1 COPPER, POWER, PERIL: MONGOLIA ON THE GLOBAL CHESSBOARD – OPED WWW.EURASIAREVIEW.COM PUBLISHED:2025/11/16      2 OYU TOLGOI TO REHABILITATE ALL DEGRADED AND ABANDONED AREAS DUE TO IRRESPONSIBLE MINING IN SELENGE PROVINCE BY 2027 WWW.GOGO.MN PUBLISHED:2025/11/16      3 B.JAVKHLAN: APPROVED 2026 BUDGET WILL ADEQUATELY FINANCE OPERATIONS WWW.GOGO.MN PUBLISHED:2025/11/16      4 KH.GANKHUYAG: THE BUDGET HAS REDUCED THE STATE STRUCTURE AND MADE IT MORE BUSINESS-FRIENDLY WWW.GOGO.MN PUBLISHED:2025/11/16      5 INSULATED HOUSEHOLD COUNT GROWS AS 1,391 GER-AREA FAMILIES RECEIVE SUPPORT WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/11/16      6 CASHMERE HOLDING EXPORTS TO 10 COUNTRIES UNDER 'WHITE GOLD' NATIONAL MOVEMENT WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/11/16      7 MONGOLIAN HEALTH WORKERS’ PAY TO RISE 75% IN STAGED INCREASES NEXT YEAR WWW.ASIANEWS.NETWORK  PUBLISHED:2025/11/13      8 FLS CONTINUES MINING SERVICE CENTRE PROGRESS WITH MONGOLIA EXPANSION WWW.IM-MINING.COM  PUBLISHED:2025/11/13      9 HOMEGROWN AI: MONGOLIA’S BLUEPRINT FOR DEVELOPING NATIONS WWW.E27.CO PUBLISHED:2025/11/13      10 GOVERNMENT MANDATES LOAN REPAYMENT BY ERDENES MONGOL SUBSIDIARIES WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/11/13      МОНГОЛ АРДЫН НАМЫН ДАРГААР Н.УЧРАЛЫГ СОНГОЛОО WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2025/11/16     УИХ 2026 ОНЫ ТӨСӨВ БАТАЛЖ, ЗАСГИЙН ГАЗРЫН ТАНХИМ БҮТЭН БОЛОВ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2025/11/16     БАГАХАНГАЙ-ХҮННҮ ХОТ ЧИГЛЭЛИЙН САЛБАР ТӨМӨР ЗАМЫН ТӨСӨЛ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2025/11/16     ГАНДАН, ЗУРАГТ, БАЯНХОШУУ ОРЧМЫН 5,000 АЙЛЫН ӨРХИЙГ ТӨВИЙН ХИЙН ХАНГАМЖИД ХОЛБОНО WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2025/11/16     ИХ ХЭМЖЭЭНИЙ АЛТ ХУУЛЬ БУСААР ХИЛ ДАВУУЛАХ ГЭЖ БАЙСАН ҮЙЛДЛИЙГ ТАСЛАН ЗОГСООЖЭЭ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2025/11/16     МОНГОЛЫН ГОВЬД АНГАРАГ ГАРАГИЙГ БҮТЭЭХ "MARS-V" ТӨСЛИЙГ ОЛОН УЛСЫН ХЭВЛЭЛҮҮД ОНЦОЛЖЭЭ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2025/11/14     НИЙСЛЭЛИЙН 1300 ГАРУЙ ӨРХӨД ДУЛААЛГЫН БАГЦ ХҮРГЭЖЭЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2025/11/14     ГУРВАН ТАЛ ГАРЫН ҮСЭГ ЗУРЖ, ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫНХАН АЖИЛ ХАЯЛТАА ЗОГСООЛОО WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2025/11/13     ОЮУТОЛГОЙН АСУУДЛААРХ НОТЛОХ БАРИМТЫГ ШИНЖЛЭН СУДЛАХ СОНСГОЛД 300 ГЭРЧ ДУУДЖЭЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2025/11/13     ЭКСПОРТ, ИМПОРТЫН ХЭМЖЭЭ ЭХНИЙ 10 САРД БУУРСАН ҮЗҮҮЛЭЛТЭЙ ГАРЧЭЭ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2025/11/13    

Багахангай-Хүннү хот чиглэлийн салбар төмөр замын төсөл үргэлжилж байна www.eguur.mn

Хөшигийн хөндий, Оргоч уул дахь терминалаас түгээх дэд бүтцийг бий болгохоор Багахангай-Хүннү хот чиглэлийн салбар төмөр замын төслийг хэрэгжүүлж буй.
Энэ төслийн хүрээнд нийслэл хотод хүн тээвэр болон транзит, нүүрс, эрчим хүч зэрэг дөрвөн төрлийн тээврээс бусад аюултай болон импортын ачаа барааг нэвтрүүлэхгүй. 
НЗДТГ-ын мэдээлснээр,  3 дугаар зэрэглэлийн төмөр замыг барих бөгөөд нийт 102.5 км урт, 1520 мм царигтай, гурван өртөө, дөрвөн зөрлөгтэй, 2.5 км урт гүүрэн байгууламжтай юм. Төслийн барилга угсралтын ажлыг хоёр үе шаттай гүйцэтгэхээр төлөвлөсөн. Нэгдүгээр үе шатанд УБТЗ ХНН-ийн Багахангай өртөөнөөс Хөшигийн өртөө хүртэл 87.85 км, хоёрдугаар шатанд 14.65 км төмөр замын бүтээн байгуулалтыг хийхээр төлөвлөжээ.
Нэгдүгээр үе шат буюу УБТЗ ХНН-ийн Багахангай өртөөнөөс Хөшигийн өртөө хүртэлх төмөр замын дээд, доод бүтцийн барилга угсралтыг ажил төлөвлөгөөний дагуу 89.39 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна. Үүнд, ухмал байгуулах ажил 94.96 хувь, далан байгуулах ажил 96.34 хувьтай байгаа аж. Түүнчлэн төслийн хүрээнд 652 метр урт дам нуруут гүүрийг барих дам нуруу болон ригелийн ажил бүрэн дууссан. Гүүрийн барилга угсралтын ажил 91.6 хувьтай үргэлжилж байна. Төслийн барилга угсралтын ажлыг ирэх оны 4-р улиралд багтаан бүрэн дуусгах төлөвлөгөөтэй ажиллаж байна.
Нийслэлд төмөр зам, авто зам огтлолцдог 14 гарам, нэг галт тэрэг өнгөрөхөд дунджаар дөрвөн минутын турш авто замын хөдөлгөөн хаадаг. Үүнийг хоногоор тооцвол 144 минут буюу хоёр цаг гаруй хугацаанд авто замын урсгал зогсдог тооцоолол бий. “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн Улаанбаатар, Толгойт, Амгалан өртөөдөд жилдээ дунджаар 190 мянган вагон, 50 мянган чингэлэг дотоодын болон импортын ачаа бууж, нийслэлийн төвийн 10 терминалд 300 гаруй салаа замаар дамжин түгээдэг.Эдгээр ачааны урсгал бүгд хотын төвөөр дамжин өнгөрч буй нь дэд бүтцийн ачааллыг нэмэгдүүлж, авто замын хөдөлгөөний саатлыг улам хүндрүүлж байгаа юм. Багахангай-Хүннү хот чиглэлийн салбар төмөр замын төсөл хэрэгжсэнээр аюултай ачааны хөдөлгөөнийг төвөөс гаргаж, дагуул хотын хөгжил, бүс нутгийн эдийн засгийн идэвхжилийг дэмжих замаар хотын замын хөдөлгөөний дундаж хурдыг дөрвөн хувиар нэмэгдүүлэх урьдчилсан тооцоолол гарчээ.
Мөн төслийн барилга угсралтын шатанд үндэсний компаниудыг гүйцэтгэгчээр ажиллуулж байна. Нийт хөрөнгө оруулалтын 30 хувийг дотоодын барилга угсралтын ажилд зарцуулж байгаа юм.
Т.ГЭРЭЛТ-ИРЭЭДҮЙ



Нийтэлсэн огноо2025-11-16