Spring Airline компани Шанхай-Улаанбаатар-Шанхай чиглэлд шууд нислэг үйлдэхээр төлөвлөжээ www.montsame.mn
Шанхай хотод төвтэй Хятадын агаарын тээврийн томоохон авиа компаниудын нэг “Spring Airline” 2026 оноос эхлэн Шанхай-Улаанбаатар-Шанхай чиглэлд нислэг үйлдэхээр төлөвлөжээ.
Тэд энэ хүрээнд ССАЖЗ-ын дэд сайд Г.Дашнямтай уулзахдаа бэлтгэл ажил болон үйл ажиллагаагаа танилцуулж, хамтран ажиллах санал тавьсан байна. Шанхай-Улаанбаатар чиглэлд шууд нислэгтэй болсноор БНХАУ болон бусад улсаас Монголыг зорин ирэх жуулчдын тоо нэмэгдэх ач холбогдолтой юм.
Тус компани одоогийн байдлаар 134 онгоцоор дэлхийн 12 орон руу 50 чиглэлд нислэг үйлдэж байна. Мөн нислэг үйлдэхээс гадна аялал жуулчлалын тур оператор үйлчилгээ үзүүлдгээрээ онцлогтой аж.
Нийтэлсэн огноо2026-01-15





