1 ENTRÉE RESOURCES PROVIDES UPDATE ON ENTRÉE/OYU TOLGOI JOINT VENTURE LICENSE MATTERS WWW.INVESTINGNEWS.COM PUBLISHED:2025/12/23      2 CHINA QUIETLY LOADS 100+ ICBMS INTO NEW MISSILE SILOS NEAR MONGOLIA: REPORT WWW.FOXNEWS.MN PUBLISHED:2025/12/23      3 MONGOLIA PRESENTS PILOT RESULTS OF NATIONAL MULTIDIMENSIONAL POVERTY INDEX WWW.AKIPRESS.COM PUBLISHED:2025/12/23      4 NATIONAL CANCER CENTER INTRODUCES ADVANCED IMAGING, ROBOTIC SURGERY WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/12/22      5 MONGOLIAN TUGRUG FIRMS MONTH ON MONTH AGAINST MAJOR CURRENCIES WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/12/22      6 DP OPPOSES DEPUTY MINISTER APPOINTMENTS WWW.UBPOST.MN PUBLISHED:2025/12/22      7 “NOGOON NUUR 1008” PROJECT MANAGER DEPORTED AND BANNED FROM RE-ENTRY FOR THREE YEARS WWW.GOGO.MN PUBLISHED:2025/12/22      8 E-MONGOLIA PLATFORM MAKING TANGIBLE CONTRIBUTION TO DELIVERING PUBLIC SERVICES EFFICIENTLY TO CITIZENS WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/12/22      9 18 STATE OWNED COMPANIES TO BE PUBLICLY TRADED WWW.GOGO.MN PUBLISHED:2025/12/22      10 MONGOLIA, RUSSIA AGREE TO WORK TOWARD RESTORING DIRECT FLIGHTS BETWEEN THEIR CAPITALS WWW.MONTSAME.MN PUBLISHED:2025/12/22      НИЙСЛЭЛИЙН 2026 ОНЫ ТӨСВӨӨР ШИНЭЭР 207 ТӨСӨЛ, АРГА ХЭМЖЭЭ ХЭРЭГЖҮҮЛНЭ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2025/12/23     БНХАУ 100 ГАРУЙ ТИВ АЛГАСАГЧ ПУУЖИНГ МОНГОЛЫН ОЙРОЛЦОО БАЙРШУУЛСАН БАЙЖ БОЛЗОШГҮЙ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2025/12/23     ТӨГРӨГИЙН АМ.ДОЛЛАРТАЙ ХАРЬЦАХ ХАНШ 158 ТӨГРӨГӨӨР СУЛАРЧЭЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2025/12/22     ОУЭШ-Д АЖИЛЛАЖ БУЙ ШҮҮГЧ Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭНГ ТРАМПЫН ЗАСАГ ЗАХИРГАА ХОРИГТ ОРУУЛЛАА WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2025/12/22     "ИРЭХ ОНД ДОТООДДОО КОКСОН ТҮЛШНИЙ ҮЙЛДВЭР БАЙГУУЛЖ, ӨӨРСДӨӨ НИЙЛҮҮЛЭЛТЭЭ ХИЙНЭ" WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2025/12/22     ТАТВАРЫН ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРСНООР 2.8 ИХ НАЯД ТӨГРӨГ ИРГЭН, ААН-Д ҮЛДЭНЭ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2025/12/22     ЭНЭ ОНД 7 СУРГУУЛЬ, 19 ЦЭЦЭРЛЭГ, 7 БАГА СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГИЙН ЦОГЦОЛБОРЫГ АШИГЛАЛТАД ОРУУЛЖЭЭ WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2025/12/22     ЭНЭ САРЫН 29-НД БҮХ НИЙТЭЭР АМАРНА WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2025/12/22     УЛААНБААТАР ХОТОД 9000 МЯНГАН ТОНН АИ-92 БЕНЗИН БУУНА WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2025/12/22     ТУУЛЫН ХУРДНЫ ЗАМЫН ЗОРЧИХ ХЭСГИЙГ 2027 ОНЫ ЗУН НЭЭНЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2025/12/22    

Нийслэлийн 2026 оны төсвөөр шинээр 207 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлнэ www.news.mn

Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн өчигдөр болж, 2026 оны төсвийн хөрөнгө оруулалтын эрх шилжүүлсэн төсөл, арга хэмжээний талаар хэлэлцэв. Зөвлөгөөний эхэнд НЗДТГ-ын Хяналт шинжилгээ, үнэлгээний газрын дарга Б.Мөнхбаяр өмнөх шуурхай зөвлөгөөний биелэлтийг танилцууллаа. Өмнөх шуурхай зөвлөгөөнөөр хотын дарга Х.Нямбаатар 10 үүрэг даалгавар өгсөн бөгөөд биелэлт 78 хувьтай байна.
Үргэлжлүүлэн НЗДТГ-ын Санхүү, хөрөнгө оруулалтын газрын дарга Л.Эрдэнэбадрах 2026 оны төсвийн хөрөнгө оруулалтын эрх шилжүүлсэн төсөл, арга хэмжээний талаар танилцуулав. Тэрбээр “Нийслэлийн 2026 оны төсвийн хөрөнгө оруулалт нь нийслэлийн төсөв, нийслэлийн замын сан, нийслэлийн Орон нутгийн хөгжлийн сан гэсэн үндсэн гурван хэсгээс бүрдэж байна. 2026 онд шинээр 207 төсөл, арга хэмжээ, шилжих 80 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлнэ” гэдгийг онцоллоо.
Нийслэлийн 2026 оны төсвөөр төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг идэвхжүүлж, хотын эдийн засгийг тэлэх бодлогыг хэрэгжүүлнэ. Гэр хорооллыг орон сууцжуулж, агаар орчны бохирдлыг бууруулна. Улаанбаатар хотын холбоос замуудыг нэмэгдүүлэн, нийтийн тээврийн салбарт цогц шинэчлэл хийх замаар авто замын түгжрэлийг бууруулна. Сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлнэ. Өнгөрсөн жилүүдэд эхлүүлсэн хөрөнгө оруулалтын ажлыг бүрэн дуусгаж, нийгмийн суурь үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх үндсэн чиглэл, бодлогыг хэрэгжүүлнэ.
Иргэдийн нээлттэй хэлэлцүүлэг болон цахим санал асуулгаар гудамж талбайн камержуулалт, нийтийн эзэмшлийн талбайд амралт, чөлөөт цагаа өнгөрүүлэх талбай, ногоон байгууламж, цэцэрлэгжүүлэлт, эрчим хүчний эх үүсвэрийг нэмэгдүүлэх, хүүхдийн тоглоомын талбай, тохижилт шинэчлэн засварлах, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгт шаардлагатай засвар тохижилт, өрхийн эрүүл мэндийн төвийн тоног төхөөрөмжийг сайжруулах, үерийн болон гадаргын ус зайлуулах шугам, хоолой, хог ангилан ялгах сав байршуулах, явган хүний зам талбай засварлах, авто машины зогсоол байгуулах, нийтийн эзэмшлийн орон сууцны фасад, дээвэр засварлах зэрэг санал, хүсэлтийг тавьсан. Эдгээр санал, хүсэлтэд үндэслэн нийслэлийн 2026 оны төсвийг батлуулсан юм.



Нийтэлсэн огноо2025-12-23