Г.Зандашатар: Төрийн данхар бүтцийг хумих ажил ирэх онд ч үргэлжилнэ www.eguur.mn
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны үдээс хойших хуралдааны эхэнд Ерөнхий сайд Г.Занданшатар Монгол Улсын 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийн танилцуулгыг хийлээ.
Тэрбээр, Монгол Улсын 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл нь орлогоо тэнцвэржүүлж, суурь тэнцлээ ашигтай хадгалах, өрийн дарамтыг үе шаттай бууруулж, хувийн хэвшлийг идэхжүүлэх, түүнчлэн хувь хүний хөгжилд өгөөжтэй хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх зорилготой билээ.
Иймд Монгол Улсын эдийн засгийн аюулгүй байдлыг бэхжүүлэх, сахилга ба үр ашгийг дээшлүүлэх зорилготой Монгол Улсын 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэн шийдвэрлэж өгнө үү” гэв.
Мөн ирэх оны төсөвтэй холбогдуулан төрийн данхар бүтцийг хумьж, үрэлгэн зардлыг бууруулах хүрээнд,
Яамдын хэлтсүүдийг 81-ээр, агентлагийн удирдлагыг 54-өөр, 16 яамны 168 орон тоог цөөлж, цомхотголоо. Ажлын уялдаа холбоогүй 26 Үндэсний хороо, зөвлөлүүдийг татан буулгасныг ирэх онд ч үргэлжлүүлнэ.
Тоосон дарагдаж, царцсан төрийн өмч хөрөнгийг буцаан авч эргэлтэд оруулах бөгөөд цэцэрлэг, сургууль, эмнэлэг болгох шийдвэр гаргаж шийдвэрлэлээ. Дампуурлаа зарласан банкуудаас төрийн өр, авлагыг буцаан төвлөрүүлнэ" гэлээ.
Т.ГЭРЭЛТ-ИРЭЭДҮЙ
Нийтэлсэн огноо2025-09-15