1 ODD-EVEN TRAFFIC RESTRICTION CONCLUDES WWW.UBPOST.MN PUBLISHED:2025/09/15      2 MMC ANNOUNCES FIRST GOLD POUR COMPLETED AT THE BAYAN KHUNDII MINE IN MONGOLIA WWW.SG.FINANCE.YAHOO.COM  PUBLISHED:2025/09/15      3 MKE LAUNCHES CARTRIDGE PRODUCTION LINE IN MONGOLIA WWW.RAILLYNEWS.COM  PUBLISHED:2025/09/15      4 MONGOLIA’S LARGEST MINING EVENT HIGHLIGHTS INVESTMENT AND RESPONSIBLE MINING WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/09/14      5 GENERAL MEETING OF ASIA SECURITIES FORUM OPENS IN ULAANBAATAR WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/09/14      6 BUDGET 2026: MINISTRY REPORTS RAISING MINIMUM PENSION TO MNT 1.5 MILLION NOT FEASIBLE UNDER CURRENT BUDGET WWW.GOGO.MN PUBLISHED:2025/09/14      7 ULAANBAATAR AND JAPAN STRENGTHEN CLEAN ENERGY PARTNERSHIP WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/09/14      8 730 BREEDING SHEEP WERE BROUGHT FROM MONGOLIA TO NAMANGAN UZBEKISTAN WWW.ZAMIN.UZ  PUBLISHED:2025/09/14      9 MONGOLIA RECORDS USD 16.6 BILLION IN TRADE WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/09/11      10 GOVERNMENT REPORTS OPERATIONAL IMPROVEMENTS AT ERDENES TAVANTOLGOI UNDER SPECIAL REGIME WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/09/11      ШЭНЬ МИНЬЖУАНЬ: БНХАУ МОНГОЛ УЛСЫГ ШХАБ-ЫН ГЭР БҮЛД НЭГДЭЖ, ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ӨРГӨЖҮҮЛЭХИЙГ УРЬСАН WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2025/09/15     Г.ЗАНДАШАТАР: ТӨРИЙН ДАНХАР БҮТЦИЙГ ХУМИХ АЖИЛ ИРЭХ ОНД Ч ҮРГЭЛЖИЛНЭ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2025/09/15     Ц.ТУВААН: НҮҮРСНИЙ ҮНЭ 3 САР ТУТАМ ШИНЭЧЛЭГДЭНЭ. ГЭРЭЭНД ЯМАР Ч НУУЦ БАЙХГҮЙ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2025/09/15     ХАНЫН МАТЕРИАЛД 1800 АЙЛЫН ОРОН СУУЦ БАРИХ ТӨСЛИЙН ГҮЙЦЭТГЭГЧ ШАЛГАРЛАА WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2025/09/15     "ТАТВАРЫН ХЭТ ӨНДӨР ТООЦОО БИЗНЕС ЭРХЛЭГЧДИЙГ ХААЛГАА БАРИХАД ХҮРГЭНЭ" WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2025/09/15     ГАДААД ХУДАЛДААНЫ НӨХЦӨЛИЙН ИНДЕКС ӨМНӨХ ОНООС 4.1 ХУВИАР БУУРЧЭЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2025/09/15     ЭХНИЙ НАЙМАН САРЫН БАЙДЛААР 600 МЯНГАН ЖУУЛЧИН ИРЖЭЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2025/09/15     ШАХМАЛ ТҮЛШНИЙ БОРЛУУЛАЛТ ӨНӨӨДРӨӨС ЭХЭЛЛЭЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2025/09/15     “МОНПОЛИМЕТ" ГРУПП ДОРНОГОВЬ АЙМГИЙН ӨРГӨН СУМАНД ЕБС БАРИХ ТӨСӨЛ ЭХЛҮҮЛЖЭЭ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2025/09/14     ЗАСГИЙН ГАЗАР MINING AI САНААЧИЛГА ХЭРЭГЖҮҮЛЭХЭЭ ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДАД ЗАРЛАЛАА WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2025/09/14    

Ханын материалд 1800 айлын орон сууц барих төслийн гүйцэтгэгч шалгарлаа www.itoim.mn

Улаанбаатар хотын агаар, орчны бохирдол, авто замын түгжрэл, иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэх зорилтын дагуу 24 мега төслийг хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд “20 минутын хот” нэгдсэн төлөвлөлтийг баримтлан төлбөрийн чадварт нийцсэн орон сууцны хангамжийг нэмэгдүүлэх зорилгоор Баянхошуу, Сэлбэ, Ханын материал, Хүннү хот зэрэг байршилд цогц орон сууцны төслийг үе шаттай эхлүүлсэн.
Тухайлбал, Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, Ханын материалд 3000 айлын орон сууцны төслийг 20.7 га талбайд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн бөгөөд 2025–2029 онд хоёр үе шаттай барих юм. Төслийн нэгдүгээр үе шатанд 12.6 га талбайд 1800 айлын орон сууц, хоёрдугаар үе шатанд 1200 айлын орон сууцыг 8.1 га талбайд барина.
Эхний ээлжийн 1800 айлын орон сууцжуулах төслийн гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах нээлттэй тендерийг өнгөрсөн зургаадугаар сарын 24-нд зарласан бөгөөд нийт гурван компани саналаа ирүүлсэн. Ийнхүү “Материалимпэкс” ХК, “Материалимпэкс констракшн” ХХК болон “Конконсалтинг” ХХК нарын түншлэл шалгарч, өнөөдөр батламж гардууллаа.
Уг төслийн хүрээнд дараах бүтээн байгуулалтыг хийнэ. Тодруулбал,
1800 өрхийн 7-9 давхар бүхий 24 орон сууц; 
240 хүүхдийн ортой хоёр цэцэрлэг;
400 хүүхдийн суудалтай оффис, сургалт хөгжлийн төв; 
1200 машины ил болон дулаан зогсоол /180 хөгжлийн бэрхшээлтэй иргэний авто зогсоол/;
Худалдаа болон үзвэр үйлчилгээний төв;
Спорт байгууламж зэргийг барихаар төлөвлөсөн. 
Мөн төслийн нийт талбайн 60 хувьд нийтийн зориулалттай цэцэрлэгт хүрээлэн, явган хүний болон дугуйн зам, тоглоомын талбай, гэрэлт гудамж, ногоон байгууламжийг цогцоор нь шийдэх юм. Ташрамд, төслийн нэгдүгээр үе шатанд нийт 232 нэгж талбарыг чөлөөлөхөөс гүйцэтгэл 93.9 хувьтай үргэлжилж байна.



Нийтэлсэн огноо2025-09-15