1 CAPITAL CITY AUTHORIZED TO ISSUE BONDS FOR CHP PLANT NO.5 PROJECT FINANCING WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/02/12      2 GL EVENTS SELECTED AS GENERAL CONTRACTOR FOR COP17 TEMPORARY FACILITIES WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/02/12      3 LOCAL AUTHORITIES GRANTED LAND ALLOCATION POWERS WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/02/12      4 AMERICANS HELPED MONGOLIANS DIGITIZE OVER 9,900 RARE MANUSCRIPTS AT THE NATIONAL LIBRARY WWW.OPEN.KG PUBLISHED:2026/02/12      5 CHINA BAOLI SIGNS MONGOLIA IRON ORE DEAL TO SHOWCASE DRY BENEFICIATION TECHNOLOGY WWW.TIPRANKS.COM PUBLISHED:2026/02/12      6 FOUR COUNTRIES RATIFY MONGOLIA’S EURASIAN INTERIM TRADE AGREEMENT WWW.ASIANEWS.NETWORK PUBLISHED:2026/02/12      7 MONGOLIA TO HOST GRAND SLAM TOURNAMENTS FOR NEXT 4 YEARS WWW.QAZINFORM.COM PUBLISHED:2026/02/12      8 GOVERNMENT AGREES ON 60 PERCENT BENEFIT SHARING IN STRATEGIC DEPOSITS WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/02/11      9 MONGOLIA SUBMITS VAT REFORM PACKAGE TO PARLIAMENT WWW.VATCALC.COM PUBLISHED:2026/02/11      10 MONGOLIA'S INFLATION RATE STANDS AT 7.5 PCT IN JANUARY WWW.XINHUANET.COM PUBLISHED:2026/02/11      7.9 ТЭРБУМ ТӨГРӨГТЭЙ ТЭНЦЭХ ХЭМЖЭЭНИЙ ЮАНЬ, АМ.ДОЛЛАРЫГ ХУУРАМЧААР ХЭВЛЭН ИРГЭДИЙГ ЗАЛИЛЖЭЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/02/12     “ПАКИСТАН-МОНГОЛЫН B2B БИЗНЕС ЧУУЛГАН” & НИМАВА (УЛААНЫ ШАШИН) УРСГАЛЫН ӨВ СОЁЛЫН АЯЛАЛ ХӨТӨЛБӨР WWW.MONGOLIANBUSINESSDATABASE.COM НИЙТЭЛСЭН:2026/02/12     ХИЛИЙН БҮС ДЭХ АСАР ТОМ ГАЗРЫН ХУЛГАЙ ИЛРЭВ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/02/12     МОНГОЛЫН ЗЭСИЙН ТӨСЛИЙН "РИО ТИНТО"-ТОЙ ҮҮССЭН ГАЦААГ АРИЛГАХ ЗӨВЛӨЛД ЭПШТЭЙН БАГТАЖ БАЙЖЭЭ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/02/12     Б.БАТЦЭЦЭГ: СОЛОНГОС ДАХЬ МАНАЙ УЛСЫН ИРГЭД САНАА ЗОВМООР ОЛОН ЗӨРЧИЛ ГАРГАДАГ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/02/12     БОРТЭЭГИЙН ОРДЫГ ЭДИЙН ЗАСГИЙН ЭРГЭЛТЭД ОРУУЛЖ, ХАМТРАН АЖИЛЛАХ АЖ АХУЙН НЭГЖИЙГ ШАЛГАРУУЛНА WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/02/12     ОРОН СУУЦНЫ ҮНЭ ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 12.6 ХУВИАР ӨСЖЭЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/02/12     ҮСХ: УЛСЫН ХЭМЖЭЭНД ИНФЛЯЦ 7.5 ХУВЬТАЙ ГАРЛАА WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/02/11     АВЛИГЫН ТӨСӨӨЛЛИЙН ИНДЕКСЭЭР МОНГОЛ УЛС 10 БАЙР УХАРЛАА WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/02/11     ИРГЭН, АЖ АХУЙН НЭГЖИЙН ГАЗАР ЭЗЭМШИХ, АШИГЛАХ ХҮСЭЛТИЙГ ОРОН НУТАГТ НЬ ШИЙДВЭРЛЭНЭ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/02/11    

“Agua Garden”-ийн газар анхнаасаа орон сууц барих зөвшөөрөлтэй байсан гэв www.eagle.mn

"Agua Garden" хотхонтой холбоотой цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө.
"Эм энд Жи Констракшн" ХХК-ийн гүйцэтгэх захирал А.Амарбаясгалан" Манай компанид олгосон газар анхнаасаа орон сууц барих зориулалттай байсан. Улсаас уг газрыг усан парк барих цорын ганц зориулалтаар олгоогүй. Харин 2016 онд бид өөрсдийн төлөвлөлтөөр, гадаадын хөрөнгө оруулалтаар 100 сая ам.долларын өртөгтэй усан парк барихаар ярьж, судалж байсан юм. Гэвч тухайн үед ковид-19 цар тахал гарснаар хөрөнгө оруулалт татах боломж бүрэн хаагдсан. Улмаар уг төсөл хэрэгжих нөхцөл бүрдээгүй. Иймд бид орон сууцны төслөө эхлүүлээд явсан. Нийгэмд тархаад байгаа “усан парк барина гэж газар авчхаад орон сууц барьсан” гэх мэдээлэл бол ташаа. Учир нь энэ газар анхнаасаа орон сууц барих зөвшөөрөлтэй байсан. Тодруулбал, Засгийн Газрын тогтоолыг үндэслээд 40 мянган айлын орон сууц хөтөлбөрийн хүрээнд орон сууц барих боломжтой гэж НИТХ-аас олгосон газар юм. Улмаар бид тухайн үеийн хууль, журмын дагуу сонгон шалгаруулалт нь орж дуудлага худалдааны анхны үнэ төлөөд барилгаа барьсан. Бүх нотлох баримтууд нь бидэнд байгаа. 
Мөн манай төслийг улс төрийн нөлөөтэй, ард нь төрийн томчууд байгаа мэтээр гүтгэсэн. Манай компанид улс төрийн эрх мэдэл бүхий нэг ч хүн байхгүй. Манай садан төрөлд сумын засаг дарга ч байхгүй. Энэ барилга 96 компанийн хөрөнгө оруулалт, захиалагч иргэдийн мөнгө, банкнаас авсан зээлээр боссон. Бид энэ төслийг хэрэгжүүлэхэд хэнд ч авлига өгөөгүй. Энэ газрыг бид хууль ёсны дагуу орон сууц барих зориулалтайгаар авсан. Хэрэв бид хууль зөрчиж, хахууль өгч энэхүү барилгыг барьсан бол усаа холоос зөөж, тогоо гурван км-ын цаанаас авахгүй байсан. Авлигатай тэмцэх газар манай төслийг дөрвөн удаа шалгасан. Гэвч өнөөдрийг хүртэл ямар нэгэн эцсийн шийдэл гаралгүй, асуудал гацсан хэвээр байна” гэлээ.



Нийтэлсэн огноо2026-01-22