улсын тогтолцоонд хөгжиж буй орнуудын оролцоог нэмэгдүүлэх, тэдний дуу хоолойг шийдвэр гаргах түвшинд хүргэхийг чухалчлан онцолсныг талархан сайшаав.
Энэ удаагийн дээд түвшний уулзалтад ОХУ, БНХАУ, Энэтхэг, Казахстан, Киргиз, Тажикистан, Узбекистан, Пакистан, Иран, Беларусь, Турк, Азербайжан, Армени, Вьетнам, Малайз, Индонез, Лаос, Камбож, Туркменистан, Египет, Мальдив, Балба зэрэг улсын төрийн тэргүүн, Засгийн газрын тэргүүн нар оролцлоо.
Мөн НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга А.Гутерреш, ШХАБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Ермекбаев, ТББ болон бүс нутгийн олон улсын байгууллагуудын удирдлагууд хуралдаанд оролцож, бүс нутгийн энх тайван, аюулгүй байдал, тогтвортой хөгжилд чиглэсэн өргөн хүрээний асуудлыг хэлэлцэв.
Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаан БНХАУ-ын Тяньжин хотноо амжилттай зохион байгуулагдлаа.

 



Нийтэлсэн огноо2025-09-02