Увс аймагт 4 магнитудын хүчтэй газар хөдөлжээ www.eagle.mn
Увс аймгийн Цагаанхайрхан сумын нутагт өчигдөр 16 цаг 33 минутад 4 магнитудын хүчтэй газар хөдөлжээ.
Тус газар хөдлөлт Цагаанхайрхан сумын төвөөс урд зүгт 46 км зайд болжээ. Мөн Завхан аймгийн Ургамал сумын төвөөс хойд зүгт 53 км зайд, Увс аймгийн Өндөрхангай сумын төвөөс Баруун урд зүгт 61 км зайд болсон байна.
Газар хөдлөлтийн чичирхийлэл нутгийн иргэдэд мэдрэгдээгүй бөгөөд ямар нэгэн хохирол учраагүй талаар Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
Нийтэлсэн огноо2025-11-20





