Шатахуун борлуулдаг 21 ААН-ийг нийт 52.6 тэрбум төгрөгөөр торголоо www.eguur.mn
Монополын эсрэг газраас бүх төрлийн шатахуун импортлох, бөөний болон жижиглэнгийн худалдаа эрхэлж буй аж ахуй эрхлэгчдийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийжээ.
Шалгалтын дүнд АИ 92 автобензиний үнийг 2025 оны тавдугаар сарын 23-наас хойш нэмэгдүүлсэн 21 аж ахуйн нэгж Өрсөлдөөний тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-ыг зөрчиж буй нь тогтоогдсон.
Иймд зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу зөрчлийн хэрэг нээн шалгаж, 21 аж ахуйн нэгжид нийт 52.6 тэрбум төгрөгийн торгууль ногдууллаа хэмээн Монополын эсрэг газраас мэдээллээ.
Д.УЛСАА
Нийтэлсэн огноо2025-10-22