Шинэ жилийн баярын өдрүүдэд гурван иргэн осгож нас баржээ www.eagle.mn
Шинэ жилийн баяр, амралтын өдөр осгосон байдалтай нас барсан байж болзошгүй гэх гурван дуудлага мэдээлэл Цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.
Тодруулбал, энэ оны нэгдүгээр сарын 01-ээс нэгдүгээр сарын 02-ны шилжих шөнө Баянхонгор аймаг, Хан-Уул дүүрэг, Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт “Хүн осгосон байдалтай нас барсан байна” гэх гурван дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна.
Урьдчилсан байдлаар 29-75 насны иргэд архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн үедээ биеэ авч явах чадваргүй болсны улмаас гадаа гудамжинд осгож амь насаа алдсан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон байна.
Осголт хөлдөлтийн улмаас хүн эрүүл мэндээрээ хохирохоос гадна насан туршийн хөдөлмөрийн чадвараа алдах цаашлаад амь насаа алдах эрсдэлтэй байдаг тул архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэхгүй байхыг Цагдаагийн ерөнхий газраас зөвлөлөө.
Нийтэлсэн огноо2026-01-06





