БНХАУ-аас авах АИ-92 автобензины хэмжээг хоёр дахин нэмэх хэлцэл хийнэ www.eagle.mn
Хоёр хоногийн өмнөөс ШТС-ууд шатахуун хязгаарлалттай олгож эхэлсэн. Нэгэнт шатахууны хомсдол үүссэн учир нийлүүлэлт нэмэх чиглэлд холбогдох байгууллагууд анхаарч буй.
Энэ хүрээнд Евро-5 стандартын АИ-92 автобензинийг БНХАУ-аас авах хэмжээг хоёр дахин нэмэгдүүлэх хэлцэл хийж байгааг Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас мэдээллээ.
Салбар яам болон импортлогч аж ахуйн нэгжүүдийн хамтарсан ажлын хэсэг БНХАУ-ын нийлүүлэгч компанитай уулзахаар Бээжин хот руу явж байна. Энэ хүрээнд евро-5 стандартын АИ-92 автобензинийг БНХАУ-аас авах хэмжээг хоёр дахин нэмэгдүүлэх чиглэлээр хэлцлүүдийг хийж байгаа юм. Энэ асуудлаар цаг алдалгүй Хятадын талтай тохироод нийлүүлэлтээ хийхээр ажиллаж байгааг мэдээллээ.
Нийтэлсэн огноо2025-10-21