1 ODD-EVEN TRAFFIC RESTRICTION CONCLUDES WWW.UBPOST.MN PUBLISHED:2025/09/15      2 MMC ANNOUNCES FIRST GOLD POUR COMPLETED AT THE BAYAN KHUNDII MINE IN MONGOLIA WWW.SG.FINANCE.YAHOO.COM  PUBLISHED:2025/09/15      3 MKE LAUNCHES CARTRIDGE PRODUCTION LINE IN MONGOLIA WWW.RAILLYNEWS.COM  PUBLISHED:2025/09/15      4 MONGOLIA’S LARGEST MINING EVENT HIGHLIGHTS INVESTMENT AND RESPONSIBLE MINING WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/09/14      5 GENERAL MEETING OF ASIA SECURITIES FORUM OPENS IN ULAANBAATAR WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/09/14      6 BUDGET 2026: MINISTRY REPORTS RAISING MINIMUM PENSION TO MNT 1.5 MILLION NOT FEASIBLE UNDER CURRENT BUDGET WWW.GOGO.MN PUBLISHED:2025/09/14      7 ULAANBAATAR AND JAPAN STRENGTHEN CLEAN ENERGY PARTNERSHIP WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/09/14      8 730 BREEDING SHEEP WERE BROUGHT FROM MONGOLIA TO NAMANGAN UZBEKISTAN WWW.ZAMIN.UZ  PUBLISHED:2025/09/14      9 MONGOLIA RECORDS USD 16.6 BILLION IN TRADE WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/09/11      10 GOVERNMENT REPORTS OPERATIONAL IMPROVEMENTS AT ERDENES TAVANTOLGOI UNDER SPECIAL REGIME WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/09/11      ШЭНЬ МИНЬЖУАНЬ: БНХАУ МОНГОЛ УЛСЫГ ШХАБ-ЫН ГЭР БҮЛД НЭГДЭЖ, ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ӨРГӨЖҮҮЛЭХИЙГ УРЬСАН WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2025/09/15     Г.ЗАНДАШАТАР: ТӨРИЙН ДАНХАР БҮТЦИЙГ ХУМИХ АЖИЛ ИРЭХ ОНД Ч ҮРГЭЛЖИЛНЭ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2025/09/15     Ц.ТУВААН: НҮҮРСНИЙ ҮНЭ 3 САР ТУТАМ ШИНЭЧЛЭГДЭНЭ. ГЭРЭЭНД ЯМАР Ч НУУЦ БАЙХГҮЙ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2025/09/15     ХАНЫН МАТЕРИАЛД 1800 АЙЛЫН ОРОН СУУЦ БАРИХ ТӨСЛИЙН ГҮЙЦЭТГЭГЧ ШАЛГАРЛАА WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2025/09/15     "ТАТВАРЫН ХЭТ ӨНДӨР ТООЦОО БИЗНЕС ЭРХЛЭГЧДИЙГ ХААЛГАА БАРИХАД ХҮРГЭНЭ" WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2025/09/15     ГАДААД ХУДАЛДААНЫ НӨХЦӨЛИЙН ИНДЕКС ӨМНӨХ ОНООС 4.1 ХУВИАР БУУРЧЭЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2025/09/15     ЭХНИЙ НАЙМАН САРЫН БАЙДЛААР 600 МЯНГАН ЖУУЛЧИН ИРЖЭЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2025/09/15     ШАХМАЛ ТҮЛШНИЙ БОРЛУУЛАЛТ ӨНӨӨДРӨӨС ЭХЭЛЛЭЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2025/09/15     “МОНПОЛИМЕТ" ГРУПП ДОРНОГОВЬ АЙМГИЙН ӨРГӨН СУМАНД ЕБС БАРИХ ТӨСӨЛ ЭХЛҮҮЛЖЭЭ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2025/09/14     ЗАСГИЙН ГАЗАР MINING AI САНААЧИЛГА ХЭРЭГЖҮҮЛЭХЭЭ ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДАД ЗАРЛАЛАА WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2025/09/14    

Ц.Туваан: Нүүрсний үнэ 3 сар тутам шинэчлэгдэнэ. Гэрээнд ямар ч нууц байхгүй www.eguur.mn

Эрдэс баялаг, аж үйлдвэрийн сайд асан Ц.Туваан төмөр замын хил холболтын гэрээтэй холбоотой асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.
Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын даргаар ажиллаж байсан хүн нийгэмд буруу ташаа мэдээлэл өгч байгаад залруулга мэдээлэл өгье гэж бодож байна. 2025 оны сонгуулиар анхны 126 гишүүнтэй парламент байгуулагдсан бөгөөд Засгийн газарт ХҮН, АН хамтарч ажилласан. Хамтарсан Засгийн газрын хэрэгжүүлэхээр төлөвлөсөн 14 мега төслийн нэг төмөр замын хил холболтын бүтээн байгуулалтын хэлэлцээрийг 10 сарын хугацаанд хэрэгжүүлж чадсан. Энэ хугацаан дахь бүх даваа саадыг давж, УИХ-аар хэлэлцэж байж гэрээг хийсэн. Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболт бол 70 жилийн дараа Монгол өмнөд хөрштэйгөө хилээр дахин холбогдсон явдал болж буй. Олон жил өргөн, нарийн цариг зэрэг хүндрэлтэй асуудлуудын араас энэ гэрээг ажил хэрэг болгосон юм.
Хятад улстай анх удаа хэлэлцээр хийж төмөр замын хил холболтыг хийж буй. Засгийн газар хоорондын энэ хэлэлцээрийг байгуулахад 3 удаа УИХ-аар оруулж хэлэлцэж, батлуулсан. Засгийн газар кабинетын зарчмаар ажлладаг учраас төмөр замын талаас нь Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайхан, нүүрсний гэрээг салбарын сайд байсны хувьд би гээд бид хоёр гэрээнд гарын үсэг зурсан бөгөөд энэ гэрээ 100 гаруй гишүүний гарын үсэгтэйгээр батлагдсан.
Урт хугацаанд нүүрс борлуулж байгаа гэрээнүүдээс ялгаатай нь УИХ-аар 3 удаа оролцуулсан. Нууцын гэрээний асуудал яриад байгаа дээр ямар ч нууц байхгүй. Нээлттэйгээр УИХ, хэвлэлд нээлттэй хандаж хэлэлцүүлж, гэрээг хийсэн.
Эрдэнэс Тавантолгой компани хоёр нөхцлөөр нүүрс борлуулж байгаа. Уул уурхайн биржээр болон урт хугацааны тогтвортой гэрээгээр, өмнө нь явагдаж байгаа 4 компани дээр Чайна Энержи нэмэгдээд Хятадын 5 компанид нүүрсийг ам нөхцлөөр борлуулж байгаа. Гэтэл уул уурхайн биржээр зарсан үнэ бол амны үнэ дээр тээврийн зардал ороод Хятадын Ганцмод боомт дээр очиж буух үеийн үнийг андуураад байх шиг байна. Хямдхан гээд яриад байгаа нь  нүүрсний амны үнэ шүү.
250 сая тонн нүүрсийг 40 ам.доллароор үржүүлж бодоод нэг тойм тоо гаргачихаад нүүрсний мөнгөө алдлаа гэж яриад байх шиг байна. Энэ дотор чинь Монголын авто болон төмөр замын тээврийн хөлс шингэж, орж байгаа гэдгийг хэлье. 10 тэрбум ам.доллароос нэг ч тэрбум ам.долларын авлига аваагүй гэдгийг албан ёсоор хэлье.
Нүүрсний борлуулалтын үнэ унаад нүүрсээ борлуулж чадахгүйд хүрсэн үе бий. Өнөөдөр ч мөн сайн борлуулж чадахгүй байгаа ч дээрх компаниудад нүүрсийг тогтвортой борлуулсаар байгаа. Нүүрсний үнийг 50 ам.доллароор 16 жил зарах юм шиг ярьж болохгүй. Нүүрсний үнэ 3 сарын хугацаанд өсөх болгонд дахин шинэчлэгддэг үнэ. Нүүрсний гэрээ ямар ч бартер, зээл, төмөр замаар солих асуудал байхгүй. Чайна Энержи мөнгөө төлж худалдан аваад, Монгол улсын төсөвт орж байгаа.
-Нүүрсний үнийг бодоходоо яаж тооцоолсон юм бэ?
-Нийт 5 компанийн авч байгаа үнэ нь хэлэлцүүлгийн үед оруулсан л үнэ. Нийтдээ 4 боомтын үнэ дээр ЭТТ-н өөрийн үнийг оролцуулж, нийт 5 янзын үнийн дунджаар тогтдог. Чайна Энержи дээр уг 5 үнэ дээр дахин нэг боомтын үнийг нэмж оруулж тооцдог болсон.
Т.БАТСҮРЭН

 



Нийтэлсэн огноо2025-09-15