БНСУ дахь Монгол Улсын Элчин сайдын ажилтан зам тээврийн осол хийжээ www.eagle.mn
БНСУ дахь Монгол Улсын Элчин сайдын яамны ажилтан согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явах үедээ зам тээврийн осол гаргасныг Сөүл хотын цагдаагийн газраас өчигдөр мэдээллээ. Энэ талаар өнөөдөр тус улсын хэвлэл мэдээллийн байгууллагууд мэдээлсэн байна.
Монгол Улсын Элчин сайдын ажилтан А нь энэ сарын 12-ны өдөр өглөөний 06:00 цагийн орчимд Сөүл хотын Ганнам дүүргийн Синса буудлын ойролцоо зам тээврийн хөдөлгөөнд оролцохдоо гурван машинтай мөргөлдөн осол гаргажээ. Тухайн үед иргэн А нь согтууруулах ундаа хэрэглэсэн байсныг тогтоосон байна. Сөүл хотын цагдаагийн газраас Монгол Улсын иргэн А-г Дипломат ажилтнуудыг хамгаалах хуулийн дагуу сулласан талаар мэдээлэл өгчээ.
Нийтэлсэн огноо2025-12-25





