1 PRESIDENT OF MONGOLIA U. KHURELSUKH TO PAY A STATE VISIT TO THE REPUBLIC OF INDIA WWW.PRESIDENT.MN PUBLISHED:2025/10/13      2 HOTEL MONGOLIA: YOU CAN CHECK OUT OF JAIL, BUT CAN’T LEAVE THE COUNTRY WWW.AFR.COM PUBLISHED:2025/10/13      3 BANK OF MONGOLIA: OUTLOOK FOR COAL AND IRON ORE PRICES REMAINS UNCERTAIN WWW.GOGO.MN PUBLISHED:2025/10/13      4 OVER 14,000 EARTHQUAKES RECORDED IN MONGOLIA IN 10M2025 WWW.QAZINFORM.COM PUBLISHED:2025/10/13      5 JAAP VAN HIERDEN ON THE UN IN MONGOLIA (AND VICE VERSA) WWW.THEDIPLOMAT.COM PUBLISHED:2025/10/11      6 MONGOLIA TRADE SURPLUS LARGEST IN OVER A YEAR WWW.TRADINGECONOMICS.COM PUBLISHED:2025/10/11      7 MONGOLIA INFLATION RATE AT 6-MONTH HIGH WWW.TRADINGECONOMICS.COM PUBLISHED:2025/10/11      8 PROCUREMENT AND CONSTRUCTION OF PREMIUM NEW DISTRIBUTION CENTER (EOI ANNOUNCEMENT) WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/10/10      9 SIGNING OF GRANT AGREEMENT WITH MONGOLIA:CONTRIBUTING TO STRENGTHENING THE FOUNDATION FOR DEVELOPING ENGINEERS THROUGH A JAPANESE-STYLE PRACTICAL TRAINING FACILITY AND EQUIPMENT WWW.JICA.GO.JP PUBLISHED:2025/10/10      10 PETRO MATAD SHARES SURGE AFTER MONGOLIA TESTS ‘EXCEEDED EXPECTATIONS’ WWW.UKINVESTORMAGAZINE.CO.UK PUBLISHED:2025/10/09      ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРЫН ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ 87 ХУВЬТАЙ БАЙНА WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2025/10/13     МАН-ЫН ЗОДООН 2026 ОНЫ ТӨСВИЙГ ГАЦААЖ, НИЙГЭМ, ЭДИЙН ЗАСГИЙН ТОГТВОРГҮЙ БАЙДАЛ ҮҮСГЭЛЭЭ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2025/10/13     УЛААНБААТАРТ 1 КГ ҮХРИЙН ЦУЛ МАХЫГ 24364 ТӨГРӨГӨӨР ХУДАЛДАЖ БАЙНА WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2025/10/13     МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ БҮГД НАЙРАМДАХ ЭНЭТХЭГ УЛСАД ТӨРИЙН АЙЛЧЛАЛ ХИЙНЭ WWW.PRESIDENT.MN НИЙТЭЛСЭН:2025/10/11     ИНФЛЯЦ 9 ХУВЬД ХҮРЧЭЭ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2025/10/11     МОНГОЛ УЛСЫН АНХНЫ ОЛОН УЛСЫН СТАНДАРТ БАТЛАГДЛАА WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2025/10/11     ДАМБАДАРЖАА ДЭД ТӨВИЙН ДЭД БҮТЦИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛ 71 ХУВЬТАЙ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2025/10/11     ЕВРОПЫН ХОЛБОО БОЛОН МОНГОЛ УЛСЫН БИЗНЕС, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ФОРУМ БОЛНО WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2025/10/10     ДҮҮЖИН ЗАМЫН ТЭЭВЭР ТӨСӨЛ 38 ХУВИЙН ГҮЙЦЭТГЭЛТЭЙ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2025/10/10     МОНГОЛООС 20 САЯАР АВДАГ ШОНХОР ШУВУУ САУДЫН АРАБД 622 САЯ ТӨГРӨГӨӨР ЗАРАГДЛАА WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2025/10/09    

Эрчим хүчний салбарын өвөлжилтийн бэлтгэл 87 хувьтай байна www.news.mn

Монгол Улсын хэмжээнд 2025-2026 онд өвөлжилт, хаваржилт хүндрэх эрсдэлтэй байгааг УОК-оос эртнээс анхааруулж, аймаг орон нутаг, малчин өрх бүр өвөлжилтийн бэлтгэл бэлэн байдлаа сайтар хангахыг анхааруулсаар байгаа. Улсын хэмжээнд 2025 оны аравдугаар сарын 6-ны өдрийн байдлаар 157.1 мянган тонн улаанбуудай, 81.7 мянган тонн төмс, 50.8 мянган тонн малын тэжээл хураан авсан байна. Эрчим хүчний салбарын өвөлжилтийн бэлтгэл 87 хувьтай байгаагаас төвийн бүсийн станцууд 626.9 мянган тонн нүүрс, 2519 тонн мазутын нөөцтэй байна.
Түүнчлэн нийслэлд 500 борлуулалтын цэгт хагас коксон шахмал түлшийг нийлүүлж эхэлсэн бөгөөд 2025-2026 оны халаалтын улирлын турш нийт 306,000 тонн хагас коксон түлш импортлохоор болсон талаар албаныхан мэдээлсэн.
Нийслэл, 21 аймгийн Засаг дарга нар цахимаар оролцож, өвөлжилтийн бэлтгэл, хүндрэлийн үед авах арга хэмжээний талаар хэлэлцэж, холбогдох албаныханд үүрэг чиглэл өглөө. Тухайлбал,
Өвөлжилтийн нөхцөл хүндрэхэд эрсдлийг бууруулах, амь нас, эрүүл мэндийг хамгаалах, шуурхай үйлчилгээ хүргэх төлөвлөлтийг нарийвчлан гаргах
2025-2026 оны хөдөө аж ахуйн өвөлжилт, хаваржилтын бэлтгэлийг бүт шатанд хангаж ажиллах
Өвөлжилт, хаваржилтыг хүндрэл багатай даван туулахад шаардлагатай санхүүжилтийг батлагдсан төсөвт тусгаж, үүсэж болох эрсдэлийг тооцож аймаг, сумдын 2026 оны төсөвт хөрөнгийг нэмэх
Өвөлжилт, хаваржилтыг даван туулахад шаардагдах нөөцийг орон нутгийн түвшинд бүрдүүлэх
Өвс, тэжээл, мал, мах худалдах, худалдан авах нэрийдлээр иргэдийг залилах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах
Томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах, эмнэлгийн тусламж үйлчилгээг оновчтой, үр дүнтэй, хүртээмжтэй зохион байгуулах, бэлэн байдлыг хангах
Отроор өвөлжиж, хаваржиж буй алслагдсан бүс нутагт оршин суугаа малчид, иргэдэд харьяалал харгалзахгүй эрүүл мэндийн тусламж тогтмол үзүүлэх
Бэлчээрийн даац, ган, зуд, цаг агаарын төлөв байдал зэрэг болзошгүй эрсдэлийн мэдээллийг тогтмол дамжуулах
Отор нүүдлийн зохион байгуулалт, хяналтын талаар малчид, иргэд, нутгийн захиргааны байгууллагуудын дунд үл ойлгоцол үүсэхээс урьдчилан сэргийлж, олон нийтэд мэдээлэл өгөх
Эрчим хүч, дулааны эх үүсвэрүүдийн найдвартай үйл ажиллагааг хангах, түлш, нүүрсний нөөцийг бүрдүүлж, техник хэрэгслийн бэлэн байдлыг хангах, иргэдэд цаг тухайд нь мэдээлэл хүргэх
Газрын тос, шатахуун, шатах тослох материалын нийлүүлэлтийг тогтвортой байлгаж, зохиомол хомсдол, үнийн хөөрөгдөл үүсгэхгүй байж, эрсдэлийг урьдчилан сэргийлэх, шаардлагатай тохиолдолд иргэдэд мэдээлэл хүргэх
Байгаль цаг уурын гамшигт үзэгдлээс урьдчилан сэргийлж, хариу арга хэмжээ авч, сэргээн босгох үйл ажиллагаанд шаардлагатай бэлэн байдлыг хангаж, тоо хэмжээ, хүчин чадлыг нэмэгдүүлэх
Цас орж зам даваа хаагдсан үед аймаг, сумдын Онцгой комисстай хамтран зам чөлөөлж, хүнс, түлш, малын тэжээл хүргэх ажлыг зохион байгуулж, шаардлагатай нөөц, хүн хүчийг нэмэлтээр дайчлах
Хүйтний улирал эхэлж байгаатай холбогдуулан барилга угсралтын ажил, түүхий нүүрс, шахмал түлш ил задгай түлэх зөрчлөөс урьдчилан сэргийлж, хяналт тавих
Хот нийтийн аж ахуйн салбарын өвөлжилтийн бэлтгэлийг хугацаанд нь дуусгаж, гүйцэтгэлд хяналт тавьж, бэлэн байдлыг хангах
Угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх ажлыг мэргэжлийн байгууллагуудтай хамтран зохион байгуулж, мэдээллийг тогтмол хүргэх
Нийслэлийн хэмжээнд өвөлжилтийн бэлтгэл ажлыг төлөвлөгөөт хугацаанд хийж гүйцэтгэх, бэлэн байдлыг хангах
Мал, махны экспортыг нэмэгдүүлэх зорилгоор үндэсний үйлдвэр, төрийн бус байгууллагуудад бодлогын болон эргэлтийн хөрөнгийн зээл олгох зэрэг үүрэг чиглэлийг өгч ирэх долоо хоногийн Засгийн газрын хуралдаанд өмнөх өгсөн үүрэг даалгаварын биелэлтийг танилцуулахыг даалгалаа.
Улмаар, Баруун аймгууд өвс тэжээлийн нөөцөө бүрдүүлж, мах бэлтгэн эдийн засгийн эргэлтэд оруулахад анхаарч ажиллаж байгаа гэнэ. Албаныхны мэдээлж буйгаар Увс аймагт 2,7 орчим сая толгой мал өвөлжиж, хаваржих урьдчилсан тооцоо гараад байгаагаас нийт малынхаа 30 хувийг эдийн засгийн эргэлтэд оруулахаар болжээ. Увс аймаг өнөөдрийн байдлаар 160 тн өвс, 50 тн тэжээл бэлтгэсэн ажээ.



Нийтэлсэн огноо2025-10-13