1 MONGOLIA’S CORRUPTION PROBE AT OYU TOLGOI MINING OPERATIONS UNFOLDS WWW.DISCOVERYALERT.COM.AU PUBLISHED:2025/10/28      2 RIO TINTO AND SPIC QIYUAN BEGIN BATTERY-SWAP TRUCK TRIAL IN MONGOLIA WWW.MINING-TECHNOLOGY.COM PUBLISHED:2025/10/28      3 THE EUROPEAN UNION - MONGOLIA BUSINESS AND INVESTMENT FORUM LAUNCHES A NEW ERA OF ECONOMIC PARTNERSHIP WWW.EEAS.EUROPA.EU PUBLISHED:2025/10/28      4 BUILDING BRIGHTER FUTURES: ADB’S SUPPORT FOR EDUCATION IN MONGOLIA WWW.ADB.ORG PUBLISHED:2025/10/28      5 MONGOLIA TO COLLABORATE WITH CHINA, SOUTH KOREA AND UN TO TACKLE INCREASING YELLOW DUST STORMS WWW.AZERTAG.AZ  PUBLISHED:2025/10/28      6 NORTH KOREAN INTERPRETER DEFECTS IN MONGOLIA, STRIKING BLOW TO KIM JONG-UN’S REGIME WWW.VISIONTIMES.COM  PUBLISHED:2025/10/28      7 ULAANBAATAR SIGNS PUBLIC-PRIVATE PARTNERSHIP AGREEMENT FOR WASTE-TO-ENERGY PLANT WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/10/28      8 WORLD BANK LAUNCHES $78M POWER GRID PROJECT TO BOOST MONGOLIA’S ENERGY SECURITY WWW.DEVDISCOURSE.COM PUBLISHED:2025/10/24      9 INSIDE MONGOLIA’S ‘MARS CAMP’: THE EXTREME ADVENTURE THAT WANTS TO TURN TOURISTS INTO ASTRONAUTS WWW.CNN.COM PUBLISHED:2025/10/24      10 HIGH-RISE BUILDINGS MIGHT BECOME BURDEN IN OVERCROWDED CITY WWW.UBPOST.MN PUBLISHED:2025/10/24      УЛААНБААТАР-СИНГАПУРЫН ЧИГЛЭЛД ШУУД НИСЛЭГ ҮЙЛДЭНЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2025/10/28     ЗАЙСАНГИЙН ГҮҮРИЙГ 54 ЖИЛИЙН ДАРАА БҮРЭН ШИНЭЧИЛЛЭЭ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2025/10/28     ЦЕГ-ЫН ДАРГААР Ж.БОЛДЫГ ТОМИЛЛОО WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2025/10/28     ШҮҮХ: "ТӨМӨРТЭЙ ОРД"-ЫГ ТӨРИЙН ӨМЧИД ХЭВЭЭР ҮЛДЭЭЛЭЭ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2025/10/28     ГОЛОМТ БАНК ЛОНДОНГИЙН ХӨРӨНГИЙН БИРЖИД БОЛСОН MONGOLIA INVESTMENT FORUM: LONDON 2025” АРГА ХЭМЖЭЭГ АМЖИЛТТАЙ ХАМТРАН ЗОХИОН БАЙГУУЛЛАА WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2025/10/28     НЭГДҮГЭЭР ТОЙРОГ ЗАМ ТӨСЛИЙН НЭЭЛТТЭЙ ТЕНДЕРИЙГ ИРЭХ САРД НЭЭНЭ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2025/10/28     ОЛОН АЙЛ ӨРХ ТҮЛШНИЙ ДУТАГДАЛД ОРЖ, ГАЛ АЛДАЖ БАЙНА WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2025/10/28     МОНГОЛЫН НҮҮРСНИЙ ЭКСПОРТ ОЙРЫН ХУГАЦААНД ӨСӨЛТӨӨ ХАДГАЛАХ ТӨЛӨВТЭЙ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2025/10/24     АВТОМАШИНЫ УЛСЫН ДУГААРЫН ТЭГШ, СОНДГОЙ ХЯЗГААРЛАЛТ ХИЙХ ЭСЭХ ТАЛААР САНАЛ АВЧ ЭХЭЛЛЭЭ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2025/10/24     НЭРС: ИХ ХЭМЖЭЭНИЙ ХӨРӨНГӨ ЗАВШСАН БАЙЖ БОЛЗОШГҮЙГЭЭР БАРИВЧЛАГДСАН ОЮУТОЛГОЙН 4 МЭРГЭЖИЛТЭН WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2025/10/24    

Голомт банк Лондонгийн Хөрөнгийн Биржид болсон Mongolia Investment Forum: London 2025” арга хэмжээг амжилттай хамтран зохион байгууллаа www.eguur.mn

Голомт банк нь хөрөнгө оруулагчидтай харилцах үйл ажиллагаанд ихээхэн ач холбогдол өгч, олон улсын хөрөнгө оруулагчдад Монгол Улсын эдийн засаг болон банкны салбарын талаарх мэдээллийг тогтмол, үр дүнтэй хүргэх үйл ажиллагааг байнга зохион байгуулж, хэрэгжүүлдэг билээ.
Тухайлбал бид 2025 оны дөрөвдүгээр сард Нью-Йорк хотод зохион байгуулагдсан “Mongolia Investment Forum: New York 2025” арга хэмжээнд  хамтран оролцож, АНУ-ын хөрөнгө оруулагчдад Монгол Улсын эдийн засгийн төлөв байдал, банк санхүүгийн салбарын онцлог, хөрөнгө оруулалтын боломжуудын талаар мэдээлсэн юм.
Харин энэ удаад бид Лондонгийн Хөрөнгийн Биржид зохион байгуулагдсан “Mongolia Investment Forum: London 2025” арга хэмжээнд хамтран ажилласан бөгөөд Монгол Улсын Шадар сайд Т.Доржханд, Монгол Улсад суугаа Их Британийн Элчин сайд Фиона Блайт, ИБУИНХУ-д суугаа Элчин сайд Б.Энхсүх, Лондонгийн хөрөнгийн биржийн Гүйцэтгэх захирлын орлогч Чарли Уокер, Монголын хөрөнгийн бирж, Америкийн BNY Mellon банк болон Их Британийн A&O Shearman компанийн хүндэт төлөөллүүд болон Голомт банкны Гүйцэтгэх захирал А.Одонбаатар нар оролцлоо.
Арга хэмжээний үеэр, Лондонгийн хөрөнгийн биржийн Гүйцэтгэх захирлын орлогч Чарли Уокер  уг форумын үйл ажиллагааг нээж, хоёр орны хамтын ажиллагаанд өндөр ач холбогдолтой арга хэмжээ болж буйг цохон тэмдэглэв. Түүнчлэн форумын үндсэн илтгэлээр Монгол Улсын Шадар сайд Т.Доржханд Монголын эрчим хүчний реформ, боломжуудыг танилцуулсан юм.
Мөн Лондонгийн хөрөнгийн биржийн анхдагч зах зээл, Европын бүс нутгийг хариуцсан захирал Аюуна Ничаева модератороор ажиллаж, Голомт банкны Гүйцэтгэх Захирал А.Одонбаатар, BNY Mellon банкны Европ, Дундад Ази болон Африк бүсийн Зах Зээлийн Стратегич Жеофф Ю болон A&O Shearman компанийн Партнер Жеймс Рое нар “Монгол улсаас Их Британи руу: Хөрөнгө оруулалтын шинэ боломж” сэдвээр Монгол улсын банкны салбарт хөрөнгө оруулах чиглэлээр хэлэлцүүлэг өрнүүллээ. Түүнчлэн Голомт банкны олон улсын хөрөнгийн зах зээл дэх амжилттай оролцоо болон бизнесийн өсөлтийн талаарх хөрөнгө оруулагчдын танилцуулгыг банкны хөрөнгө оруулагчидтай харилцах хэлтсээс Э.Батхорлоо танилцуулсан юм.
“Mongolia Investment Forum: London 2025” нь Лондонгийн Хөрөнгийн Биржийн 120 хүний багтаамжтай танхимд зохион байгуулагдсан бөгөөд нийт 130 оролцогч бүрэн ирцтэйгээр оролцсон бөгөөд олон улсын тавцанд Монголын хөрөнгө оруулалтын орчныг таниулах, гадаадын хөрөнгө оруулагчдын итгэлийг нэмэгдүүлэхэд чухал хувь нэмэр оруулсан үйл явдал боллоо.
Голомт банк цаашид ч хөрөнгө оруулагчидтай харилцах харилцаагаа улам бэхжүүлж, Монгол Улсын эдийн засаг, санхүүгийн салбарын талаарх мэдээллийг олон улсын хөрөнгө оруулагчдад тогтмол, үр дүнтэйгээр хүргэх чиглэлд идэвхтэй ажиллах болно.



Нийтэлсэн огноо2025-10-28