1 CAPITAL CITY AUTHORIZED TO ISSUE BONDS FOR CHP PLANT NO.5 PROJECT FINANCING WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/02/12      2 GL EVENTS SELECTED AS GENERAL CONTRACTOR FOR COP17 TEMPORARY FACILITIES WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/02/12      3 LOCAL AUTHORITIES GRANTED LAND ALLOCATION POWERS WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/02/12      4 AMERICANS HELPED MONGOLIANS DIGITIZE OVER 9,900 RARE MANUSCRIPTS AT THE NATIONAL LIBRARY WWW.OPEN.KG PUBLISHED:2026/02/12      5 CHINA BAOLI SIGNS MONGOLIA IRON ORE DEAL TO SHOWCASE DRY BENEFICIATION TECHNOLOGY WWW.TIPRANKS.COM PUBLISHED:2026/02/12      6 FOUR COUNTRIES RATIFY MONGOLIA’S EURASIAN INTERIM TRADE AGREEMENT WWW.ASIANEWS.NETWORK PUBLISHED:2026/02/12      7 MONGOLIA TO HOST GRAND SLAM TOURNAMENTS FOR NEXT 4 YEARS WWW.QAZINFORM.COM PUBLISHED:2026/02/12      8 GOVERNMENT AGREES ON 60 PERCENT BENEFIT SHARING IN STRATEGIC DEPOSITS WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/02/11      9 MONGOLIA SUBMITS VAT REFORM PACKAGE TO PARLIAMENT WWW.VATCALC.COM PUBLISHED:2026/02/11      10 MONGOLIA'S INFLATION RATE STANDS AT 7.5 PCT IN JANUARY WWW.XINHUANET.COM PUBLISHED:2026/02/11      7.9 ТЭРБУМ ТӨГРӨГТЭЙ ТЭНЦЭХ ХЭМЖЭЭНИЙ ЮАНЬ, АМ.ДОЛЛАРЫГ ХУУРАМЧААР ХЭВЛЭН ИРГЭДИЙГ ЗАЛИЛЖЭЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/02/12     “ПАКИСТАН-МОНГОЛЫН B2B БИЗНЕС ЧУУЛГАН” & НИМАВА (УЛААНЫ ШАШИН) УРСГАЛЫН ӨВ СОЁЛЫН АЯЛАЛ ХӨТӨЛБӨР WWW.MONGOLIANBUSINESSDATABASE.COM НИЙТЭЛСЭН:2026/02/12     ХИЛИЙН БҮС ДЭХ АСАР ТОМ ГАЗРЫН ХУЛГАЙ ИЛРЭВ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/02/12     МОНГОЛЫН ЗЭСИЙН ТӨСЛИЙН "РИО ТИНТО"-ТОЙ ҮҮССЭН ГАЦААГ АРИЛГАХ ЗӨВЛӨЛД ЭПШТЭЙН БАГТАЖ БАЙЖЭЭ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/02/12     Б.БАТЦЭЦЭГ: СОЛОНГОС ДАХЬ МАНАЙ УЛСЫН ИРГЭД САНАА ЗОВМООР ОЛОН ЗӨРЧИЛ ГАРГАДАГ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/02/12     БОРТЭЭГИЙН ОРДЫГ ЭДИЙН ЗАСГИЙН ЭРГЭЛТЭД ОРУУЛЖ, ХАМТРАН АЖИЛЛАХ АЖ АХУЙН НЭГЖИЙГ ШАЛГАРУУЛНА WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/02/12     ОРОН СУУЦНЫ ҮНЭ ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 12.6 ХУВИАР ӨСЖЭЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/02/12     ҮСХ: УЛСЫН ХЭМЖЭЭНД ИНФЛЯЦ 7.5 ХУВЬТАЙ ГАРЛАА WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/02/11     АВЛИГЫН ТӨСӨӨЛЛИЙН ИНДЕКСЭЭР МОНГОЛ УЛС 10 БАЙР УХАРЛАА WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/02/11     ИРГЭН, АЖ АХУЙН НЭГЖИЙН ГАЗАР ЭЗЭМШИХ, АШИГЛАХ ХҮСЭЛТИЙГ ОРОН НУТАГТ НЬ ШИЙДВЭРЛЭНЭ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/02/11    

2025 оны 12-р сард мөнгөний нийлүүлэлт 47.1 их наяд төгрөгт хүрч, өмнөх оноос 8.7 хувиар өсжээ www.eguur.mn

Мөнгөний нийлүүлэлт (M2) 2025 оны 12 дугаар сарын эцэст урьдчилсан гүйцэтгэлээр 47.1 их наяд төгрөгт хүрч, өмнөх оноос 3.8 (8.7%) их наяд төгрөгөөр өсөхөд төгрөгийн хадгаламж 4 (18.3%) их наяд төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлсөн талаар Үндэсний Статистикийн Хорооноос мэдээллээ.
Бага мөнгө (M1) 2025 оны 12 дугаар сарын эцэст урьдчилсан гүйцэтгэлээр 11.2 их наяд төгрөгт хүрч, өмнөх оноос 460.2 (3.9%) тэрбум төгрөгөөр буурч, өмнөх сараас 115.6 (1.0%) тэрбум төгрөгөөр өсжээ.
Бага мөнгө (M1)-ний 10.2 (91.1%) их наяд төгрөг нь төгрөгийн харилцах, 998.6 (8.9%) тэрбум төгрөг нь хадгаламжийн байгууллагаас гадуурх мөнгө байна. Бараг мөнгө 2025 оны 12 дугаар сарын эцэст урьдчилсан гүйцэтгэлээр 35.8 их наяд төгрөгт хүрч, өмнөх оноос 4.2 (13.4%) их наяд төгрөгөөр, өмнөх сараас 1.1 (3.3%) их наяд төгрөгөөр өсжээ. Бараг мөнгөний 26.0 (72.7%) их наяд төгрөг нь төгрөгийн хадгаламж, 5.6 (15.7%) их наяд төгрөг нь валютын хадгаламж, 4.2 (11.6%) их наяд төгрөг нь валютын харилцах байна.
Гүйлгээнд гаргасан бэлэн мөнгө 2025 оны 12 дугаар сарын эцэст урьдчилсан гүйцэтгэлээр 1.2 их наяд төгрөгт хүрч, өмнөх оноос 22.2 (1.8%) тэрбум төгрөгөөр, өмнөх сараас 36.7 (3.0%) тэрбум төгрөгөөр өсжээ.
Төгрөгийн хадгаламж 2025 оны 12 дугаар сарын эцэст 26.0 их наяд төгрөгт хүрч, өмнөх оноос 4.0 (18.3%) их наяд төгрөгөөр, өмнөх сараас 1.4 (5.5%) их наяд төгрөгөөр өсжээ.
Бага мөнгө (М1): Хадгаламжийн байгууллагаас гадуурх мөнгө болон төгрөгийн харилцах дансан дахь мөнгөний нийлбэрээр тодорхойлно.
Мөнгөний нийлүүлэлт /М2/: Хадгаламжийн байгууллагаас гадуурх мөнгө, төгрөгийн болон валютын харилцах, хадгаламж, цэвэршүүлсэн алтны харилцах, хадгаламжийн сертификатын нийлбэрээр тодорхойлно. Өөрөөр хэлбэл, бага мөнгө болон бараг мөнгөний нийлбэрээр тодорхойлно. Зөвхөн цэвэршүүлсэн алтны харилцах дансны үлдэгдлийг хамруулах бөгөөд бусад үнэт металлын харилцах дансны үлдэгдлийг хамруулахгүй.
Бараг мөнгө: Төгрөгийн болон гадаад валютын хадгаламж, валютын харилцах, цэвэршүүлсэн алтны харилцах, хадгаламжийн сертификатын нийлбэрээр тодорхойлно



Нийтэлсэн огноо2026-01-22