1 PRESIDENT OF MONGOLIA U. KHURELSUKH TO PAY A STATE VISIT TO THE REPUBLIC OF INDIA WWW.PRESIDENT.MN PUBLISHED:2025/10/13      2 HOTEL MONGOLIA: YOU CAN CHECK OUT OF JAIL, BUT CAN’T LEAVE THE COUNTRY WWW.AFR.COM PUBLISHED:2025/10/13      3 BANK OF MONGOLIA: OUTLOOK FOR COAL AND IRON ORE PRICES REMAINS UNCERTAIN WWW.GOGO.MN PUBLISHED:2025/10/13      4 OVER 14,000 EARTHQUAKES RECORDED IN MONGOLIA IN 10M2025 WWW.QAZINFORM.COM PUBLISHED:2025/10/13      5 JAAP VAN HIERDEN ON THE UN IN MONGOLIA (AND VICE VERSA) WWW.THEDIPLOMAT.COM PUBLISHED:2025/10/11      6 MONGOLIA TRADE SURPLUS LARGEST IN OVER A YEAR WWW.TRADINGECONOMICS.COM PUBLISHED:2025/10/11      7 MONGOLIA INFLATION RATE AT 6-MONTH HIGH WWW.TRADINGECONOMICS.COM PUBLISHED:2025/10/11      8 PROCUREMENT AND CONSTRUCTION OF PREMIUM NEW DISTRIBUTION CENTER (EOI ANNOUNCEMENT) WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/10/10      9 SIGNING OF GRANT AGREEMENT WITH MONGOLIA:CONTRIBUTING TO STRENGTHENING THE FOUNDATION FOR DEVELOPING ENGINEERS THROUGH A JAPANESE-STYLE PRACTICAL TRAINING FACILITY AND EQUIPMENT WWW.JICA.GO.JP PUBLISHED:2025/10/10      10 PETRO MATAD SHARES SURGE AFTER MONGOLIA TESTS ‘EXCEEDED EXPECTATIONS’ WWW.UKINVESTORMAGAZINE.CO.UK PUBLISHED:2025/10/09      ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРЫН ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ 87 ХУВЬТАЙ БАЙНА WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2025/10/13     МАН-ЫН ЗОДООН 2026 ОНЫ ТӨСВИЙГ ГАЦААЖ, НИЙГЭМ, ЭДИЙН ЗАСГИЙН ТОГТВОРГҮЙ БАЙДАЛ ҮҮСГЭЛЭЭ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2025/10/13     УЛААНБААТАРТ 1 КГ ҮХРИЙН ЦУЛ МАХЫГ 24364 ТӨГРӨГӨӨР ХУДАЛДАЖ БАЙНА WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2025/10/13     МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ БҮГД НАЙРАМДАХ ЭНЭТХЭГ УЛСАД ТӨРИЙН АЙЛЧЛАЛ ХИЙНЭ WWW.PRESIDENT.MN НИЙТЭЛСЭН:2025/10/11     ИНФЛЯЦ 9 ХУВЬД ХҮРЧЭЭ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2025/10/11     МОНГОЛ УЛСЫН АНХНЫ ОЛОН УЛСЫН СТАНДАРТ БАТЛАГДЛАА WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2025/10/11     ДАМБАДАРЖАА ДЭД ТӨВИЙН ДЭД БҮТЦИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛ 71 ХУВЬТАЙ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2025/10/11     ЕВРОПЫН ХОЛБОО БОЛОН МОНГОЛ УЛСЫН БИЗНЕС, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ФОРУМ БОЛНО WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2025/10/10     ДҮҮЖИН ЗАМЫН ТЭЭВЭР ТӨСӨЛ 38 ХУВИЙН ГҮЙЦЭТГЭЛТЭЙ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2025/10/10     МОНГОЛООС 20 САЯАР АВДАГ ШОНХОР ШУВУУ САУДЫН АРАБД 622 САЯ ТӨГРӨГӨӨР ЗАРАГДЛАА WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2025/10/09    

Дамбадаржаа дэд төвийн дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажил 71 хувьтай үргэлжилж байна www.eguur.mn

Дамбадаржаа дэд төвд Сүхбаатар дүүргийн 16, 17 дугаар хорооны нийт 70 га газарт нийгмийн хангамж болон инженерийн дэд бүтцийн бүтээн байгуулалтыг өрнүүлж байна. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар тус дэд төвийн ажлын явцыг танилцууллаа.
undefined
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар “Дамбадаржаа дэд төв төслийн хүрээнд 800 нэгж талбарыг хамарсан дулааны шугам сүлжээ, цэвэр бохирын шугам сүлжээ, зам, нийгмийн барилга байгууламж бүхий төслийг хэрэгжүүлж, ирэх жил дуусгана. Тодруулбал, Дамбадаржаагийн дулааны станцын ажил ирэх жилийн наймдугаар сард дуусна. Үерийн хамгаалалтын сувгийн ажил дууссан. Мөн хөрсний ус зайлуулах ажил 80 хувьтай байна. 2.8 км авто зам барьсан. Өнөөдрийн байдлаар дулааны шугам сүлжээ татах, ус дамжуулах шугам сүлжээ барих ажлыг хийж байна. Барилгажилтын төслийн дагуу айл өрхүүдийн газрыг нөхөн олговортойгоор чөлөөлж, чөлөөлсөн 70 га газарт амины орон сууц барих төсөлд хувийн хэвшлийнхнийг татаж оруулахаар төлөвлөж байна. Сэлбэ голын эрэгт төвийн дулаанд холбогдсон хаус хорооллуудтай болно. Ирэх жилээс газар чөлөөлөлтийн ажлыг хийж, гүйцэтгэгчдийг сонгон шалгаруулна. Сэлбийн даланг 1966 оны үерээс хойш аж ахуйн аргаар хийж босгосон. БНХАУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар Сэлбэ голын усны урсцыг сайжруулах, үерийн далан, тохижилтын ажлын төслийн гүйцэтгэгчийг ирэх жил эцэслэн сонгон шалгаруулна. Улаанбаатар хотын гэр хорооллыг орон сууцжуулах, дэд төвүүд байгуулах төсөл 2014 онд эхэлсэн. Өнөөдрийн байдлаар Баянхошуу, Сэлбэ, Шархад дэд төвүүдийн дэд бүтцийн ажлыг хийж дуусаад, барилга угсралтын ажил явж байна. Харин Дамбадаржаа, Толгойт дэд төвүүдэд дэд бүтцийн ажлууд хийгдэж байна” гэлээ.



Нийтэлсэн огноо2025-10-11