1 UCHRAL NYAM-OSOR ELECTED CHAIRMAN OF MPP WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/11/17      2 COPPER, POWER, PERIL: MONGOLIA ON THE GLOBAL CHESSBOARD – OPED WWW.EURASIAREVIEW.COM PUBLISHED:2025/11/16      3 OYU TOLGOI TO REHABILITATE ALL DEGRADED AND ABANDONED AREAS DUE TO IRRESPONSIBLE MINING IN SELENGE PROVINCE BY 2027 WWW.GOGO.MN PUBLISHED:2025/11/16      4 B.JAVKHLAN: APPROVED 2026 BUDGET WILL ADEQUATELY FINANCE OPERATIONS WWW.GOGO.MN PUBLISHED:2025/11/16      5 KH.GANKHUYAG: THE BUDGET HAS REDUCED THE STATE STRUCTURE AND MADE IT MORE BUSINESS-FRIENDLY WWW.GOGO.MN PUBLISHED:2025/11/16      6 INSULATED HOUSEHOLD COUNT GROWS AS 1,391 GER-AREA FAMILIES RECEIVE SUPPORT WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/11/16      7 CASHMERE HOLDING EXPORTS TO 10 COUNTRIES UNDER 'WHITE GOLD' NATIONAL MOVEMENT WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/11/16      8 MONGOLIAN HEALTH WORKERS’ PAY TO RISE 75% IN STAGED INCREASES NEXT YEAR WWW.ASIANEWS.NETWORK  PUBLISHED:2025/11/13      9 FLS CONTINUES MINING SERVICE CENTRE PROGRESS WITH MONGOLIA EXPANSION WWW.IM-MINING.COM  PUBLISHED:2025/11/13      10 HOMEGROWN AI: MONGOLIA’S BLUEPRINT FOR DEVELOPING NATIONS WWW.E27.CO PUBLISHED:2025/11/13      ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАР ШХАБ-ЫН ГИШҮҮН ОРНУУДЫН ЗГ-ЫН ТЭРГҮҮН НАРЫН ЗӨВЛӨЛИЙН ХУРАЛДААНД ОРОЛЦОХООР ӨНӨӨДӨР ОХУ-ЫГ ЗОРИНО WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2025/11/17     МОНГОЛД 132 ОРНЫ 37 МЯНГАН ГАДААДЫН ИРГЭН АМЬДАРЧ БАЙНА WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2025/11/17     МОНГОЛ АРДЫН НАМЫН ДАРГААР Н.УЧРАЛЫГ СОНГОЛОО WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2025/11/16     УИХ 2026 ОНЫ ТӨСӨВ БАТАЛЖ, ЗАСГИЙН ГАЗРЫН ТАНХИМ БҮТЭН БОЛОВ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2025/11/16     БАГАХАНГАЙ-ХҮННҮ ХОТ ЧИГЛЭЛИЙН САЛБАР ТӨМӨР ЗАМЫН ТӨСӨЛ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2025/11/16     ГАНДАН, ЗУРАГТ, БАЯНХОШУУ ОРЧМЫН 5,000 АЙЛЫН ӨРХИЙГ ТӨВИЙН ХИЙН ХАНГАМЖИД ХОЛБОНО WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2025/11/16     ИХ ХЭМЖЭЭНИЙ АЛТ ХУУЛЬ БУСААР ХИЛ ДАВУУЛАХ ГЭЖ БАЙСАН ҮЙЛДЛИЙГ ТАСЛАН ЗОГСООЖЭЭ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2025/11/16     МОНГОЛЫН ГОВЬД АНГАРАГ ГАРАГИЙГ БҮТЭЭХ "MARS-V" ТӨСЛИЙГ ОЛОН УЛСЫН ХЭВЛЭЛҮҮД ОНЦОЛЖЭЭ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2025/11/14     НИЙСЛЭЛИЙН 1300 ГАРУЙ ӨРХӨД ДУЛААЛГЫН БАГЦ ХҮРГЭЖЭЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2025/11/14     ГУРВАН ТАЛ ГАРЫН ҮСЭГ ЗУРЖ, ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫНХАН АЖИЛ ХАЯЛТАА ЗОГСООЛОО WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2025/11/13    

Ерөнхий сайд Г.Занданшатар ШХАБ-ын гишүүн орнуудын ЗГ-ын тэргүүн нарын зөвлөлийн хуралдаанд оролцохоор өнөөдөр ОХУ-ыг зорино www.itoim.mn

Ерөнхий сайд Г.Занданшатар Шанхайн хамтын ажиллагааны байгууллага (ШХАБ)-ын гишүүн орнуудын Засгийн газрын тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд ажиглагчаар оролцохоор өнөөдөр ОХУ-ыг зорино.
Ерөнхий сайдтай хамт Зам тээвэр хөгжлийн сайд Б.Дэлгэрсайхан, Сангийн сайд Б.Жавхлан, Шадар сайд Х.Ганхуяг, Эрдэс баялаг, аж үйлдвэрийн сайд Г.Дамдинням нар хамт тус хуралд оролцох бөгөөд 19-нд эргэж ирэх юм байна.
Жил бүхэн зохион байгуулагддаг тус хурал энэ жил ОХУ-ын Москва хотод болох юм. Тус хуралд манай улс ажиглагчийн байр сууриас оролцдог.
Уулзалтад гишүүн орнууд эдийн засгийн интеграцид стратегийн түлхэц өгөхийг зорьж байгаа бөгөөд ялангуяа Хятад–Оросын худалдаа болон олон талт худалдааны хамтын ажиллагаанд чиглэх аж. Энэхүү уулзалт нь гурван сарын өмнөх Тяньжиний дээд хэмжээний уулзалтыг үргэлжлүүлж байгаа аж.
ОХУ энэ уулзалтаар ШХАБ-ын ээлжит даргын албыг хүлээн авч, Москва–Бээжингийн түншлэл болон гишүүн орнуудын эдийн засгийн хамтын ажиллагааг бэхжүүлэхэд анхаарлаа төвлөрүүлж байна. Энэ жилийн уулзалтын гол сэдэв нь эдийн засгийн хамтын ажиллагаа бөгөөд худалдааны хамтын ажиллагааны замын зураглал, эрчим хүч, хөрөнгө оруулалт, төлбөр тооцооны механизм зэрэг асуудлуудыг хэлэлцэх юм. Тяньжиний уулзалтын үеэр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин эрчим хүч, дэд бүтцийн хамтын ажиллагааг онцолж байсан бол Хятад улс орон нутгийн валют ашигласан худалдааг нэмэгдүүлэхийг дэмжиж байсан юм.
Москвагийн уулзалтад БНХАУ-ын Ерөнхий сайд Ли Цян оролцож байгаа нь бүс нутгийн хамтын ажиллагаа, хөгжлийн уялдаа холбоо, энх тайван, тогтвортой байдалд шинэ түлхэц өгөх хүлээлт үүсгэж байна. Хятад ба Оросын худалдаа, хамтын ажиллагаа уулзалтын төвд байх бөгөөд “Сибирийн хүч 2” хийн оолой зэрэг томоохон эрчим хүчний төслүүдийг хэлэлцэнэ.
Тус байгууллагын гишүүн орнуудад Иран, Хятад, Орос, Энэтхэг, Пакистан, Казахстан, Узбекстан, Киргизстан, Тажикстан улс багтдаг бол Монгол, Афганистан улс ажиглагчийн байр суурьтай оролцдог.
By
Сэтгүүлч М.Булган нь iToim.mn сайтад 2015 оноос ажиллаж байна. Улс төр, нийгмийн чиглэлээр мэдээ, мэдээлэл бэлтгэдэг.



Нийтэлсэн огноо2025-11-17