1 PROCUREMENT AND CONSTRUCTION OF PREMIUM NEW DISTRIBUTION CENTER (EOI ANNOUNCEMENT) WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/10/10      2 SIGNING OF GRANT AGREEMENT WITH MONGOLIA:CONTRIBUTING TO STRENGTHENING THE FOUNDATION FOR DEVELOPING ENGINEERS THROUGH A JAPANESE-STYLE PRACTICAL TRAINING FACILITY AND EQUIPMENT WWW.JICA.GO.JP PUBLISHED:2025/10/10      3 PETRO MATAD SHARES SURGE AFTER MONGOLIA TESTS ‘EXCEEDED EXPECTATIONS’ WWW.UKINVESTORMAGAZINE.CO.UK PUBLISHED:2025/10/09      4 ULAANBAATAR TO SUPPLY 170,000 HOUSEHOLDS WITH SEMI-COKE BRIQUETTES WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/10/09      5 100.9 KILOMETERS OF ROADS UPGRADED IN ULAANBAATAR THIS YEAR WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/10/09      6 ADVISED TO MANAGE STRATEGIC MINERAL RESOURCES PRUDENTLY WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/10/09      7 30 KILOMETERS OF RAINWATER DRAINAGE PIPELINES TO BE INSTALLED IN 2026 WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/10/09      8 ARCHAEOLOGISTS USE INNOVATIVE TECHNOLOGIES IN SEARCH FOR GENGHIS KHAN'S TOMB WWW.BGNES.COM PUBLISHED:2025/10/09      9 MONGOLIA BUILDS AWARENESS OF UN WATER CONVENTION WITH A VIEW TO STRENGTHENING TRANSBOUNDARY WATER COOPERATION WWW.UNECE.ORG PUBLISHED:2025/10/09      10 CHINA-EUROPE FREIGHT TRAINS PASSING THROUGH CENTRAL CORRIDOR TOP 3,000, 39 DAYS AHEAD OF 2024 WWW.GLOBALTIMES.CN PUBLISHED:2025/10/09      ЕВРОПЫН ХОЛБОО БОЛОН МОНГОЛ УЛСЫН БИЗНЕС, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ФОРУМ БОЛНО WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2025/10/10     ДҮҮЖИН ЗАМЫН ТЭЭВЭР ТӨСӨЛ 38 ХУВИЙН ГҮЙЦЭТГЭЛТЭЙ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2025/10/10     МОНГОЛООС 20 САЯАР АВДАГ ШОНХОР ШУВУУ САУДЫН АРАБД 622 САЯ ТӨГРӨГӨӨР ЗАРАГДЛАА WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2025/10/09     АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНААС ЗЭЭЛ АВЧ 31 СУРГУУЛЬ, 9 ЦЭЦЭРЛЭГ БАРИНА WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2025/10/09     Д.ЦОЛМОНГ ОЮУ ТОЛГОЙ ХХК-ИЙН ТУЗ-ИЙН ГИШҮҮНЭЭР ТОМИЛЖЭЭ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2025/10/09     Б.ЭНХБАЯРЫГ ХЗДХ-ИЙН САЙДААР ТОМИЛОХ ТАНИЛЦУУЛГЫГ ХОЙШЛУУЛЖЭЭ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2025/10/09     ХАГАС КОКСОН ШАХМАЛ ТҮЛШИЙГ ӨНӨӨДРӨӨС БОРЛУУЛЖ ЭХЭЛЛЭЭ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2025/10/09     МОНГОЛЫН ЭДИЙН ЗАСАГТ ТУЛГАРЧ БУЙ ЭРСДЭЛИЙГ ОЛОН УЛСЫН БАЙГУУЛЛАГУУД ИНГЭЖ ТОДОРХОЙЛОВ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2025/10/08     ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХИЙН ЭНЭТХЭГТ ХИЙХ АЙЛЧЛАЛ НЬ СТРАТЕГИЙН ТҮНШЛЭЛИЙГ ДАХИН ТОДОРХОЙЛНО WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2025/10/08     "ОЮУ ТОЛГОЙ" ХХК-ИЙН ТУЗ-ИЙН ГИШҮҮНЭЭС Э.БАЯСГАЛАНГ ЧӨЛӨӨЛЖЭЭ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2025/10/08    

Монголын эдийн засагт тулгарч буй эрсдэлийг олон улсын байгууллагууд ингэж тодорхойлов www.itoim.mn

Монгол Улсын эдийн засгийн төлөвийг Олон улсын валютын сан болон Азийн хөгжлийн банк анхааралтай ажиглаж байна. Эдгээр байгууллагуудын сүүлийн үеийн тайлангаас харахад, 2023–2024 онд уул уурхайн өсөлтөөр түр хугацаанд сэргэсэн Монгол Улсын эдийн засаг 2025 оноос дахин тодорхойгүй, эмзэг байдалд орж буйг анхааруулжээ.
Олон улсын валютын сангийн “Монгол Улсын 2025 оны IV зүйлийн зөвлөлдөх уулзалтын тайлан” болон Азийн хөгжлийн банкны “Азийн хөгжлийн төлөв” тайлангаас Монгол Улсад өгсөн гол дүгнэлт, анхааруулга, зөвлөмжүүдээс тоймлон хүргэж байна.
Баялгийн өсөлт саарч, эмзэг байдал нэмэгдэж байна
Сүүлийн хоёр жилд нүүрсний экспорт огцом өсөж, эдийн засгийн өсөлтийг дэмжсэн ч 2025 онд нүүрсний үнэ болон экспорт буурч эхэлсэн. Үүний үр дүнд төсвийн орлого хумигдаж, гадаад тэнцэл муудаж, төгрөгийн ханш дарамтад орсон байна.
Инфляц 8–9 хувийн түвшинд хадгалагдаж, Монголбанкны зорилтот хэмжээнээс давсан хэвээр байгаа нь амьжиргааны өртөг өсөх гол хүчин зүйлсийн нэг болж байна. Түүнчлэн, уул уурхайд хэт төвлөрсөн эдийн засгийн бүтэц нь түүхий эдийн үнийн савлагаанд эмзэг хэвээр байгаа бөгөөд төсвийн тогтвортой байдалд сөргөөр нөлөөлөх эрсдэл бий болгож байна.
Санхүүгийн эрсдэл ба гадаад тэнцлийн сулрал
ОУВС-ийн дүгнэснээр Монгол Улсын банк, банк бус санхүүгийн байгууллагуудын зээлийн өсөлт хэт өндөр байгаа нь санхүүгийн тогтвортой байдалд ноцтой эрсдэл үүсгэж болзошгүй байгаа аж. Мөн гадаад валютын албан нөөц буурч, төлбөрийн тэнцлийн алдагдал нэмэгдсэн нь гадаад шокод тэсвэргүй болох аюулыг дагуулж байна. Түүгээр ч зогсохгүй Монголын эдийн засаг Хятадын нүүрсний эрэлтээс хүчтэй хамааралтай хэвээр байгаа нь энэхүү эмзэг байдлыг улам гүнзгийрүүлж байна.
Засаглалын сул тал ба бүтцийн шинэчлэлийн шаардлага
Авлига, төрийн оролцоо, эрх зүйн тогтворгүй байдал зэрэг хүчин зүйлс хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт, бизнесийн идэвхийг боомилсоор байна. ОУВС эдгээр асуудлыг “Монголын эдийн засгийн гүнзгий суурь эрсдэл” хэмээн тодорхойлж, төрийн өмчит компаниудын ил тод байдал, хариуцлагын тогтолцоог сайжруулахыг онцгойлон зөвлөжээ.
Мөн дэлхий даяар нүүрсний хэрэглээ буурах урт хугацааны хандлага Монголын эдийн засагт бодит эрсдэл учруулах тул сэргээгдэх эрчим хүч болон ашигт малтмалын төрөлжилтөд бодлогын түвшинд шилжих шаардлагатайг тэмдэглэсэн байна.
ОУВС-гийн гол зөвлөмжүүд
ОУВС-аас Монгол Улсад дараах чиглэлээр бодлогоо чангатгахыг зөвлөж байна.
Төсвийн сахилга бат - ДНБ-ий 2 хувийн бүтцийн алдагдлын хязгаарыг баримтлан, уул уурхайгаас гадуурх орлогыг нэмэгдүүлэх, татварын суурийг өргөжүүлэх.
Мөнгөний бодлого – Инфляцыг бууруулахын тулд хатуу бодлого баримтлах, шаардлагатай тохиолдолд бодлогын хүүг нэмэгдүүлэх.
Валютын бодлого – Ханшийг уян хатан болгох, зах зээлийн зарчмаар тогтоох, гадаад нөөц хуримтлуулах.
Санхүүгийн тогтвортой байдал – Зээлийн хэт өсөлтөд хязгаар тавих, хяналтын механизмыг сайжруулах.
Бүтцийн шинэчлэл – Төрийн оролцоог бууруулах, авлигын эсрэг бодит хэрэгжилт хангах, нүүрсний дараах эдийн засгийн шилжилтэд бэлтгэх.
Азийн Хөгжлийн Банк: Монгол Улсын эдийн засгийн өсөлтийн төлөв буурч байна
2025 онд Монгол Улсын эдийн засгийн өсөлт малын тоо толгой сэргэсэн болон “Оюу толгой” уурхайн гүний олборлолт эрчимжсэнээр дэмжигдэх төлөвтэй байна. Гэвч нүүрсний экспортын бууралт, Засгийн газрын зардлын таналтын улмаас Азийн Хөгжлийн Банк өсөлтийн таамгаа бууруулжээ.
АХБ-ны есдүгээр сард гаргасан “Asian Development Outlook” тайланд дурдсанаар Монгол Улсын эдийн засгийн өсөлтийг 2025, 2026 онд тус бүр 5.7 хувь байна гэж төсөөлсөн байна. Энэ нь дөрөвдүгээр сарын урьдчилсан таамаг болох 6.6 хувиас доогуур үзүүлэлт юм. Экспортын гол бүтээгдэхүүн болох нүүрсний эрэлт 2025–2026 онд сул хэвээр байх бөгөөд БНХАУ-ын гангийн үйлдвэрлэлд нөлөөлж буй тарифын нэмэгдэл болон худалдааны хязгаарлалтаас шалтгаалж байна. Үүн дээр нэмэгдэн, Засгийн газрын сүүлийн үеийн зарлагаа танаж буй явдал 2025 оны үлдсэн хугацаанд хэрэглээ болон нийтийн хөрөнгө оруулалтыг бууруулах төлөвтэй байна.
“Дэлхийн эдийн засгийн тодорхой бус байдал нэмэгдэж буй ч Монгол Улсын өсөлт харьцангуй тогтвортой байна” хэмээн АХБ-ны Монгол дахь суурин төлөөлөгч Шеннон Ковлин хэлжээ. Тэрээр “Одоо эдийн засгийн өсөлтийг илүү өргөн хүрээнд, төрөлжсөн байдлаар дэмжих нь урьд урьдаас илүү чухал болж байна. Мөн ашигт малтмалын хамаарал, түүхий эдийн үнийн савлагаанаас үүдэлтэй эмзэг байдлыг бууруулах шаардлагатай” хэмээн онцолсон юм.
2025 оны эхний хагаст эдийн засгийн өсөлт тогтвортой үргэлжилсэн бөгөөд үүнд таатай цаг уурын нөхцөлөөр мал сүрэг сэргэж өссөн нь голлон нөлөөлжээ. Харин нүүрсний экспортын өсөлт саарч, уул уурхайн салбарын хувь нэмэр буурсан бол эрчим хүч, барилгын салбарын тэлэлт уул уурхайгаас бусад салбаруудын өсөлтийг дэмжсэн байна. 2025 оны үлдсэн хугацаанд эдийн засгийн өсөлтийг уул уурхайгаас бусад салбарууд болон үйлчилгээний салбар авч явах төлөвтэй байгаа ч, ургац хураалт буурсан нь хөдөө аж ахуйн сэргэлтэд сөргөөр нөлөөлж магадгүй гэж үзжээ.
2026 онд өсөлт мөн 5.7 хувь орчим байх ба үүнд үйлчилгээний салбар голлон нөлөөлөх бол уул уурхай урьдын төсөөллөөс сул байх хандлагатай байна.
Инфляц 2025 оны эхний хагаст Төв банкны зорилтот түвшнээс дээш хэвээр байв. Энэ нь зохицуулалттай үнийн өсөлтийн нөлөө үргэлжилж буйтай холбоотой. Хэрэглээний үнийн индекс энэ онд 8.6 хувиар өсөхөөр байгаа нь дөрөвдүгээр сарын 9.1 хувийн төсөөллөөс бага үзүүлэлт юм. Төрөөс үйлчилгээний тарифын нэмэгдлийг хойшлуулсан нь инфляцын дарамтыг ирэх он хүртэл хойшлуулна гэж үзэж байна. Иймээс 2026 оны инфляцийг 7.2 хувь гэж таамаглажээ. Дотоодын хүнс болон импортын барааны үнийн дарамт өндөр хэвээр байна.
ОУВС болон АХБ-ны хамтын дүгнэлт нэг зүйлийг тодорхой харуулж байна. Монгол Улсын эдийн засгийн богино хугацааны өсөлт уул уурхайгаас хамаарч байгаа ч урт хугацаанд энэ хамаарал тогтвортой байдлыг үгүй хийж байна. Тиймээс манай улс сэргээгдэх эрчим хүч, боловсруулах үйлдвэрлэл, үйлчилгээний салбарт суурилсан төрөлжилтийн шинэ загвар руу зоригтой шилжих шаардлага бий болжээ.
Эх сурвалж: https://www.adb.org/.../mongolia-economic-growth...
https://www.imf.org/.../Mongolia-2025-Article-IV...
BY
Х.Бямбажаргал нь МУИС-ийг Олон улсын харилцаа мэргэжлээр төгссөн бөгөөд 2024 оноос iToim.mn сайтад сэтгүүлч, орчуулагчаар ажиллаж байна.



Нийтэлсэн огноо2025-10-08