1 COPPER, POWER, PERIL: MONGOLIA ON THE GLOBAL CHESSBOARD – OPED WWW.EURASIAREVIEW.COM PUBLISHED:2025/11/16      2 OYU TOLGOI TO REHABILITATE ALL DEGRADED AND ABANDONED AREAS DUE TO IRRESPONSIBLE MINING IN SELENGE PROVINCE BY 2027 WWW.GOGO.MN PUBLISHED:2025/11/16      3 B.JAVKHLAN: APPROVED 2026 BUDGET WILL ADEQUATELY FINANCE OPERATIONS WWW.GOGO.MN PUBLISHED:2025/11/16      4 KH.GANKHUYAG: THE BUDGET HAS REDUCED THE STATE STRUCTURE AND MADE IT MORE BUSINESS-FRIENDLY WWW.GOGO.MN PUBLISHED:2025/11/16      5 INSULATED HOUSEHOLD COUNT GROWS AS 1,391 GER-AREA FAMILIES RECEIVE SUPPORT WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/11/16      6 CASHMERE HOLDING EXPORTS TO 10 COUNTRIES UNDER 'WHITE GOLD' NATIONAL MOVEMENT WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/11/16      7 MONGOLIAN HEALTH WORKERS’ PAY TO RISE 75% IN STAGED INCREASES NEXT YEAR WWW.ASIANEWS.NETWORK  PUBLISHED:2025/11/13      8 FLS CONTINUES MINING SERVICE CENTRE PROGRESS WITH MONGOLIA EXPANSION WWW.IM-MINING.COM  PUBLISHED:2025/11/13      9 HOMEGROWN AI: MONGOLIA’S BLUEPRINT FOR DEVELOPING NATIONS WWW.E27.CO PUBLISHED:2025/11/13      10 GOVERNMENT MANDATES LOAN REPAYMENT BY ERDENES MONGOL SUBSIDIARIES WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/11/13      МОНГОЛ АРДЫН НАМЫН ДАРГААР Н.УЧРАЛЫГ СОНГОЛОО WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2025/11/16     УИХ 2026 ОНЫ ТӨСӨВ БАТАЛЖ, ЗАСГИЙН ГАЗРЫН ТАНХИМ БҮТЭН БОЛОВ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2025/11/16     БАГАХАНГАЙ-ХҮННҮ ХОТ ЧИГЛЭЛИЙН САЛБАР ТӨМӨР ЗАМЫН ТӨСӨЛ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2025/11/16     ГАНДАН, ЗУРАГТ, БАЯНХОШУУ ОРЧМЫН 5,000 АЙЛЫН ӨРХИЙГ ТӨВИЙН ХИЙН ХАНГАМЖИД ХОЛБОНО WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2025/11/16     ИХ ХЭМЖЭЭНИЙ АЛТ ХУУЛЬ БУСААР ХИЛ ДАВУУЛАХ ГЭЖ БАЙСАН ҮЙЛДЛИЙГ ТАСЛАН ЗОГСООЖЭЭ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2025/11/16     МОНГОЛЫН ГОВЬД АНГАРАГ ГАРАГИЙГ БҮТЭЭХ "MARS-V" ТӨСЛИЙГ ОЛОН УЛСЫН ХЭВЛЭЛҮҮД ОНЦОЛЖЭЭ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2025/11/14     НИЙСЛЭЛИЙН 1300 ГАРУЙ ӨРХӨД ДУЛААЛГЫН БАГЦ ХҮРГЭЖЭЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2025/11/14     ГУРВАН ТАЛ ГАРЫН ҮСЭГ ЗУРЖ, ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫНХАН АЖИЛ ХАЯЛТАА ЗОГСООЛОО WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2025/11/13     ОЮУТОЛГОЙН АСУУДЛААРХ НОТЛОХ БАРИМТЫГ ШИНЖЛЭН СУДЛАХ СОНСГОЛД 300 ГЭРЧ ДУУДЖЭЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2025/11/13     ЭКСПОРТ, ИМПОРТЫН ХЭМЖЭЭ ЭХНИЙ 10 САРД БУУРСАН ҮЗҮҮЛЭЛТЭЙ ГАРЧЭЭ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2025/11/13    

УИХ 2026 оны төсөв баталж, Засгийн газрын танхим бүтэн болов www.news.mn

УИХ дахь МАН-ын бүлгийн 68 гишүүн хоёр талцан дайсагналцсанаас Монгол Улсын 2026 оны төсөв хуулийн хугацаандаа багтан батлагдаж чадах уу гэдэг асуудал хөндөхөд хүргэсэн.
Учир нь, 68-ын бүлгийн нэг хэсэг нь төсвийг барьцаанд авч, “бойкот” хийснээс чуулганаар хэлэлцүүлгийг хийхэд ирц бүрдэхгүй болж, асуудал тулгарсан. Парламентад Ардчилсан намын бүлэг 42 гишүүнтэй тулдаа УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж чуулганыг удирдаж, тус намын бүлгийн гишүүд хуралдаандаа идэвхтэй оролцож, хэлэлцүүлгийг үргэлжлүүлснээр УИХ хуулийн хугацаандаа буюу арваннэгдүгээр сарын 13-нд Монгол Улсын 2026 оны төсвийн хуулийг батлав.
Улсын төсөв батлагдсанаар аймаг, нийслэл төсвөө батлах бололцоо бүрдэж, ирэх онд төрийн албан хаагчид цалингаа бүтэн авах, ахмадууд тэтгэвэр, тэтгэмжээ цаг хугацаандаа авах боломж бололцоо бүрдэж байна.
Сангийн сайд Б.Жавхлан “Төсөв хуулийн хугацаандаа батлагдлаа. Засгийн газраас өнгөрсөн есдүгээр сарын 1-нд өргөн барьсан төсвийн төсөл УИХ дээр цаг үеийн нөхцөл байдлаас үүдэн тодорхой хэмжээний өөрчлөлт орсон ч зарим макро үзүүлэлт илүү сайжирсан. 2026 оны улсын төсөв нь тэлэлтийг тодорхой хэмжэгээр хязгаарлаж, ДНБ болон эдийн засгийн өсөлтөд эзлэх хувийн хэвшлийн орон зайг тэлэх, баялаг бүтээгчдийг бодитой дэмжиж байгаагаараа онцлогтой. 2026 оны төсвийн төслийг боловсруулахдаа Засгийн газар 180 мянга гаруй иргэнээс санал авч, улсын төсөвт тодорхой хэмжээнд тусгаж УИХ-д өргөн барьсан. УИХ төсвийн төслийн гол үзэл баримтлалыг хэвээр баталлаа” гэв.
2026 онд эдийн засгийн өсөлт 5.7 хувь байхаар, ДНБ 102 их наяд төгрөгт хүрэхээр гол өөрчлөлтөө хадгалж чадсан. Өөрөөр хэлбэл, 2026 оны хөгжлийн төлөвлөгөөг хангахад төсөв чиглэгдэж, УИХ-аар батлагдлаа. Монгол Улсын 2026 оны төсвийн алдагдлын хэмжээг 1.5 их наяд байсныг 1 их наяд болгон бууруулж баталсан. Төсвийн тэнцвэржүүлсэн орлого 31.9, урсгал зардал 24.9, хөрөнгийн зардал 8.6 их наяд төгрөг байх үндсэн үзүүлэлтүүд өөрчлөгдөөгүй.
2026 оны төсөв УИХ-д өргөн баригдсанаас хойш УИХ-ын ажлын хэсэг дээр гарсан саналын дүнд салбаруудад орсон өөрчлөлтийн нийт дүн 1 их наяд 351.3 тэрбум төгрөг. Үүнээс 884.1 тэрбум нь цалин, тэтгэвэр, тэтгэмж нэмэхэд зориулагдана.
Хөрөнгө оруулалтын зардлын өөрчлөлт 382.1 тэрбум төгрөг. Төсвийн одоо байгаа урсгал зардал болон хөрөнгө оруулалт дээр зохицуулалт хийж, нэг зардал нөгөө рүү шилжиж байгаа гэсэн үг. Тэгэхээр инфляци дээр ирэх дарамт нь маш бага байна. Хэрэв эдгээр дүнгээр суурь зардлууд огцом шинээр нэмэгдсэн бол инфляцид сөрөг дарамт ирэхээр байлаа. Хасвал нэмнэ, нэмбэл хасна гэдэг зарчмаар ажиллаж, Засгийн газраас өргөн барьсан төслийг муутгаагүй, харин ч зарим голлох үзүүлэлт сайжирч сайн төсөв батлагдлаа. Ирэх арванхоёрдугаар сарын 5-н гэхэд орон нутгийн төсвүүд батлагдах ёстой. Шинэ он эхлэхэд шинэ төсвийн хуулиараа төрийн байгууллагын санхүүжилт хэвийн хийгдээд явна” гэж мэдээлэл өгсөн юм.
Засгийн газар Шадар сайдтай болов
Шадар сайдаар УИХ-ын гишүүн Х.Ганхуяг томилогдож, тангараг өргөснөөр Засгийн газрын танхим бүтэн боллоо. Ерөнхий сайд Г.Занданшатар УИХ-ын гишүүн С.Амарсайханыг ёс зүйн зөрчил гаргасан үндэслэлээр Шадар сайдаас нь огцруулснаар шинээр сайд томилох шаардлага үүсээд байсан юм.
УИХ-ын гишүүн, Шадар сайд Х.Ганхуягийн хувьд гадаад албаны ажилтан мэргэжилтэй, УИХ-д хоёр дахь удаагаа дараалан сонгогдон ажиллаж байна. УИХ-ын Төсвийн байнгын хорооны даргаар ажиллаж байгаад Засгийн газрын гишүүн болж буй. УИХ-ын Төсвийн байнгын хороог удирдаад удаагүй үед бүлгийн гишүүд нь 2026 оны төсвийн хуулийг барьцаалж, “УИХ-ын дэд даргын асуудлыг шийд, Х.Булгантуяагийн асуудлыг шийд” гэж бойколсон нь төсвийг цаг хугацаанд нь багтаан батлуулахад хүндрэлтэй тулсан гэж хэлж болно. Дээр нь улаан, ногоон лаазаар гишүүдийг удирдаж, төсөвтэй холбоотой заалтуудыг дэмжүүлсэн гэдэг хэл аманд ч орсон.
Гэхдээ Сангийн сайд Б.Жавхлан “Улсын төсвийн хувь заяаг шийдэх 160 гаруй санал хураалт явсан. Тавхан секундын асуудал дээр Х.Ганхуяг маш хариуцлагатай ажиллаж, төсвөө авч гарч чадсан. УИХ-ын гишүүд нэгнийгээ нууцаар бичиж, зураг дарж, улстөржүүлж, ёс зүйгүй үйлдэл гаргаж буйд харамсаж байна” гэж түүнийг өмөөрсөн юм.
Шадар сайд Х.Ганхуягийн хувьд эрхлэх асуудлынх нь хүрээнд Онцгой байдлын газар, Монополийн эсрэг газар, Шинэ хоршоо хөдөлгөөний салбар дундын уялдааг хангах Үндэсний хороо, Стандарт хэмжил зүйн газар, Төрийн худалдан авах ажиллагааны газар, Хөрөнгө оруулалт худалдааны газар харъяалагдаж байна.
Энэ өвөл хатуу хүйтэн өвөл болохыг Цаг уурын байгууллагаас анхааруулах болсон. Иймээс Шадар сайдын хувьд аймаг бүрт өвөлжилтийн бэлтгэл хангуулахад онцгой анхаарал хандуулах шаардлага тулгарч буй.
Б.Баатарыг “Гэрэгэ тауэр”-ын 14,15 давхрыг хууль бусаар авсан асуудлаар шалгуулна
УИХ-ын гишүүн, Хууль зүй дотоод хэргийн сайд Б.Энхбаяр энэ сарын 12-нд  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн дарга асан Б.Ганхуягийн УИХ-ын дарга асан УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан руу илгээх гэж байгаад намын ажилтан н.Амарбаясгалан руу андуурч бичсэн мессеж, мөн Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны даргаар ажиллаж байхдаа хурал удирдсан проткол шийдвэрүүд устгагдсан асуудал,  Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ, түүний ах Херо Б.Баатар нарын 50:50 хувийн өмчлөлтэй “Херо энтертайнмент” –ын зүгээс Гэрэгэ таурын 14, 15 давхрыг хууль бусаар өөрийн эзэмшилд шилжүүлсэн зэрэг хэд, хэдэн ноцтой асуудлын талаар мэдээлэл хийв. Тухайлбал, тэрбээр “Гэрэгэ тауэр”-ын 14, 15 давхрыг хууль бусаар авсан асуудлаар дараах тайлбар хийв.
УИХ-ын гишүүн, Хууль зүй дотоод хэргийн сайд Б.ЭНХБАЯР:
-Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ, түүний ах Б.Баатар нарын 50:50 хувийн өмчлөлтэй  “Херо энтертаймент групп” ХХК “Гэрэгэ тауэр”-ын 14,15 давхрыг хууль бусаар өөрийн эзэмшилд шилжүүлсэн асуудлыг судалж үзсэн.
Сүхбаатар дүүрэг нэгдүгээр хороонд байршилтай оффисын зориулалттай барилга. 14 давхар нь 476.7, м2,15 давхар нь 556 м2 талбайтай оффис байна. 2014 оны зургадугаар сард “Герман стандарт” компанийн нэр дээр үл хөдлөх хөрөнгийг гэрчилгээ гарсан байсан. “Герман стандарт” болон “Херо энтертайнмент групп” ХХК 2017 оны арваннэгдүгээр сарын 22-нд 15 давхрын 556 м2 байрыг худалдах, худалдан авах гэрээ хийж худалдсан. Тухайн үед 1м2-ыг 680 мянган төгрөгөөр үнэлж нийт 378 сая 80 мянган төгрөгөөр гэрээг байгуулсан. 2018 оны аравдугаар сарын 4-12-ны хооронд “Херо энтертайнмент групп” ХХК-ийн нэр дээр шилжүүлсэн. 2021 оны аравдугаар сарын 26-нд “Герман стандарт” компани “Грийнпинус” компанийн хооронд үл хөдлөх худалдах, худалдан авах гэрээ байгуулж 14 давхрын 476.7 м2 талбайг 700 сая төгрөгөөр үнэлж “Грийнпинус” компани худалдан авсан байна.
2025 оны нэгдүгээр сарын 8-нд “Херо энтертайнмент групп” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн 2021 оны нэгдүгээр сарын 8-ны тогтоолоор 14 давхрын 476.6 м2 талбайтай оффисыг худалдан авахыг зөвшөөрсөн тогтоол батлаад энэ гэрээнд гарын үсэг зурахыг Б.Баатар захиралд зөвшөөрсөн. 2025 оны нэгдүгээр сарын.9-нд “Грийнпинус” компани “Херо энтертайнмент групп” ХХК-ийн хооронд худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан. Нийтдээ 14 давхрын 476.7 м2 талбайг 1.5 тэрбум төгрөгөөр үнэлж, 2025 оны нэгдүгээр сарын 20-ны дотор мөнгийг нь шилжүүлэх нөхцөлтэй байсан. Гэтэл нэгдүгээр сарын 9-нд энэхүү худалдах, худалдан авах гэрээ байгуулсан өдрөө үл хөдлөхөд мэдүүлгээ гаргасан. Мөн худалдан авах тал бус худалдаж байгаа тал нь үл хөдлөхийн 30 сая төгрөг татварт төлсөн. Мөн тэр өдрөө үл хөдлөхийн гэрчилгээ гарсан.
Мөнгөө шилжүүлээгүй байхад үл хөдлөх хөрөнгийг гэрчилгээ гараад “Херо энтертаймент групп” ХХК руу шилжсэн. Өөрөөр хэлбэл, 14 давхартай холбоотой оффисыг 1м2-ыг нь гурван сая төгрөгөөр үнэлсэн.
Мөн мөнгийг нь өгөөгүй байж өөрийнхөө нэр дээр авсан. Тиймээс энэ асуудлыг миний бие цааш шалгах ёстой гэж үзэж байгаа. Энэ асуудлаар Худалдаа аж үйлдвэрийн танхимын гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Т.Дүүрэн “Б.Энхбаярын нэвтрүүлгээр ярьсан асуудал үнэн” гэдэг пост хийсэн. Миний мэдэж байгаагаар Т.Дүүрэн хууль бусаар дээрэмдсэн гэх үйлдэл энэ учир холбогдлын талаар тухайн үед Л.Оюун-Эрдэнэ, Херо Б.Баатар, А.Амундра гэсэн гурван хүн сууж байгаад хэлж байсан үгийн агуулга, энэнээс хойш цагдан хоригдсон гэсэн асуудлаар хууль хяналтын байгууллагад мэдүүлэг өгөөд явж байгаа. Өнөөдөр миний бие энэ асуудлыг хууль хяналтын байгууллагад шилжүүлж албан ёсоор шалгуулна гэлээ.
Л.Оюун-Эрдэнэ хамаарал бүхий этгээдээ төрийн өмчит компаниар дамжуулан санхүүжүүлсэн
Мөн тэрбээр миний бие “Эрдэнэс Оюутолгой” компани нууцлалын тамгатай 20 сая ам.доллар авсан асуудлын талаар өөрийн цахим хуудсандаа пост оруулж байсан. 2025 оны есдүгээр сарын 24-нд Засгийн газраас хууль зөрчин албаны нууцад хамааруулсан бүх зөвлөх үйлчилгээний гэрээнүүд болон тэдгээртэй холбоотой материалыг тус өдрийн дотор ил болгох арга хэмжээ авахыг “Эрдэнэс Оюутолгой” компанид үүрэг болгосон. Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт Тагнуулын ерөнхий газраас өнгөрсөн есдүгээр сарын 26-нд зөвлөмж хүргүүлсэн. Тус зөвлөмжид "Хууль хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлснээс хойших хугацаанд төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдээс албаны нууцад хамаарах мэдээллийн жагсаалтыг боловсруулж, Тагнуулын байгууллагаас санал авч байгаагүй болно.
Нэр бүхий төрийн өмчит хуулийн этгээд нь үйл ажиллагаандаа нууцын дардсаар тэмдэглэсэн байна.
Энэ нь албаны нууцад хамаарахгүй буюу байгууллагын нууцын тухай хуульд заасны дагуу “Нууцалсан” мэдээлэлд хэрэглэж байгаа нь “Албаны нууцад хамаарахгүй мэдээлэлд тээгчид хэрэглэхийг хориглоно” гэж заасныг зөрчиж байна" гэж дүгнэсэн. Өөрөөр хэлбэл, анхнаасаа нууц мэдээлэл биш байсныг Тагнуулын ерөнхий газар /ТЕГ/ баталж байгаа юм. “Эрдэнэс Оюутолгой” компани “Эрдэнэс Монгол” ХХК-ийн охин компани юм. “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Гүйцэтгэх захирлын 2024 оны есдүгээр сарын 9-ний өдрийн байгууллагын нууцад хамаарах мэдээллийн хавсралтад нууцын тамгатай мэдээллүүд байхгүй байна.
Өөрөөр хэлбэл, анхнаасаа нууцын тамга дарагдах ёсгүй нээлттэй мэдээллийг хууль зөрчиж нууцад авсан байна гэдэг нь батлагдаж байна.
Миний бие Хууль зүй, дотоод хэргийн сайдаар 2025 оны аравдугаар сарын 24-нд  томилогдсоны дараа энэ асуудлыг дахин сайн нягтлах ёстой гэж үзсэн. Хууль зүй дотоод хэргийн яам дээр “Эрдэнэс Оюутолгой” компанийн 20 сая ам. долларын зарцуулалттай холбоотой нууцын дардасны тамгатай маш их хэмжээний бичиг баримт байсан. Иймд арваннэгдүгээр сарын 4-нд тус нууцын дардастай бичиг баримтуудыг шалгах ажлын хэсэг байгуулсан. Нийтдээ 130 хуудас нууцын дардастай баримт бичгүүдэд дүн шинжилгээ хийж, ил болгох талаар санал дүгнэлт гаргаач хэмээн ТЕГ-т хандсан. Тагнуулын байгууллагаас тус 130 хуудас нууцын дардастай баримтыг ил гаргахыг дэмжсэн.
Тиймээс өчигдөр Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт байсан бүх албан бичиг, хурлын шийдвэрүүдийг нууцаас гаргах шийдвэр гарсан. Ийм учир өнөөдөр та бүхэнд нээлттэй танилцуулах хууль зүйн боломж бүрдсэн.
2021 оны арваннэгдүгээр сарын 10-нд Засгийн газрын хуралдааны тэмдэглэлд “Гадаадын хөрөнгө оруулагч талтай үр дүнтэй хэлэлцээр хийхэд шаардагдах зөвлөх үйлчилгээний зардлыг санхүүжүүлэх зорилгоор Эрдэнэс Оюутолгой” компанийн ирэх оны төсөвт холбогдох санхүүжилтийг тооцон тусгуулахыг "Эрдэнэс Оюутолгой" ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.Цэрэнбатад даалган, шийдвэрлэсэн байна”. Засгийн газар шийдвэр гаргасны маргааш Оюутолгой компанийн Төлөөлөн удирдах зөвлөл Засгийн газарт 20 сая ам.долларыг дөрвөн жилийн хугацаатай эргэн төлөх шийдвэр гарсан. Дээрх  20 сая ам.долларыг 11 багц гэрээнд зарцуулсан. Тус 11 багц гэрээнд шинжилгээ хийж, урьдчилсан байдлаар дүгнэлт гаргасан. Дүгнэлтээр их хэмжээний мөнгийг халаасны мөнгө гэж олсон байсан. Мөн тус гэрээнүүд юунд зориулагдсан, ямар ажил хийсэн зэрэг нь тодорхойгүй, ач холбогдолгүй байгаа. Гэрээ гэж хэлэхэд ч хэцүү бичиг баримтууд байна. Нийт 20 сая ам.доллароос "Atticus" гэх байгууллагатай 2022 оны гуравдугаар сарын 21-нээс аравдугаар сарын 1-н хүртэл дөрвөн удаагийн гэрээгээр 1 сая 760 мянган ам.долларын гэрээ байгуулсан. Тус гэрээнд гэхэд талуудын эрх үүргийн тэнцвэр байхгүй. Гэрээгээр юу хийж, хэрхэн дүгнэх нь тодорхойгүй. Тус гэрээний тайлангаа "Atticus" компани нууцын тамгатайгаар ирүүлсэн байгаа юм.
Энэхүү дөрвөн удаагийн гэрээнд “Монгол хаан” жүжгийг олон улсад сурталчилсан гэх тайланг ирүүлсэн. Эндээс Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ өөрийн хамаарал бүхий этгээдийг төрийн өмчит компаниар дамжуулан санхүүжүүлсэн гэж үзэж болохоор байгаа юм.
Мөн Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн гадаадын улс орнуудад хийсэн айлчлалыг "Atticus" гэх компани зохион байгуулсан байна. Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүний гадаад улсад хийх айлчлал, тэр үед хэлэх үг, төлөвлөгөө “Улсын маш нууц” зэрэглэлд байдаг. Үүнийг зөвхөн Монгол Улсын Гадаад хэргийн яам зохион байгуулдаг. Харин Гадаад хэргийн яам тус компанитай хамтарч ажиллаагүй гэж мэдэгдэл гаргасан. Төрийн өмчит хуулийн этгээд болох "Эрдэнэс Оюутолгой" ХХК-ийн гадаад байгууллагуудтай хийсэн зөвлөх үйлчилгээ худалдан авах гэрээнүүд нь Монгол Улсын эрх зүйн байдлыг дордуулсан, төрийн үйл ажиллагааны нэгдмэл байдалд сөргөөр нөлөөлөхүйц эрсдэл бүхий гэрээнүүд байна гэж урьдчилсан байдлаар дүгнээд байна. Энэ бол албан тушаалын гэх хэрэг бус Үндэсний аюулгүй байдлын тухай асуудал яригдана гэсэн юм. Энэ асуудлыг мөн хуулийн байгууллагаар шалгуулахаар шилжүүлж байгаа юм.
Г.ХОРОЛ



Нийтэлсэн огноо2025-11-16