Өнгөрөгч онд 124 945 гадаад иргэнд виз олгожээ www.eagle.mn
Гадаадын иргэн, харьяатын газар нь 2025 онд нийт 128 949 виз, визийн зөвшөөрлийн хүсэлт хүлээн авчээ. Улмаар 96.9 хувь буюу 124 945 гадаадын иргэнд виз олгож, 3.1 хувь буюу 4004 иргэнд виз олгохоос татгалзсан байна.
Нийт олгосон визийн дийлэнхийг аялал жуулчлалын зорилготой виз эзэлж байгаа бөгөөд цахим визийн evisa.mn системээр 75 улсын 85 690 иргэнд цахим виз олгосон байна.
Харин 3913 иргэнд виз олгохоос татгалзсан байна. Виз олгохоос татгалзсан хүсэлтийн дийлэнх хувь нь өмнө нь виз, визийн зөвшөөрөл олгохоос татгалзсан хугацаа дуусаагүй, мөн бичиг баримтын бүрдэл дутуу зэрэг шалтгаантай байна.
Нийтэлсэн огноо2026-01-06





