Ойжуулалтад хамгийн их хөрөнгө оруулалт хийж байгаа хувийн хэвшлийн сангаар Тэрбум мод санг нэрлэлээ www.billiontree.mn
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ойн газар, ХААИС, Тэрбум мод сан хамтран "Мод үржүүлэг, ойжуулалтын сайн туршлага ба технологи" сэдэвт эрдэм шинжилгээний бага хурлыг зохион байгууллаа. Уур амьсгалын өөрчлөлт, газрын доройтолтой тэмцэх хамгийн үр дүнтэй, сонгодог арга бол мод тарих буюу ойжуулалтын ажлыг улам эрчимжүүлэх хэрэгтэй байна гэдэг дээр багш судлаачид, ААН-ийн төлөөллүүд санал нэгдэж байна. Хурлын үеэр Тэрбум мод сангийн Гүйцэтгэх захирал Б.Баярмаа банкны салбар ногоон зээлийн багц 3 хувь байгааг 10 хувь болгох зорилт тавьсан. Банкны салбарт ойн салбарын болон ойжуулалтын чиглэлээр ажиллаж байгаа ААН-үүдийг холбож өгөх гүүр болон ажиллах болно гэдгийг дурджээ.
Нийтэлсэн огноо2025-11-20





