Хилээр 700 гаруй тэрбум төгрөгтэй тэнцэхүйц валют гаргасан этгээдүүдийг ТЕГ шалгаж байна www.eguur.mn
Зохион байгуулалттайгаар их хэмжээний валютыг Монгол Улсын хилээр тогтмол гаргадаг байсан бүлэг этгээдүүдийг тагнуулын байгууллага энэ сарын 06-ны өдөр саатуулжээ.
Тодруулбал, эдгээр бүлэг этгээдүүд нь нэг удаадаа 2-3 сая ам.долларыг Монгол Улсын хилээр авч гардаг байсан гэх бөгөөд өнгөрсөн хугацаанд 700 тэрбум гаруй төгрөгтэй тэнцэхүйц хэмжээний валютыг авч гарсныг урьдчилсан байдлаар тогтоожээ.
Тиймээс уг хэрэгт холбогдогч этгээдүүдийг Тагнуулын ерөнхий газраас шалгаж байна.
Нийтэлсэн огноо2025-11-10





