1 ‘GOLDEN GEREGE’ AWARDED TO UK AMBASSADOR FIONA BLYTHE WWW.UBPOST.MN PUBLISHED:2026/05/25      2 MONGOLIA AND EAEU SIGN INTERIM TRADE AGREEMENT WWW.GOGO.MN PUBLISHED:2026/05/25      3 RUSSIA LOSES TO MONGOLIA AND INDONESIA IN COAL EXPORTS TO CHINA WWW.OPEN.KG PUBLISHED:2026/05/25      4 RECORD 46,000 RUNNERS JOIN ULAANBAATAR MARATHON 2026 WWW.QAZINFORM.COM PUBLISHED:2026/05/25      5 MEITENG’S FULL-SIZE INTELLIGENT COAL DRY SEPARATION PLANT IN MONGOLIA WWW.IM-MINING.COM PUBLISHED:2026/05/25      6 MONGOLIA, JAPAN HOLD JOINT EXERCISE FOR ENGINEERING AND SAPPER FORCES WWW.AKIPRESS.COM PUBLISHED:2026/05/25      7 FINTECH LANDSCAPE OF MONGOLIA IN 2026 WWW.THEFINTECHTIMES.COM PUBLISHED:2026/05/25      8 MONGOLIA, RIO TINTO REACH AGREEMENT TO REDUCE OYU TOLGOI MANAGEMENT FEES WWW.ZSM.MN PUBLISHED:2026/05/24      9 THE UNITED STATES AND MONGOLIA COLLABORATE ON CONSERVATION OF GOLDEN STUPA AND TEMPLE COMPLEX AT ERDENE ZUU MONASTERY WWW.MN.USEMBASSY.GOV PUBLISHED:2026/05/24      10 MONGOLIA'S COAL SHIPMENTS TO CHINA SURGE 61% IN APRIL, OVERTAKING INDONESIA WWW.MININGWEEKLY.COM PUBLISHED:2026/05/24      ОЙН САЛБАРЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫГ ЭРЧИМЖҮҮЛНЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/05/25     ИРЭХ ЖИЛИЙН ХАЛААЛТЫН УЛИРАЛД ХАГАС КОКСОН ТҮЛШИЙГ ДАХИН НИЙЛҮҮЛЭХЭЭР БОЛОВ WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/05/25     НИЙСЛЭЛИЙН МАН-ЫН ХОРООНЫ ХУРАЛДААНААР ХОТЫН ДАРГАД Б.ПҮРЭВДАГВА ӨРСӨЛДӨГЧГҮЙГЭЭР ДЭМЖИГДЛЭЭ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/05/25     МОНГОЛЫН ХЯТАД РУУ НИЙЛҮҮЛСЭН НҮҮРСНИЙ ЭКСПОРТ ДӨРӨВДҮГЭЭР САРД 61 ХУВИАР ӨСЖЭЭ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/05/25     АТГ: 36 ГААЛИЙН УЛСЫН БАЙЦААГЧИЙГ ЯЛЛАГДАГЧААР ТАТСАН WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/05/25     Б.НАЙДАЛАА: ИРЭХ ӨВӨЛ ЭРЧИМ ХҮЧНИЙ ХЯЗГААРЛАЛТАД ОРОХ ЭРСДЭЛ БИЙ. ЦАХИЛГААНЫ ҮНИЙГ 15-19 ХУВЬ НЭМЖ БАЙЖ АЛДАГДАЛГҮЙ АЖИЛЛАНА WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/05/25     МОНГОЛЫН АНХНЫ ЭКО ГИПСЭН ХАВТАНГИЙН ҮЙЛДВЭР АШИГЛАЛТАД ОРЛОО WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/05/25     ТӨВ ТАЛБАЙН АСРЫГ БУУЛГАХГҮЙГЭЭР "COP17" РУУ ШИЛЖҮҮЛНЭ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/05/25     БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД Д.БАТЛУТЫГ ОГЦРУУЛАХ ХҮСЭЛТИЙГ АН-ААС Н.УЧРАЛД ХҮРГҮҮЛЭХЭЭР БОЛЖЭЭ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/05/24     11 ДЭХ УДААГИЙН "УЛААНБААТАР МАРАФОН"-Д 46 МЯНГА ГАРУЙ ГҮЙГЧ, ТАМИРЧИН ОРОЛЦОЖ БАЙНА WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/05/24    
Англи амин дэм Монгол улсад албан ёсоор бүртгэгдлээ.

Дүүжин замын тээвэр төсөлд 8 баллын газар хөдлөлтөд тэсвэртэй арматурыг ашиглаж байна www.itoim.mn

Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээний төрөл, хүртээмжийг нэмэгдүүлэх, дэд төвүүдийг хооронд нь холбох, авто замын түгжрэлийг бууруулах, агаарын бохирдлыг багасгах, аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор Дүүжин тээврийн төслийг хэрэгжүүлж буй. Дүүжин замын тээврийн систем нь 98 кабинтай, оргил цагийн үед 2320 зорчигч тээвэрлэх хүчин чадалтай байх юм. Тээврийн үйл ажиллагааг аюулгүй системээр бүрэн хангах хүрээнд дэлхийд тэргүүлэгч “Пома групп”-ээс эд ангиудыг 100 хувь нийлүүлж, угсралтыг Франц инженерүүд удирдан гүйцэтгэж байна.
Энэхүү төсөлд 8 баллын газар хөдлөлтөд тэсвэртэй HRB500E маркийн арматурыг ашиглаж байна. Мөн тээврийн аюулгүй ажиллагааг хангахын тулд нийт 216 ширхэг бүхий ган татлага ашиглах бөгөөд энэ нь техникийн нөхцөл, стандартын шаардлагыг бүрэн хангасан технологи юм. Түүнчлэн өвлийн улиралд мөс цасанд дарагдах эрсдэлийг бууруулах зорилготой тусгай мөс хусагч төхөөрөмжөөр тоноглогдсон. Тулгуур баганын хамгийн өндөр нь 42 метр байх тул L360M-PSL2 маркийн ган, С30 маркийн суурь бетон, өндөр чанартай HRB500E арматур, бат бөх материал сонгон ашиглаж байна. HRB500E маркийн арматур нь гангийн өндөр хатуулагтай бөгөөд газар хөдлөлтийн 8 баллын ачаалалд тэсвэртэй гэдгээрээ онцлогтой юм.
Дүүжин замын тээвэр нь тог тасарсан тохиолдолд зогсолтгүй ажиллах нөөц генератораар тоноглогдсон. Энэхүү систем нь зорчигчдыг аюулгүй буулгах горимтой бөгөөд аливаа хүндрэлээс урьдчилан сэргийлэх боломжтой. Төслийн барилга угсралтын ажил дууссаны дараа гурван сарын турш туршилт, тохируулга, зүгшрүүлэлтийг хийнэ. Энэ үеэр ачааллын туршилт хийхдээ зорчигч тээвэрлэхгүй бөгөөд оронд нь тухайн кабины багтаамжтай дүйцэх жин бүхий ус, шуудайтай элс ашиглана. “Улаанбаатар кабель кар” төслийн нэг кабинд 10 хүн суух боломжтой бөгөөд туршилтын үеэр 850 кг жинтэй элс, усаар орлуулж шат дараалалтайгаар турших юм. Дүүжин замын тээврийн системийг дэлхийн 100 гаруй орон нийтийн тээврийн үйлчилгээнд нэвтрүүлсэн туршлагатай. Улаанбаатар хотод энэхүү орчин үеийн, аюулгүй, байгальд ээлтэй тээврийн системийг нэвтрүүлэхээр ажиллаж байна.



Нийтэлсэн огноо2025-10-03