1 MONGOLIA’S CORRUPTION PROBE AT OYU TOLGOI MINING OPERATIONS UNFOLDS WWW.DISCOVERYALERT.COM.AU PUBLISHED:2025/10/28      2 RIO TINTO AND SPIC QIYUAN BEGIN BATTERY-SWAP TRUCK TRIAL IN MONGOLIA WWW.MINING-TECHNOLOGY.COM PUBLISHED:2025/10/28      3 THE EUROPEAN UNION - MONGOLIA BUSINESS AND INVESTMENT FORUM LAUNCHES A NEW ERA OF ECONOMIC PARTNERSHIP WWW.EEAS.EUROPA.EU PUBLISHED:2025/10/28      4 BUILDING BRIGHTER FUTURES: ADB’S SUPPORT FOR EDUCATION IN MONGOLIA WWW.ADB.ORG PUBLISHED:2025/10/28      5 MONGOLIA TO COLLABORATE WITH CHINA, SOUTH KOREA AND UN TO TACKLE INCREASING YELLOW DUST STORMS WWW.AZERTAG.AZ  PUBLISHED:2025/10/28      6 NORTH KOREAN INTERPRETER DEFECTS IN MONGOLIA, STRIKING BLOW TO KIM JONG-UN’S REGIME WWW.VISIONTIMES.COM  PUBLISHED:2025/10/28      7 ULAANBAATAR SIGNS PUBLIC-PRIVATE PARTNERSHIP AGREEMENT FOR WASTE-TO-ENERGY PLANT WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/10/28      8 WORLD BANK LAUNCHES $78M POWER GRID PROJECT TO BOOST MONGOLIA’S ENERGY SECURITY WWW.DEVDISCOURSE.COM PUBLISHED:2025/10/24      9 INSIDE MONGOLIA’S ‘MARS CAMP’: THE EXTREME ADVENTURE THAT WANTS TO TURN TOURISTS INTO ASTRONAUTS WWW.CNN.COM PUBLISHED:2025/10/24      10 HIGH-RISE BUILDINGS MIGHT BECOME BURDEN IN OVERCROWDED CITY WWW.UBPOST.MN PUBLISHED:2025/10/24      УЛААНБААТАР-СИНГАПУРЫН ЧИГЛЭЛД ШУУД НИСЛЭГ ҮЙЛДЭНЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2025/10/28     ЗАЙСАНГИЙН ГҮҮРИЙГ 54 ЖИЛИЙН ДАРАА БҮРЭН ШИНЭЧИЛЛЭЭ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2025/10/28     ЦЕГ-ЫН ДАРГААР Ж.БОЛДЫГ ТОМИЛЛОО WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2025/10/28     ШҮҮХ: "ТӨМӨРТЭЙ ОРД"-ЫГ ТӨРИЙН ӨМЧИД ХЭВЭЭР ҮЛДЭЭЛЭЭ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2025/10/28     ГОЛОМТ БАНК ЛОНДОНГИЙН ХӨРӨНГИЙН БИРЖИД БОЛСОН MONGOLIA INVESTMENT FORUM: LONDON 2025” АРГА ХЭМЖЭЭГ АМЖИЛТТАЙ ХАМТРАН ЗОХИОН БАЙГУУЛЛАА WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2025/10/28     НЭГДҮГЭЭР ТОЙРОГ ЗАМ ТӨСЛИЙН НЭЭЛТТЭЙ ТЕНДЕРИЙГ ИРЭХ САРД НЭЭНЭ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2025/10/28     ОЛОН АЙЛ ӨРХ ТҮЛШНИЙ ДУТАГДАЛД ОРЖ, ГАЛ АЛДАЖ БАЙНА WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2025/10/28     МОНГОЛЫН НҮҮРСНИЙ ЭКСПОРТ ОЙРЫН ХУГАЦААНД ӨСӨЛТӨӨ ХАДГАЛАХ ТӨЛӨВТЭЙ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2025/10/24     АВТОМАШИНЫ УЛСЫН ДУГААРЫН ТЭГШ, СОНДГОЙ ХЯЗГААРЛАЛТ ХИЙХ ЭСЭХ ТАЛААР САНАЛ АВЧ ЭХЭЛЛЭЭ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2025/10/24     НЭРС: ИХ ХЭМЖЭЭНИЙ ХӨРӨНГӨ ЗАВШСАН БАЙЖ БОЛЗОШГҮЙГЭЭР БАРИВЧЛАГДСАН ОЮУТОЛГОЙН 4 МЭРГЭЖИЛТЭН WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2025/10/24    

Олон айл өрх түлшний дутагдалд орж, гал алдаж байна www.itoim.mn

УИХ дахь Ардчилсан намын бүлэг ээлжит хуралдаанаараа нийслэлийн гэр хорооллын иргэдийн түлшний хүртээмж, хангамжийн асуудлаар мэдээлэл сонслоо.
Хотын удирдлагын мэдээлснээр, өвөлжилтийн бэлтгэлийн хүрээнд 2024-2025 оны өвөл 500 мянган тонн шахмал түлш хэрэглэж байсан бол энэ 2025-2026 оны өвөл 350 мянган тонн хагас кокс түлш ашиглахаар төлөвлөжээ. Энэ нь нийслэлийн гэр хорооллын түлшний хэрэглээг ойролцоогоор 30 хувиар бууруулсан үзүүлэлт юм.
Есдүгээр сарын 15-ныг хүртэл айл өрхүүд шахмал түлш хэрэглэж байсан бол аравдугаар сарын 10-наас эхлэн БНХАУ-аас нийлүүлж буй хагас коксон түлшийг хэрэглэх болсон байна. Анх долоо хоногт 7 шуудай түлш олгож байсан ч аравдугаар сарын 20-ноос хуваарийг 4 шуудай болгон бууруулжээ. Үүний улмаас олон айл өрхөд түлш дутагдаж, гал алдсан тохиолдол нэмэгдэж байгаа талаар мэдээлэл өгчээ.
Мөн 2025 он гарснаас хойш 110 хүн угаартаж амь насаа алдсан бөгөөд энэ тоо цаашид өсөх эрсдэлтэй байгааг анхааруулав.
Гишүүдийн зүгээс өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд хагас коксон түлшний олдоц, БНХАУ-аас гэрээнд заасан хуваарийн дагуу нийлүүлэлт хэрхэн хийгдэж байгаа эсэхийг тодруулах шаардлагатайг онцоллоо. Мөн гэр хорооллын асуудлыг бууруулах, орон сууцжуулалтыг дэмжих, агаар ба хөрсний бохирдлыг бууруулах чиглэлээр мэргэжлийн байгууллагуудтай хамтран нарийвчилсан мэдээлэл сонсох нь зүйтэй гэж үзсэн байна.
BY
С.Золзаяа нь 2022 онд МҮИС-ийг сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2024 оноос iToim.mn сайтад сэтгүүлчээр ажиллаж байна.



Нийтэлсэн огноо2025-10-28