1 PM ZANDANSHATAR MEETS PRESIDENT PUTIN AT THE EASTERN ECONOMIC FORUM IN VLADIVOSTOK WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/09/05      2 GOVERNOR-GENERAL OF THE COMMONWEALTH OF AUSTRALIA SAMANTHA MOSTYN ARRIVES FOR STATE VISIT WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/09/05      3 LEE, MONGOLIAN PRESIDENT AGREE TO BOLSTER BILATERAL TIES IN PHONE TALKS WWW.KOREATIMES.CO.KR  PUBLISHED:2025/09/05      4 KAZAKHSTAN, MONGOLIA STRENGTHEN INTERPARLIAMENTARY TIES WITH NEW MEMORANDUM OF COOPERATION WWW.QAZINFORM.COM  PUBLISHED:2025/09/05      5 TOTAL ASSETS OF BANKING SECTOR RISE BY 15 PERCENT WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/09/04      6 ZANDANSHATAR GOMBOJAV: EURASIAN MARKET OPEN TO MONGOLIA’S AGRICULTURAL SECTOR WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/09/04      7 DIGITIZED NOMADS: LESSONS WE CAN LEARN FROM MONGOLIA’S NOMADIC HERDERS IN THE AGE OF AI WWW.WEFORUM.ORG  PUBLISHED:2025/09/04      8 SPEAKER AMARBAYASGALAN TO VISIT KAZAKHSTAN WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/09/04      9 RUSSIA INKS SIBERIA–MONGOLIA MEGA-PIPELINE DEAL WITH CHINA, SIDELINING SEABORNE LNG WWW.SPLASH247.COM  PUBLISHED:2025/09/04      10 PRESIDENT OF CHINA HOLDS TALKS WITH PRESIDENT OF MONGOLIA WWW.AKIPRESS.COM PUBLISHED:2025/09/04      2026 ОНД ЗАСГИЙН ГАЗАР ДОТООДОД БОНД ГАРГАХААР ТӨЛӨВЛӨЖЭЭ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2025/09/05     ТӨСӨВ: 10 ГАРУЙ ЖИЛ ЦАРЦСАН ТЕАТР, МУЗЕЙН БАРИЛГЫГ БАРИНА WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2025/09/05     ХУШ МОДНЫ САМАР БЭЛТГЭХ ХЭМЖЭЭГ ТОГТООЛОО WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2025/09/05     ДОРНЫН ЭДИЙН ЗАСГИЙН ЧУУЛГА УУЛЗАЛТАД ОРОЛЦОЖ БУЙ ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАР ОХУ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧ В.ПУТИНТЭЙ УУЛЗЛАА WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2025/09/05     "ОЮУТОЛГОЙ" ХХК-ИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ ДЭЙРДРЭ ЛИНГЕНФЭЛДЕР АЖЛАА ӨГНӨ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2025/09/04     МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ БНСУ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧ И ЖЭ МЁНТОЙ УТСААР ЯРИЛАА WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2025/09/04     ХУУРАМЧ ДУГААР ЗҮҮЖ ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНД ОРОЛЦВОЛ ЖОЛООДОХ ЭРХ ХАСНА WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2025/09/04     Г.ЗАНДАНШАТАР "ДОРНЫН ЭДИЙН ЗАСГИЙН ФОРУМ"-Д ОРОЛЦОХООР ОРОСЫГ ЗОРЬЖЭЭ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2025/09/04     НИЙТ НУТГИЙН 60 ХУВЬД БЭЛЧЭЭРИЙН ДААЦ ХҮРЭЛЦЭЭТЭЙ ГЭХ ДҮГНЭЛТ ГАРЧЭЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2025/09/04     ИПОТЕКООР ДАМЖУУЛЖ 9.9 ИХ НАЯДЫН ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛ ОЛГОЖЭЭ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2025/09/04    

Дорнын эдийн засгийн чуулга уулзалтад оролцож буй Ерөнхий сайд Г.Занданшатар ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинтэй уулзлаа www.montsame.mn

ОХУ-ын Владивосток хотноо Дорнын эдийн засгийн чуулга уулзалтад оролцож буй Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар есдүгээр сарын 5-ны өдөр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй уулзлаа.
Уулзалтын эхэнд Ерөнхийлөгч В.Путин  Монголын төлөөлөгчид  Дорнын эдийн засгийн чуулга уулзалтад оролцох нь  Орос болон бусад Ази-Номхон далайн түнш орнуудтай илүү идэвхтэй хамтран ажиллахад дэмжлэг болно гэдэгт найдаж байгаагаа илэрхийлж, хоёр улсын худалдааны эргэлтийн хэмжээ өмнөх оныхоос 17 гаруй хувиар нэмэгдсэн нь хамтын ажиллагааны цар хүрээг илтгэж байгааг онцлов. Мөн Монгол Улс, БНХАУ-ын төрийн тэргүүнүүдтэй Бээжин хотноо уулзахдаа гурван талын хамтын ажиллагаа болон эрчим хүчний асуудлыг түлхүү хөндөж, томоохон төслүүдийг хэрэгжүүлэхээр тохиролцсон бөгөөд  ОХУ-ын хувьд хөрш, стратегийн түнш болох Монгол Улстай хамтран ажиллах нь ач холбогдолтой хэмээн  В.Путин дурдсан юм.
Ерөнхий сайд Г.Занданшатар “Сибирийн хүч-2” хийн хоолойг Монголын  нутгаар тавихад дэмжлэг үзүүлсэнд Ерөнхийлөгч В.Путинд талархал илэрхийлэв. “Газпром” компанийн Удирдах зөвлөлийн дарга Алексей Миллертэй уулзахдаа  ч энэ төслийн ач холбогдолын талаар ярилцсан гэв. Энэ  бол 100 жилдээ ганц  хэрэгждэг томоохоон төсөл гэдгийг онцлоод Оросын нэрт эрдэмтэн Михаил Ломоносовын  “Сибирь Оросыг улам хүчирхэг болгоно” хэмээн хэлснийг дурдав.
Ерөнхий сайд Г.Занданшатар 2024 онд Халх голын Ялалтын 85 жилийн ойг хамтдаа тэмдэглэснийг онцолж, дэлхийн II дайн, Халх голын дайн болон Чөлөөлөх дайнд ялалт байгуулсан нь манай хоёр улсын хамтын ялалт гэв.



Нийтэлсэн огноо2025-09-05