Улсын хилээр орсон гадаадын зорчигчид, өмнөх оны мөн үеэс 10.1 хувиар өсжээ www.eagle.mn
Манай улсын хилээр 2025 оны эхний есдүгээр сард 6042.5 мянган (давхардсан тоогоор) зорчигч нэвтэрчээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс 624.1 (11.5%) мянгаар нэмэгджээ.
2025 оны эхний есдүгээр сард 3046.5 мянган зорчигч улсын хилээр орсны 35.9 хувь нь Замын-Yүд, 28.1 хувь нь Чингис хаан, 8.2 хувь нь Гашуунсухайт, 8.1 хувь нь Алтанбулаг, 5.8 хувь нь Шивээхүрэн, 13.9 хувь нь бусад боомтоор тус тус орсон байна.
Улсын хилээр орсон гадаадын зорчигчдыг бүс нутгаар нь авч үзвэл 64.3 хувь нь Зүүн Ази, Номхон Далайн бүс нутаг, 30.1 хувь нь Европ, 2.9 хувь нь Америк, 1.6 хувь нь Ойрх Дорнод, 0.9хувь нь Өмнөд Ази, 0.2 хувь нь Африк тивийн зорчигчид эзэлж байна.
Хилээр орсон гадаадын зорчигчдын,
30.9 хувь нь БНХАУ-ын иргэд,
23.5 хувь нь ОХУ-ын иргэд,
21.3 хувь нь БНСУ-ын улсын иргэд,
3.9 хувь нь Япон улсын иргэд,
2.7 хувь нь Бүгд Найрамдах Казахстан улсын иргэд,
17.7 хувийг бусад улсын иргэд тус тус эзэлж байна.
Улсын хилээр орсон гадаадын зорчигчид, өмнөх оны мөн үеэс 10.1 хувиар өсжээ. Тухайлбал, улсын хилээр орсон жуулчдыг өмнөх оны мөн үетэй харьцуулахад, БНХАУ-ын жуулчид 43.2 мянга, ОХУ-ын жуулчид, 9.4 мянга, Япон улсын жуулчид 8.3 мянга, БНСУ-ын жуулчид 1.2 мянга, Бүгд Найрамдах Казахстан улсын жуулчид 0.5 мянгаар тус тус өссөн талаар Үндэстний статистикийн хорооноос мэдээллээ.
Нийтэлсэн огноо2025-10-21