1 MONETARY POLICY RATE MAINTAINED WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/09/18      2 BUURULJUUT POWER PLANT’S SECOND UNIT SET FOR DECEMBER 2025 COMMISSIONING WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/09/18      3 CAPITAL MARKETS MONGOLIA ANNOUNCES MONGOLIA INVESTMENT FORUM: LONDON 2025 AT THE LONDON STOCK EXCHANGE WWW.NEWSFILECORP.COM PUBLISHED:2025/09/18      4 REMARKS OF AMBASSADOR RICHARD L. BUANGAN AT THE UNMISS SENDOFF CEREMONY FOR MONGOLIAN PEACEKEEPERS TO SOUTH SUDAN WWW.MN.USEMBASSY.GOV  PUBLISHED:2025/09/18      5 DEMARCUS COUSINS TO PLAY AGAIN IN THE MONGOLIAN LEAGUE WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/09/18      6 INNER MONGOLIA HALTS 15 COAL MINES OVER CAPACITY BREACHES WWW.MINING-TECHNOLOGY.COM  PUBLISHED:2025/09/18      7 OLDEST KNOWN PACHYCEPHALOSAUR FOSSIL DISCOVERED IN MONGOLIA WWW.YAHOO.COM PUBLISHED:2025/09/18      8 14TH MBD MISSION FOR MBCC'S "DOING BUSINESS WITH MONGOLIA SEMINAR & CHRISTMAS RECEPTION" AND BUSINESS PROGRAM DEC 08- 14. 2025 LONDON, UK WWW.MONGOLIANBUSINESSDATABASE.COM PUBLISHED:2025/09/16      9 IMF WRAPS UP 2025 ARTICLE IV TALKS WITH MONGOLIA WWW.IMF.ORG PUBLISHED:2025/09/16      10 POSCO INTERNATIONAL TO LAUNCH WASTEWATER HEAT DISTRICT HEATING PROJECT IN MONGOLIA WWW.CM.ASIAE.CO.KR  PUBLISHED:2025/09/16      Г.ЗАНДАНШАТАР: 1.2 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРЫГ ГАДААДАД 3 ХУВИЙН ХҮҮТЭЙ ХАДГАЛУУЛЖ БАЙНА WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2025/09/18     З.ЦОГТГЭРЭЛ: БАГШ НАРЫН ЦАЛИНГ 3.5 САЯ ТӨГРӨГ БОЛГОХЫГ ШААРДАЖ ОРОН ДАЯАР ЖАГСАНА WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2025/09/18     МОНГОЛ, САУДЫН АРАБЫН ХООРОНД ШУУД НИСЛЭГ ҮЙЛДЭХ НӨХЦӨЛ БҮРДЛЭЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2025/09/18     ЗӨӨВЧ-ОВОО ТӨСЛИЙН АВТО ЗАМЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ ЭХЭЛЛЭЭ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2025/09/18     БАГАНУУРЫН БАТАРЕЙ ХУРИМТЛУУРЫН СТАНЦ ТӨВИЙН СИСТЕМД 48.7 САЯ КВТ.ЦАГ ЭРЧИМ ХҮЧ НИЙЛҮҮЛЭЭД БАЙНА WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2025/09/18     А.АМАРТҮВШИН: 2026 ОНД 50 МЯНГАН ӨРХ, 2027 ОНД 65 МЯНГАН ӨРХИЙГ ХИЙН ТҮЛШНИЙ ХЭРЭГЛЭЭНД ШИЛЖҮҮЛНЭ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2025/09/18     ХАН-УУЛ ДҮҮРГИЙН 8 ДУГААР ХОРООНД ГЭР ХОРООЛЛЫН ДАХИН ТӨЛӨВЛӨЛТИЙН ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭГЧЭЭР “МД ТОП” ХХК-ИЙН ШҮНШИГ ГЭГЭЭН ТӨСӨЛ ШАЛГАРЛАА WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2025/09/18     14 ДЭХЬ УДААГИЙН MBCCI’S “ DOING BUSINESS WITH MONGOLIA SEMINAR & CHRISTMAS RECEPTION” B2B NETWORKING БОЛОН БИЗНЕС ХӨТӨЛБӨР 2025 ОНЫ 12 САРЫН 08 -13 ЛОНДОН ХОТ, ИХ БРИТАНИ WWW.MONGOLIANBUSINESSDATABASE.COM НИЙТЭЛСЭН:2025/09/16     ЭДИЙН ЗАСГИЙН ТӨРӨЛЖИЛТИЙН ИНДЕКСЭЭР МОНГОЛ УЛС 145 ОРНООС 139-Д БИЧИГДЖЭЭ WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2025/09/16     ӨНӨӨДӨР: “СЭЛБЭ 20 МИНУТЫН ХОТ”-ЫН ДАРААГИЙН ЭЭЛЖИЙН ОРОН СУУЦНЫ ТӨСЛИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫГ ЭХЛҮҮЛНЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2025/09/16    

Хан-Уул дүүргийн 8 дугаар хороонд гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгчээр “МД ТОП” ХХК-ийн Шүншиг гэгээн төсөл шалгарлаа www.itoim.mn

Хан-Уул дүүргийн 8 дугаар хороонд гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэхээр “Ивээлт Цамхаг констракшн’’ ХХК-ийг 2021 онд батламжилсан. Гэвч тухайн компанийн буруутай үйл ажиллагаанаас болж уг төсөл хэрэгжихгүй бүрэн зогсож, газраа чөлөөлсөн 16 айл өнгөрсөн жилүүдэд хохироод байв. Уг асуудлыг шийдвэрлэхээр нийслэлийн Засаг даргын 2024 оны зургаадугаар сарын 25-ны өдрийн А/778 дугаар захирамжаар тухайн компанийн төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцалсан байдаг. 
Энэ хүрээнд нийслэлийн Орон сууцны бодлогын газрын дарга Г.Ганхүү, нийслэлийн Орон сууцны корпорацийн Гүйцэтгэх захирал М.Говьсайхан болон албаны хүмүүс тус төсөлд хамрагдаж, хохирсон 16 иргэнийг хүлээн авч уулзаж, цаашид хэрэгжүүлэх ажлаа танилцуулж, гарц гаргалгааг өнгөрсөн дөрөвдүгээр сард ярилцаж газар чөлөөлсөн байршилд орон сууцны барилга барих төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулах тендерийг дахин зарласан. Ийнхүү тус сонгон шалгаруулалтад ‘’МД ТОП’’ ХХК-ийн Шүншиг гэгээн төсөл шалгарч өнөөдөр батламжаа авлаа. 
НОСК-ийн гүйцэтгэх захирал М.Говьсайхан "Манай байгууллага төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулахдаа гурван зарчмыг тэргүүн эгнээнд баримтлалаа. Нэгдүгээрт санхүүгийн чадамжтай компани байх, хоёрдугаарт тухайн байршил дээр хэрэгжүүлэх төслийн төлөвлөлт Улаанбаатар хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөтэй хэрхэн нийцэж буй, гуравдугаарт иргэд болон байгальд орчинд хэр ээлтэй байх талаар ижил төстэй төсөл гүйцэтгэсэн туршлага, чадамж гэсэн шалгуур үзүүлэлтийг тавьж сонгон шалгаруулалтыг хийсэн. Ингээд ‘’МД ТОП’’ ХХК нь санхүүгийн үзүүлэлт болон бусад шаардлагыг бүрэн хангасан тул энэхүү дахин төлөвлөлтийн төсөл дахин гацахгүй гэдэгт итгэлтэй байна” гэв.



Нийтэлсэн огноо2025-09-18