1 BUSINESS & HERITAGE PROGRAM IN PAKISTAN MARCH 30- APRIL 05. 2026 WWW.MONGOLIANBUSINESSDATABASE.COM PUBLISHED:2026/01/22      2 GENERAL GOVERNMENT REVENUE AND GRANTS INCREASE BY MNT 1.2 TRILLION WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/01/22      3 MONGOLIA'S INDUSTRIAL OUTPUT INCREASES 4.8 PCT IN 2025 WWW.XINHUANET.COM PUBLISHED:2026/01/22      4 CHP-4 BOILER DAMAGE TRIGGERS TEMPORARY POWER RESTRICTIONS WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/01/22      5 TUGRUG DEPOSITS RISE BY MNT 4 TRILLION WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/01/22      6 ‘BILLIONS OF TREES’: MONGOLIA’S NATIONAL MOVEMENT HITS 127.9 MLN TREES WWW.QAZINFORM.COM PUBLISHED:2026/01/22      7 OVERNIGHT TEMPERATURE PLUNGES TO MINUS 45.2 DEGREES CELSIUS IN NORTHERN MONGOLIA WWW.XINHUANET.COM PUBLISHED:2026/01/22      8 RUSSIA PLEDGES UNINTERRUPTED FUEL SUPPLIES TO MONGOLIA FOR 2026 WWW.GOGO.MN PUBLISHED:2026/01/21      9 MALAYSIA WINS APPEAL IN LAWSUIT BY FAMILY OF MURDERED MONGOLIAN WOMAN ALTANTUYA WWW.BLOOMBERG.COM PUBLISHED:2026/01/21      10 SOCIAL PROTECTIONS OVERLOOKED IN MONGOLIA–UK CRITICAL MINERALS COOPERATION WWW.EASTASIAFORUM.ORG  PUBLISHED:2026/01/21      БИЗНЕС & ӨВ СОЁЛЫН ХӨТӨЛБӨР 2026 ОНЫ 03 САРЫН 30- НААС 4 САРЫН 05 ПАКИСТАН УЛС WWW.MONGOLIANBUSINESSDATABASE.COM НИЙТЭЛСЭН:2026/01/22     ОЮУ ТОЛГОЙН ОЛБОРЛОЛТ ТЭЛЖ, "РИО ТИНТО"-ГИЙН ЗЭСИЙН ҮЙЛДВЭРЛЭЛ ӨСЛӨӨ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/01/22     БӨӨРӨЛЖҮҮТ ЦАХИЛГААН СТАНЦ 256 МВТ ЭРЧИМ ХҮЧ ҮЙЛДВЭРЛЭЖ БАЙНА WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/01/22     ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАР ШВЕЙЦАРЫН ХОЛБООНЫ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ДАВОС ХОТНОО УУЛЗАВ WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/01/22     ТӨСӨЛ: ГУРВААС ДЭЭШ ХҮҮХЭДТЭЙ ӨРХӨД ОРОН СУУЦ, ТАТВАРЫН ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛНЭ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/01/22     МОНГОЛЫН 47 ИРГЭН ХАР ТАМХИНЫ ХЭРГЭЭР ХАРЬД ЯЛ ЭДЭЛЖ БАЙНА WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/01/22     “AGUA GARDEN”-ИЙН ГАЗАР АНХНААСАА ОРОН СУУЦ БАРИХ ЗӨВШӨӨРӨЛТЭЙ БАЙСАН ГЭВ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/01/22     ЦАХИЛГААНЫ ХЯЗГААРЛАЛТ ӨНӨӨДӨР ҮРГЭЛЖИЛНЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/01/21     ХҮННҮ ХОТ ТӨСЛИЙН ЦЭВЭРЛЭХ БАЙГУУЛАМЖИЙН БАРИЛГЫН АЖИЛ 10 ХУВЬТАЙ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/01/21     МОНГОЛООСОО ДҮРВЭГСДИЙН ПАРАДОКС WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/01/21    

Бизнес & Өв соёлын хөтөлбөр 2026 оны 03 сарын 30- наас 4 сарын 05 ПАКИСТАН УЛС www.mongolianbusinessdatabase.com

Пакистан Улсаас Монгол Улсад суугаа Өргөмжит Консул, Пакистаны “Colours of Pakistan” www.coloursofpakistan.org байгууллага хамтран Пакистан Улсын ЭСЯ, Пакистан дахь Дэлхийн Банкны суурин төлөөлөгчийн газрын тэргүүн А.Болормаа болон тус улсын Сенатор Мушахид Хуссейн нарын дэмжлэгтэй 2026 оны 3 сарын 30-наас 4 сарын 05-нд Пакистан улсад  бизнес болон өв соёлын хөтөлбөрт  оролцох Монголын бизнес болон шашны төлөөлөгчдийг бүртгэж байна.
Хөтөлбөрийн хүрээнд оролцогчид “Пакистан-Монголын B2B бизнес чуулган” зэрэг бизнес арга хэмжээнүүдээс гадна Нимава ёсон буюу улааны шашны урсгалын үндэс суурь болох Гандхара шашны өв уламжлалт газруудад зочлоно.
Холбогдох асуудлаар contact@mongolianbusinessdatabase.com 99066062 дугаарын утсанд хандана уу
Бүртгэл 2 сарын 16-ны Даваа гаригт дуусна 
Бизнес: Пакистан Улс нь 250 гаруй сая хүн амтай тэдгээрээс 80 сая гаруй нь дундаж, түүнээс дээш хэрэглээний түвшингийн буюу “ямар ч төрлийн бүтээгдэхүүн” худалдан авах чадвартай бүлэг байдаг. Дэлхийд алдартай Монголчуудын танил басмати будаа болон ягаан давс энэ улсаас үүдэлтэй бөгөөд дэлхийн хамгийн том Кхвера давсны уурхайн эх орон нь юм. Пакистан нь мөн оёмол бүтээгдэхүүн, барилгын чулуун хийц, самар жимс, сүү сүүн бүтээгдэхүүн, арьс боловсруулах технологи, эм эмийн бүтээгдэхүүн, эмчилгээний багаж хэрэгслэл зэрэг нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлээрээ алдартай байдаг. 
Өв соёл: Пакистан хэдийгээр дэлхийн 2 дахь хамгийн том муслим шашинтай улс боловч Монголчуудын хэлж заншсанаар Немава буюу Буддын улааны шашны урсгалын эх үндэс болсон Гандхара шашин энэ улсын газар нутагт бүрэлдэн тогтсон байдаг бөгөөд үүнд тус улс хүндэтгэлтэй хандаж жил бүр олон улсын эрдэм шинжилгээний хурал зөвлөгөөн зохион байгуулж, үүнтэй холбоотой аялал жуулчлалыг хөгжүүлж ирсэн. Монгол улсад их тарнич Ловон Бадамжунай YIII зуунд бясалгал хийх аргаар улааны урсгалыг үндэслэсэн. Тэрбээр Энэтхэгээс Төвдөд шашин дэлгэрүүлсэн бөгөөд улаан хувцас өмсдөг байсан учраас улааны шашинтан гэж нэрлэгджээ. 
Монголд Немава урсгалын дээд бясалгалыг таван хүн хийснээс YIII Богд Жибзундамба, ноён хутагт Данзанравжаа хоёр давж чадсан байна. Бусад гурав нь бясалгалаа даалгүй нас барсан бөгөөд шарил нь одоогийн Хамарын хийдийн 108 агуйны шаваастай гурван агуйд бий хэмээн тайлбарладаг.



Нийтэлсэн огноо2026-01-22