1 CHINA, ARAB COUNTRIES RELEASE PLAN FOR DESERTIFICATION CONTROL AT UNCCD COP17 IN MONGOLIA WWW.BASTILLEPOST.COM PUBLISHED:2026/08/24      2 RUSSIA EXPORTS GASOLINE TO ITS NEIGHBORS, WHILE SALES RESTRICTIONS ARE IN PLACE IN 58 REGIONS WWW.NEMOSKVA.NET PUBLISHED:2026/08/24      3 MOON JAE-IN TO SPEAK AT UN DESERTIFICATION CONFERENCE IN MONGOLIA WWW.KOREAJOONGANGDAILY.COM PUBLISHED:2026/08/24      4 COP17 IN MONGOLIA: FINDING SOLUTIONS TO LAND DEGRADATION WWW.EURONEWS.COM PUBLISHED:2026/08/23      5 MAYORS EXCHANGE GOOD PRACTICES, SEEK NEW PARTNERSHIP MODELS AT COP17 WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/08/23      6 FIRST 110 GREEN HOUSING UNITS COMPLETED AT SHARKHAD SUB-CENTER WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/08/23      7 BASIC PENSIONS FOR SENIOR CITIZENS TO INCREASE BY MNT 100,000–300,000 FROM NOVEMBER 1 WWW.GOGO.MN PUBLISHED:2026/08/23      8 TOURISM DRIVEN BY INFLATED FIGURES, LEFT BEHIND IN DEVELOPMENT WWW.UBPOST.MN PUBLISHED:2026/08/21      9 MONGOLIA GREEN FINANCE CORPORATION LAUNCHED DURING COP17 WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/08/21      10 MONGOLIA AND GGGI SIGN DEAL TO STRENGTHEN GREEN DEVELOPMENT COOPERATION WWW.QAZINFORM.COM PUBLISHED:2026/08/21      ДЭЛХИЙН ХАМГИЙН ЧИНЭЭЛЭГ ГЭР БҮЛИЙН ГИШҮҮН ФРЕДЕРИК АРНО МОНГОЛД ИРЖЭЭ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/08/24     Г.ДАМДИННЯМ: QR КОДООР ЦАГАА ЗАХИАЛААД ШАТАХУУНАА АВДАГ БОЛНО WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/08/24     ЕВРАЗИЙН БҮС НУТГААС ИЛЭРСЭН, ХҮННҮГИЙН ЯЗГУУРТНЫ ХАМГИЙН ТОМ БУЛШНЫ МАЛТЛАГА ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА WWW.PRESIDENT.MN НИЙТЭЛСЭН:2026/08/23     УЛААНБААТАР ХОТ 250 САЯ АМ.ДОЛЛАР ХҮРТЭЛХ НОГООН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ТАТНА WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/08/23     Б.ПҮРЭВДАГВА: ДЭЛХИЙН БАНКНЫ САНХҮҮЖИЛТЭЭР ТУУЛЫН САН БАЙГУУЛНА WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/08/23     "SKY SHUTTLE” НИЙТИЙН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙГ НЭВТРҮҮЛЭХЭЭР САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/08/23     ТҮГЖРЭЛИЙГ БУУРУУЛАХ НЭГ, ХОЁРДУГААР ТОЙРОГ ЗАМ ТӨСӨЛД “CHINA CENTRAL STRATEGIC ADVISORY GROUP”-ТЭЙ ХАМТАРНА WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/08/23     ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: ТӨР БҮСЭЭ ЧАНГАЛСАН ШИГ ЧАНГАЛЖ, 1.4 ИХ НАЯД ТӨГРӨГИЙГ ХЭМНЭСЭН ТӨСВИЙН ТОДОТГОЛЫГ ӨРГӨН МЭДҮҮЛЛЭЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/08/21     ОРОН СУУЦНЫ ЗАЛИЛАН: 3111 ИРГЭН 107.7 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР ХОХИРЧЭЭ WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/08/21     ТӨСВИЙН ОРЛОГО 2.4 ИХ НАЯДААР ТАСРААД БАЙНА WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/08/21    
Англи амин дэм Монгол улсад албан ёсоор бүртгэгдлээ.

ЧГД, СБД-т чөлөөлсөн талбайд барих 3800 айлын орон сууцыг 2027 оны III улиралд дуусгана www.gogo.mn

Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн 158 га талбайг хамрах 8565 өрхийн орон сууц бүхий анхны жишиг “Сэлбэ 20 минутын хот” төслийн нийт долоон багц бүтээн байгуулалтын ажил үе шаттай үргэлжилж байна. Төслийн хүрээнд өнөөдрийн байдлаар 2073 нэгж талбарыг бүрэн чөлөөлөөд байна. 
Уг төслийн эхний ээлжийн 3800 айлын орон сууцны барилгын ажлыг 2027 оны III улиралд дуусгана. Төслийг хугацаанд нь ашиглалтад оруулахаар график төлөвлөгөөний дагуу хүйтний улиралд битүүмжлэх технологийг ашиглан өвлийн цагт ч зогсолтгүй ажиллаж байгаа юм. 
Төслийг хэрэгжүүлснээр Улаанбаатар хотын агаарын бохирдлыг 22 хувь, түгжрэлийг 36.3 хувиар бууруулах боломжтой гэсэн тооцоолол гарсан. Мөн хотын төв рүү чиглэх урсгалыг саармагжуулахаас гадна нийт 15.600 яндан, 12.000 нүхэн жорлонг ариутгалын бодисоор устган, хөрсний доройтлыг багасгах давуу талтай.
Уг төслийн хүрээнд төрийн болон нийгмийн бүхий л төрлийн үйлчилгээг нэг дороос хүртээмжтэй авах боломжийг бүрдүүлэх цогц, нэгдсэн төлөвлөлтийг хэрэгжүүлнэ. Тодруулбал, Сэлбэ хотод 8565 өрхийн бүрэн цутгамал, газар хөдлөлтийн найман баллд тэсвэртэй, гурван давхар вакум цонх, металл фасад бүхий 113 орон сууц барина.
Ингэхдээ барилга бүрд зэврэлт, элэгдэлд тэсвэртэй цайрдсан хоолой, усны хатуулгийг зөөлрүүлэх фильтерийг суурилуулна. Түүгээр ч зогсохгүй 8 км авто зам, 39 км явган хүний зам, 23 км дугуйн зам, 3.6 га талбайд тоглоомын талбай, гурван сургууль, таван цэцэрлэг, эмнэлэг, спорт байгууламж барихаар төлөвлөсөн.
Мөн авто зогсоол, худалдаа, үзвэр үйлчилгээ, оффисын зориулалттай барилга барихаас гадна нийт талбайн 40 хувьд ногоон байгууламжийг цогцоор нь шийдэх юм. Тэрчлэн Сэлбэ голын хөвөөнд байрлаж буй Туул голын урсцыг сайжруулах зорилгоор хөв цөөрөм байгуулна.



Нийтэлсэн огноо2025-12-02