1 FORMER RIO BOSS JACQUES CALLED TO GIVE EVIDENCE TO MONGOLIAN INQUIRY WWW.AFR.COM PUBLISHED:2025/11/18      2 MEETING BETWEEN MIKHAIL MISHUSTIN AND PRIME MINISTER OF MONGOLIA GOMBOJAVYN ZANDANSHATAR WWW.GOVERNMENT.RU  PUBLISHED:2025/11/18      3 WOOL, CASHMERE INDUSTRY EXPORT POTENTIAL: USD 1 BILLION WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/11/18      4 TMK LAYS DOWN NEW MONGOLIAN DAILY GAS RECORD WWW.BRISBANETIMES.COM.AU PUBLISHED:2025/11/18      5 MONGOLIAN AND RUSSIAN PRIME MINISTERS HOLD HIGH-LEVEL TALKS IN MOSCOW WWW.GOGO.MN PUBLISHED:2025/11/18      6 MONGOLIA’S MPP TAPS UCHRAL NYAM-OSOR AS CHAIR WWW.THEDIPLOMAT.COM PUBLISHED:2025/11/18      7 PRIME MINISTER, RIO TINTO COPPER CHIEF HOLD TALKS ON OYU TOLGOI WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/11/18      8 WASTE-TO-ENERGY PLANT TO GENERATE 35 MW ANNUALLY WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/11/18      9 MONGOLIA'S GDP UP 5.9 PCT IN Q3 WWW.XINHUANET.COM PUBLISHED:2025/11/17      10 AMBASSADOR REMARKS FOR 250TH BIRTHDAY OF THE U.S. MARINE CORPS WWW.XINHUANET.COM PUBLISHED:2025/11/17      RIO TINTO-ГИЙН ЗАХИРАЛ АСАН ЖАН СЕБЬЯАСТАН ЖАК ӨӨР ХЭД ХЭДЭН АЛБАН ТУШААЛТНЫГ МОНГОЛД ДУУДЖЭЭ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2025/11/18     Д.ГАНХУЯГ: AI КАМЕРЫН ИЖ БҮРЭН СИСТЕМЭЭР ИРЭХ НЭГДҮГЭЭР САРЫН 1-НЭЭС ТОРГУУЛЬ НОГДУУЛЖ ЭХЭЛНЭ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2025/11/18     Б.БАСАНДОРЖ: НҮХЭН ЖОРЛОН АСАР ИХ ХЭМЖЭЭНИЙ БОХИРДОЛ ТАРХААЖ, АЮУЛТАЙ ОРЧНЫГ БИЙ БОЛГОЖ БАЙНА WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2025/11/18     ОХУ-ААС МОНГОЛД НИЙЛҮҮЛЭХ ШАТАХУУНЫ НИЙЛҮҮЛЭЛТИЙГ ЭРС НЭМЭГДҮҮЛЭХЭЭР ТОХИРОЛЦЖЭЭ WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2025/11/18     ЗАМ ХААЖ, ТӨРИЙН ӨНДӨР АЛБАН ТУШААЛТНУУДАД ДАВУУ ЭРХ ОЛГОДГИЙГ ЗОГСООХ ӨРГӨДӨЛ ГАРГАЖЭЭ WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2025/11/18     БАГАНУУРЫН БАТАРЕЙ ХУРИМТЛУУРЫН СТАНЦ 61054.7 САЯ КВТ.ЦАГ ЭРЧИМ ХҮЧИЙГ ТӨВИЙН СИСТЕМД НИЙЛҮҮЛЛЭЭ WWW.MONTSAME.MN  НИЙТЭЛСЭН:2025/11/18     Д.ДАВААБАЯР: ШАТАХУУНЫ ҮНЭ НЭМЭГДЭХГҮЙ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2025/11/18     ГАШУУНСУХАЙТ-ГАНЦМОД БООМТЫН ТӨМӨР ЗАМЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ ТӨЛӨВЛӨСНӨӨР ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА ГЭВ WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2025/11/17     ЕРӨНХИЙ САЙД “РИО ТИНТО” КОМПАНИЙН ЗЭСИЙН ГРУППИЙН ЗАХИРЛЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2025/11/17     ХОГ ШАТААЖ ЭРЧИМ ХҮЧ ГАРГАХ ҮЙЛДВЭР ЖИЛД 35 МВТ ЭРЧИМ ХҮЧ ҮЙЛДВЭРЛЭНЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2025/11/17    

Rio Tinto-гийн захирал асан Жан Себьяастан Жак өөр хэд хэдэн албан тушаалтныг Монголд дууджээ www.eguur.mn

Rio Tinto компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Жан Себастьян Жак болон тус компанийн одоогийн хэд хэдэн удирдах албан тушаалтныг Оюу Толгойн уурхайн өртгийн хэмжээ нэмэгдсэн асуудлаар Монгол Улсын парламентын Хянан шалгах хороонд мэдүүлэг өгөхөөр дуудагджээ.
Оюу Толгой орд дэлхийн зэсийн таван том үйлдвэрлэгчийн нэг болох төлөвтэй ч бүтээн байгуулалтын ажил анхны төлөвлөгөөнөөсөө бараг хоёр жилээр удааширч, зардал нь 1.7 тэрбум ам.доллараар нэмэгдсэн нь Монгол Улсад улс төрийн маргаантай сэдэв хэвээр байна.
Монголын Засгийн газар тус уурхайн 34 хувийг эзэмшдэг тул өртөг хэтэрсэн явдалд шууд хохирол амссан бөгөөд төслийн хуваарь удааширсан нь улсын төсөвт орох байсан орлогын тасалдлыг үүсгэсэн юм.
Энэ асуудлыг шалгах зорилгоор Монголын УИХ 9 дүгээр сард түр хороо байгуулж, 12 дугаар сарын 8-12-нд олон нийтийн сонсгол явуулахаар төлөвлөсөн байна.
Шалгалтын хороонд нийт 300 орчим гэрчийг дуудах бөгөөд тэдний дунд Монгол Улсын хэд хэдэн Ерөнхий сайд, Ерөнхийлөгч асан нар, мөн 2016–2020 онд Rio Tinto-гийн гүйцэтгэх захирлаар ажилласан Жан Себастьян Жак багтаж байна.
Жак нь гүйцэтгэх захирал болохоосоо өмнө тус компанийн зэсийн бизнесийг удирдаж, 2015 онд Монголын Засгийн газартай 5.7 тэрбум ам.долларын санхүүжилтээр Оюу Толгойн ил уурхайн үйл ажиллагааг өргөтгөн, газрын дор хэдэн арван жил олборлох хүчин чадал бүхий томоохон уурхай болгох шийдвэрийг гаргасан чухал тохиролцоонд хүрсэн. Энэ хэлэлцээр нь гурван жилийн гацсан төслийг сэргээж, улмаар Жакыг 2016 оны эхээр Rio-гийн гүйцэтгэх захирлаар дэвшихэд гол нөлөө үзүүлсэн.
Хэдийгээр Жак хүсвэл дуудах бичгийг үл тоомсорлож болох ч компанийн одоогийн ажилтнуудад ийм боломж хязгаарлагдмал. Тухайлбал, Рио Тинтогийн "зэсийн стратеги ба өсөлт"-ийн захирлаар ажилладаг, Брисбэнд суурилсан монгол ажилтан Мөнхсүх Сүхбаатар болон компанийн ирээдүйтэй удирдах ажилтны нэг Крис Эйчитсон нарыг мөн мэдүүлэг өгүүлэхээр дуудсан байна.
Эйчитсон нь сүүлийн гурван жилд Гвиней улсад Симанду төмрийн хүдрийн төслийг хэрэгжүүлэх ажилд оролцож байгаа бөгөөд Оюу Толгой ХХК-ийн одоогийн гүйцэтгэх захирал Дирдре Лингенфелдер 12 дугаар сарын 9-нд үүрэгт ажлаа хүлээлгэн өгөхтэй холбогдуулан тус компанийн дараагийн гүйцэтгэх захирлаар нэр дэвших хүмүүсийн нэгт тооцогдож байна.
Мөн мэдүүлэг өгөхөөр дуудагдсан хүмүүсийн тоонд Rio-гийн өмнөх удирдлагад байсан компанийн зэсийн хэлтсийн захирал асан Арнод Суарэ, Оюу Толгойн ерөнхийлөгч асан, одоогийн Kincora Copper компанийн ТУЗ-ийн дарга Кэмерон МакРэй, Rio-гийн санхүүгийн удирдлагад ажиллаж байсан, одоо Lithium Americas компанийн санхүүгийн захирал Люк Колтон нар багтжээ.
Rio-д улам бүр түгшүүр төрүүлж буй зүйл нь Оюу Толгой төслийн ажилтан асан Ричард Боулигийн мэдүүлэг юм. Тэрбээр Их Британийн шүүхэд Rio Tinto өртөг болон хугацаа хэтэрсэн талаар хөрөнгө оруулагчдад илүү эрт мэдээлэх ёстой байсан гэж мэдэгдсэн билээ.
Оюу Толгой-той холбоотой маргаан Rio-д шинэ зүйл биш. Энэ жил Монголын Засгийн газар тус компани руу чиглүүлэн Их Британийн Дээд Шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ улс төрийн авлигын асуудалд холбогдуулан буруутгасан нь компанид дарамт учруулсан. Гэвч шүүх Rio Tinto-д нэмэлт дотоод баримт бичиг гаргаж өгөх шаардлага тавихгүй гэж шийдвэрлэснээр Монголын тал уг маргаанд аргагүйд хүрсэн юм.
Rio-гийн төлөөлөгч сонсголын талаар мэдэж байгааг баталжээ.
"Оюу Толгой болон Rio Tinto нь парламентын түр хорооны 2025 оны 12 дугаар сарын эхээр товлосон сонсголын талаарх мэдэгдлийг анхааралтай хүлээн авсан" гэж мэдэгдсэн. "Бид тус хороотой болон шинжээчидтэй хамтран ажиллаж, шаардсан мэдээлэл, баримт бичгийг хүргүүлсээр байх болно" хэмээн тодотгосон юм.
2022 онд Rio Tinto нь Монголын Засгийн газрын төлөх ёстой байсан 2.4 тэрбум ам.долларын өрийг тэглэсэн ч талууд татварын асуудлаар маргаантай хэвээр бөгөөд Монголын тал хөрөнгө оруулалтын зээлийн хүүг бууруулах саналыг тавьсаар байна.
"Хувьцаа эзэмшигчдийн зээлийн хүү болон менежментийн гэрээний талаар Монголын Засгийн газар болон Rio Tinto-гийн хооронд хэлэлцээ үргэлжилж байгаа" хэмээн тус компанийн төлөөлөгч хэлжээ.
Монгол Улс энэ оны 6-р сард Оюу Толгой төслийн технологийн шийдэлд өөрчлөлт оруулахыг шаардаж, тус уурхайн хөрш талбай руу тэлэх зөвшөөрлийг удаашруулсан. Энэхүү талбай нь Канадын "Entree Resources" компанийн хамтарсан хөрөнгө оруулалттай юм.
Ц.ТАМИР
Эх сурвалж: Financial Review



Нийтэлсэн огноо2025-11-18