Интерполоор эрэн сурвалжлагдаж байсан монгол иргэн Польшид баривчлагджээ www.eguur.mn
Польшийн нийслэл Варшав хотын цагдаагийн газар зохион байгуулалттай гэмт бүлэглэлийн толгойлогч байж болзошгүй Монгол Улсын иргэнийг баривчилжээ. Түүнийг Интерполын улаан булант зар мэдээллээр эрэн сурвалжилж байсан аж.
Өдгөө 50 настай түүнээс олон тооны Монголын хуурамч гадаад паспорт, Испанийн оршин суух хуурамч үнэмлэх илрүүлсэн байна. Мөрдан шалгах ажиллагааны эхний үзлэгээс Польшийн хугацаа нь дууссан түр оршин суух карт, банкны гэрчилгээ зэрэг илэрчээ.
Прокурорын байгууллага сэжигтнийг Монгол Улсад шилжүүлэх ажиллагаа эхэлсэн аж.
Нийтэлсэн огноо2025-11-19





