Өнгөрсөн сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ www.eguur.mn
Гадаадын иргэн, харьяатын газраас өнгөрөгч сард төлөвлөгөөт найм, төлөвлөгөөт бус 35 удаагийн хяналт шалгалтыг хийжээ. Шалгалтаар 158 аж ахуйн нэгж, байгууллага, 2681 гадаадын иргэнийг хамруулсан байна.
Зөрчилд холбогдсон гадаадын 448 иргэн, 374 аж ахуйн нэгж байгууллага гурван уригч иргэнд Зөрчлийн тухай хуулийн дагуу торгуулийн арга хэмжээ авчээ. Тодруулбал 11 улсын 240 иргэнийг албадан гаргасан байна. Мөн ирсэн зорилгоо тодорхойлж чадаагүй, зорчих зорилгодоо нийцээгүй ангиллын визтэй ирсэн, тус улсад байх, буцаж явах хөрөнгийн эх үүсвэрийн баталгаагүй, визийн хүчинтэй хугацаа дууссан үндэслэлээр 9 улсын 138 иргэнийг улсын хилээр оруулалгүй буцаасан аж.
Гадаадын иргэдийн нийтлэг зөрчлийг авч үзвэл оршин суух үнэмлэх эзэмших, ашиглах, хадгалах журам зөрчих, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй хөдөлмөр эрхлэх, ирсэн зорилгоосоо өөр үйл ажиллагаа явуулах, визийн хугацаа хэтрүүлэх зэрэг зөрчлүүд дийлэнх хувийг эзэлж байгаа юм байна
Нийтэлсэн огноо2025-11-20





