1 MONGOLIA’S TOURISM SURGE: 1 MILLION VISITORS TARGETED & $1.6 BILLION REVENUE IN 2026 – WHAT AIRLINES LIKE AIR CHINA & MARRIOTT ARE DOING TO CASH IN! WWW.TRAVELANDTOURWORLD.COM PUBLISHED:2026/01/07      2 NEW FLIGHTS FROM MONGOLIA TO SINGAPORE, VIETNAM, CHINA, AND EUROPE IN 2026: HOW THESE ROUTES ARE REVOLUTIONIZING TRAVEL! WWW.TRAVELANDTOURWORLD.COM PUBLISHED:2026/01/07      3 ‘ULAANBAATAR TRAM’ TO CONNECT ZUNJIN AND SUKHBAATAR SQUARE IN 29 MINUTES WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/01/07      4 ULAANBAATAR TO BUILD, UPGRADE 85.8 KM OF ROADS IN 2026 WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/01/07      5 HOUSING PROJECTS TO ADVANCE, CONSTRUCTION SECTOR TO BE SUPPORTED IN 2026 WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/01/07      6 OVER 20,000 LAND PLOTS TO BE CLEARED THIS YEAR WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/01/07      7 MONGOLIA’S INFLUENZA SEASON NOW LONGER AND CASES HIGHER OVER THE PAST THREE YEARS WWW.ASIANEWS.NETWORK PUBLISHED:2026/01/07      8 COPPER PRICE HITS NEW RECORD OF $13,000 IN LONDON WWW.MINING.COM PUBLISHED:2026/01/06      9 MOST MINERAL AND METAL PRICES TO EDGE HIGHER IN 2026, FITCH FORECASTS WWW.MINING.COM PUBLISHED:2026/01/06      10 G.ZANDANSHATAR: MONGOLIA AIMS FOR 1 MILLION TOURISTS AND USD 1 BILLION IN TOURISM REVENUE WWW.GOGO.MN PUBLISHED:2026/01/06      ЗЭС, ЭРХ МЭДЭЛ, ЭРСДЭЛ: ДЭЛХИЙН ГЕОПОЛИТИКИЙН ШАТРЫН ӨРӨГ ДЭЭРХ МОНГОЛ УЛС WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/01/07     КАНАДЫН AIR TRANSAT КОМПАНИ ТОРОНТО-УЛААНБААТАР ЧИГЛЭЛД ШУУД НИСЛЭГ ҮЙЛДЭНЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/01/07     М БАНК СИНГАПУРЫН ХӨРӨНГИЙН БИРЖИД АНХНЫ БОНДОО ГАРГАЛАА WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/01/07     2026 ОНД НИЙСЛЭЛИЙН ХЭМЖЭЭНД 85.8 КМ АВТО ЗАМЫГ ЗАСАЖ, ШИНЭЧИЛНЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/01/07     ТУСГАЙ ЗАМЫН АВТОБУСНЫ АЖЛЫН ЗУРАГ БОЛОВСРУУЛАХ ГҮЙЦЭТГЭГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛНА WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/01/07     E-MONGOLIA СИСТЕМ 12 ТӨРЛИЙН ЛАВЛАГААГ ТАВАН УЛСЫН ХЭЛЭЭР ОЛГОЖ ЭХЭЛЛЭЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/01/07     БЭТ Ж.БАТЗАНДАНГ ҮҮРЭГТ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛЖЭЭ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/01/07     ГАДААД ВАЛЮТЫН АЛБАН НӨӨЦ 7 ТЭРБУМ ДОЛЛАРТ ХҮРЧЭЭ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/01/06     ӨНГӨРӨГЧ ОНД 124 945 ГАДААД ИРГЭНД ВИЗ ОЛГОЖЭЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/01/06     ЭНЭ ОНД 20 МЯНГА ГАРУЙ НЭГЖ ТАЛБАРТ ГАЗАР ЧӨЛӨӨЛНӨ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/01/06    

Гадаад валютын албан нөөц 7 тэрбум долларт хүрчээ www.itoim.mn

Монголбанкин дахь гадаад валютын албан нөөц 2025 оны эцсээр 7 тэрбум ам.доллар буюу түүхэнд дээд хэмжээнд хүрчээ. Энэ нь өмнөх сараас тэрбум ам.доллараар буюу 20 орчим хувиар нэмэгдсэн дүн аж.
Засгийн газар болон Монголбанкнаас суурь эдийн засгийн нөхцөл байдалтай уялдуулан гадаад зах зээл дээр гаргасан бондыг дахин санхүүжүүлэх, өндөр дүнтэй гадаад зээлийн эргэн төлөлтийг хийж гүйцэтгэх замаар өрийн удирдлагыг амжилттай хэрэгжүүлсэн нь албан нөөц өсөхөд нөлөөлжээ. Мөн экспортын голлох түүхий эд болон зэс, алтны үнэ түүхэн дээд хэмжээнд хүрсэн нь валютыг нөөц нэмэгдэхэд нөлөөлсөн байна.
Монгол Улсын гадаад валютын албан нөөц өнгөрсөн есдүгээр сараас эрчимтэй өсөж байгаа бөгөөд үүнийг дагаад зах зээлд ам.долларын төгрөгтэй харьцах ханш бага багаар суларсаар байгаа юм.
Төв банкны тухай хуулийн 5 болон 21 дүгээр зүйлүүдэд заасны дагуу Монголбанк нь эзэмшин, удирдаж байгаа гадаад валютын улсын нөөцийн гадаад төлбөрийг түргэн гүйцэтгэх чадвар, найдвартай байдлыг хангах үүрэг хүлээдэг.
Хуульд зааснаар Монголбанк дахь гадаад валютын улсын нөөц нь дараах төрлийн активаас бүрддэг. Үүнд:
Гадаад орны банк, санхүүгийн байгууллагад хадгалж байгаа мөнгөжсөн алт;
Бэлэн ба бэлэн бус хэлбэрээр байгаа чөлөөтэй хөрвөдөг гадаад валют;
Чөлөөтэй хөрвөдөг гадаад валютаар чөлөөтэй төлөгдөх вексель;
Гадаад орны Засгийн газар, төв банк, олон улсын санхүүгийн байгууллагаас гаргасан буюу баталгаажуулсан чөлөөтэй хөрвөдөг гадаад валютаар нэрлэсэн, түүгээр төлөгдөх бүх төрлийн үнэт цаас;
Олон улсын хэмжээнд гадаад валютын нөөцөд тооцогдох бусад актив ордог.
By
Сэтгүүлч Г.Батжаргал нь iToim.mn сайтад 2015 оноос ажиллаж байна. Улс төр, нийгэм, эдийн засгийн чиглэлээр мэдээ, мэдээлэл бэлтгэдэг.



Нийтэлсэн огноо2026-01-06