ЦЕГ-ын даргаар Ж.Болдыг томиллоо www.itoim.mn
Засгийн газар ээлжит бусаар хуралдаж байна. Өнгөрсөн баасан гаригт Цагдаагийн ерөнхий газрын дарга Т.Сүхболдыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Тэгвэл өнөөдрийн ээлжит бус хуралдаанаар Цагдаагийн ерөнхий газрын даргаар генерал Ж.Болдыг томилжээ. Ж.Болд өмнө нь буюу 2020-2023 онд ЦЕГ-ын даргаар томилогдон ажиллаж байгаад өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн байдаг. Тэрээр 2025 оны зургадугаар сараас Ерөнхий сайд Г.Занданшатарын зөвлөхөөр ажиллаж байсан юм.
Хурандаа Ж.Болд нь эрх зүйч мэргэжилтэй.
1996-2001 он хүртэл Хэнтий аймгийн Цагдаагийн газарт мөрдөн байцаагчаар ажиллаж байсан.
2002-2014 онд Мөрдөн байцаах газарт ахлах мөрдөн байцаагч, Чиглэлийн ахлах мөрдөн байцаагч, Зохион байгуулалттай гэмт хэрэг мөрдөх хэлтэст мөрдөн байцаах тасгийн дарга,
2014 оноос 2015 оны арваннэгдүгээр сар хүртэл Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газарт тасгийн дарга, Хар тамхи, мансууруулах бодистой холбоотой хэрэгтэй тэмцэх хэлтэст Мөрдөн байцаах тасгийн даргаар ажиллаж байжээ.
2015-2017 онд Эрүүгийн цагдаагийн газрын Хар тамхитай тэмцэх хэлтсийн хоёрдугаар тасагт Мөрдөн байцаах тасгийн дарга,
2017 оны гуравдугаар сараас Эрүүгийн Цагдаагийн албаны Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн хоёрдугаар тасагт мөрдөх тасгийн дарга,
2017-2020 онд Хэнтий аймаг дахь Цагдаагийн газрын дарга
2020-2023 онд Цагдаагийн ерөнхий газрын даргаар томилогдон ажиллаж байжээ.
By
Сэтгүүлч Г.Батжаргал нь iToim.mn сайтад 2015 оноос ажиллаж байна. Улс төр, нийгэм, эдийн засгийн чиглэлээр мэдээ, мэдээлэл бэлтгэдэг.
Нийтэлсэн огноо2025-10-28





