1 ‘GOLDEN GEREGE’ AWARDED TO UK AMBASSADOR FIONA BLYTHE WWW.UBPOST.MN PUBLISHED:2026/05/25      2 MONGOLIA AND EAEU SIGN INTERIM TRADE AGREEMENT WWW.GOGO.MN PUBLISHED:2026/05/25      3 RUSSIA LOSES TO MONGOLIA AND INDONESIA IN COAL EXPORTS TO CHINA WWW.OPEN.KG PUBLISHED:2026/05/25      4 RECORD 46,000 RUNNERS JOIN ULAANBAATAR MARATHON 2026 WWW.QAZINFORM.COM PUBLISHED:2026/05/25      5 MEITENG’S FULL-SIZE INTELLIGENT COAL DRY SEPARATION PLANT IN MONGOLIA WWW.IM-MINING.COM PUBLISHED:2026/05/25      6 MONGOLIA, JAPAN HOLD JOINT EXERCISE FOR ENGINEERING AND SAPPER FORCES WWW.AKIPRESS.COM PUBLISHED:2026/05/25      7 FINTECH LANDSCAPE OF MONGOLIA IN 2026 WWW.THEFINTECHTIMES.COM PUBLISHED:2026/05/25      8 MONGOLIA, RIO TINTO REACH AGREEMENT TO REDUCE OYU TOLGOI MANAGEMENT FEES WWW.ZSM.MN PUBLISHED:2026/05/24      9 THE UNITED STATES AND MONGOLIA COLLABORATE ON CONSERVATION OF GOLDEN STUPA AND TEMPLE COMPLEX AT ERDENE ZUU MONASTERY WWW.MN.USEMBASSY.GOV PUBLISHED:2026/05/24      10 MONGOLIA'S COAL SHIPMENTS TO CHINA SURGE 61% IN APRIL, OVERTAKING INDONESIA WWW.MININGWEEKLY.COM PUBLISHED:2026/05/24      ОЙН САЛБАРЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫГ ЭРЧИМЖҮҮЛНЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/05/25     ИРЭХ ЖИЛИЙН ХАЛААЛТЫН УЛИРАЛД ХАГАС КОКСОН ТҮЛШИЙГ ДАХИН НИЙЛҮҮЛЭХЭЭР БОЛОВ WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/05/25     НИЙСЛЭЛИЙН МАН-ЫН ХОРООНЫ ХУРАЛДААНААР ХОТЫН ДАРГАД Б.ПҮРЭВДАГВА ӨРСӨЛДӨГЧГҮЙГЭЭР ДЭМЖИГДЛЭЭ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/05/25     МОНГОЛЫН ХЯТАД РУУ НИЙЛҮҮЛСЭН НҮҮРСНИЙ ЭКСПОРТ ДӨРӨВДҮГЭЭР САРД 61 ХУВИАР ӨСЖЭЭ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/05/25     АТГ: 36 ГААЛИЙН УЛСЫН БАЙЦААГЧИЙГ ЯЛЛАГДАГЧААР ТАТСАН WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/05/25     Б.НАЙДАЛАА: ИРЭХ ӨВӨЛ ЭРЧИМ ХҮЧНИЙ ХЯЗГААРЛАЛТАД ОРОХ ЭРСДЭЛ БИЙ. ЦАХИЛГААНЫ ҮНИЙГ 15-19 ХУВЬ НЭМЖ БАЙЖ АЛДАГДАЛГҮЙ АЖИЛЛАНА WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/05/25     МОНГОЛЫН АНХНЫ ЭКО ГИПСЭН ХАВТАНГИЙН ҮЙЛДВЭР АШИГЛАЛТАД ОРЛОО WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/05/25     ТӨВ ТАЛБАЙН АСРЫГ БУУЛГАХГҮЙГЭЭР "COP17" РУУ ШИЛЖҮҮЛНЭ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/05/25     БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД Д.БАТЛУТЫГ ОГЦРУУЛАХ ХҮСЭЛТИЙГ АН-ААС Н.УЧРАЛД ХҮРГҮҮЛЭХЭЭР БОЛЖЭЭ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/05/24     11 ДЭХ УДААГИЙН "УЛААНБААТАР МАРАФОН"-Д 46 МЯНГА ГАРУЙ ГҮЙГЧ, ТАМИРЧИН ОРОЛЦОЖ БАЙНА WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/05/24    
Англи амин дэм Монгол улсад албан ёсоор бүртгэгдлээ.

Ирэх жилийн халаалтын улиралд хагас коксон түлшийг дахин нийлүүлэхээр болов www.gogo.mn

Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооны ээлжит хурал /2026.05.25/ боллоо.

Хуралдаанаар, 2026-2027 оны халаалтын улиралд нийслэлийн гэр хорооллын айл өрхийн хэрэглээнд хагас коксон түлшийг дахин нийлүүлэх шийдвэрийг гаргалаа. 

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд бөгөөд Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооны дэд дарга Ц.Сандаг-Очир “Өнгөрсөн өвөл нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүсийн айл өрхийн хэрэглээнд хагас коксон түлш нэвтрүүлж, Баянгол, Чингэлтэй дүүргийн 5000 орчим айлыг дулаалан, шингэрүүлсэн хийн түлшинд шилжүүллээ.  

Мөн Засгийн газрын 62 тогтоолын дагуу уурын болон усан халаалтын зуухны түүхий нүүрсний хэрэглээг бүрэн зогсоож, 12 байршлын 25 зуухыг хийн түлшний системд шилжүүлээд байна.

Эдгээр арга хэмжээний үр дүнд Улаанбаатар хотын агаарын бохирдол өмнөх оны мөн үеэс дунджаар 30 хувиар буурсан эерэг үр дүн гарсан" гэв.


Хуралд Үндэсний хорооны дэргэдэх Эрдэмтдийн зөвлөлийн дарга, академич Х.Энхжаргал хагас коксон түлш нэвтрүүлэх тухай Эрдэмтдийн зөвлөлийн зөвлөмжийн үр дүнг танилцуулж, цаашид шахмал түлш болон түүхий эдийг дотоодын эх үүсвэрээс хангах ажлыг судлах зөвлөмжийг өгөв. 

Энэ дагуу дотоодын эх үүсвэрээс хангах боломжийн талаар “Эрдэнэс ҮТП” ХХК-ийн Ерөнхий зохицуулагч Б.Чойжил “Нүүрс-пиролизын үйлдвэр байгуулах төсөл”-ийн явцын талаар мэдээллийг өгсөн юм.

Тэрээр, Багануурын Нүүрс-пиролизын үйлдвэр нь жилд 600 мянган тонн хагас кокс үйлдвэрлэх хүчин чадалтай бөгөөд одоо туршилтын үйл явц үргэлжилж байна.

Тус үйлдвэрийн бүтээгдэхүүнийг нийлүүлж эхэлснээр гэр хорооллоос ялгарах агаарын бохирдол 50-60 хувиар буурна гэсэн тооцооллыг хийсэн" гэв.


Мөн хуралд Нийслэлийн Засаг даргын орлогч А.Амартүвшин 2026-2027 онд хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг танилцуулж, ирэх жилийн халаалтын улиралд айл өрхүүдэд 428 мянган тонн түлш нийлүүлэхээр төлөвлөж байгааг мэдээлэв.

Хурлын төгсгөлд Үндэсний хорооны дэд дарга Ц.Сандаг-Очир хагас коксон түлш тодорхой үр дүнд хүрснийг тэмдэглээд, 2026-2027 оны халаалтын улиралд дахин нийлүүлэх ажлыг хуульд нийцүүлэн зохион байгуулах үүрэг чиглэлийг нийслэл болон Тавантолгой Түлш ХХК-д өгөв. Мөн дулаан үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүдэд тарифийн зөрүүний санхүүжилтийг олгохыг нийслэлийн удирдлагуудад даалгалаа.

Эх сурвалж: Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороо



Нийтэлсэн огноо2026-05-25