14 дэхь удаагийн MBCCI’s “ Doing business with Mongolia seminar & Christmas Reception” B2B Networking болон бизнес хөтөлбөр 2025 оны 12 сарын 08 -13 ЛОНДОН ХОТ, ИХ БРИТАНИ www.mongolianbusinessdatabase.com
Мongolian Business Database (MBD)-наас , Их Британийн ЭСЯ, Монгол-Британийн Худалдааны Танхимын дэмжлэгтэйгээр 2025 оны 12 сарын 10-нд RWK Goodman London компани дээр зохион байгуулагдах MBCC’s (Mongolian-British Chamber of Commerce) “ Doing business with Mongolia & Christmas Reception” B2B Networking болон бизнес хөтөлбөрт оролцох Монголын бизнес төлөөлөгчдийг бүртгэж байна.
Хөтөлбөрийн хүрээнд оролцогчид Их Британийн Парламентын ордонд тусгай хөтөлбөрөөр зочлох бөгөөд энэ хугацаанд Лондон хотод хэрэгжих “STM Innovator Fair 2025”, “Royal Kingston Christmas Fair” зэрэг олон улсын үзэсгэлэн арга хэмжээнд төлөөлөгчид өөрсдийн сонирхолоор оролцох боломжтой. Энэ хугацаанд English Premier League ийн Chelsea vs Everton, Liverpool vs Brighton, Arsenal vs Wolves, Tottenham vs Nottm Forest багуудын тоглолт болох хуваарьтай байна. Мөн The Nutcracker at The London Coliseum, Sleeping Beauty at the London Palladium зэрэг урлаг соёлын арга хэмжээ товлогдсон байгаа.
Лондон хотод төвтэй Британи-Монголын Худалдааны танхим нь 2009 онд үүсгэн байгуулагдсан, хоёр орны бизнес эрхлэгчдийн харилцааг мэргэжлийн түвшинд дэмждэг төрийн бус байгууллага билээ.
99066062 дугаарын утас болон contact@mongolianbusinessdatabase.com имэйлд хандан лавлах зүйлээ тодруулна уу.
БҮРТГЭЛ 10 САРЫН 05-нд ДУУСНА
Нийтэлсэн огноо2025-09-16