1 MONGOLIA JOINS THE PEACE COUNCIL INITIATED BY PRESIDENT DONALD TRUMP WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/01/23      2 DAVOS 2026: TRUMP SIGNED HIS GAZA ‘BOARD OF PEACE’ INTO BEING. HERE’S WHO’S ON IT — AND WHO ISN’T WWW.CNBC.COM PUBLISHED:2026/01/23      3 PM ZANDANSHATAR MEETS FORMER UK PM TONY BLAIR WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/01/23      4 TUUL WATER COMPLEX PROJECT TO ENABLE STORAGE OF 50 MLN CUBIC METERS OF WATER WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/01/22      5 SECURITIES WORTH 8.8 TRILLION MNT TRADED OVER 35 YEARS WWW.UBPOST.MN PUBLISHED:2026/01/22      6 DOES A CITY OF 1.6 MILLION REALLY NEED ANOTHER SPORTS COMPLEX? WWW.UBPOST.MN PUBLISHED:2026/01/22      7 DAMAGE TO TPP-4’S EIGHTH BOILER REPAIRED WWW.GOGO.MN PUBLISHED:2026/01/22      8 BUSINESS & HERITAGE PROGRAM IN PAKISTAN MARCH 30- APRIL 05. 2026 WWW.MONGOLIANBUSINESSDATABASE.COM PUBLISHED:2026/01/22      9 GENERAL GOVERNMENT REVENUE AND GRANTS INCREASE BY MNT 1.2 TRILLION WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/01/22      10 MONGOLIA'S INDUSTRIAL OUTPUT INCREASES 4.8 PCT IN 2025 WWW.XINHUANET.COM PUBLISHED:2026/01/22      ТОЙМ: Г.ЗАНДАНШАТАРЫН ДАВОС ДАХЬ АЙЛЧЛАЛЫН ҮЕЭР 2026 ОНД МОНГОЛД ТУЛГАРАХ ЭРСДЛИЙГ ЗАРЛАВ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/01/24     ЭНЭ ОНД 78.5 КМ УРТ ДУГУЙН ЗАМ БАРИХААР ТӨЛӨВЛӨЖ БАЙНА WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/01/24     УЛСЫН АРСЛАН Б.ОРХОНБАЯР, Э.БАТМАГНАЙ НАР ХАЛЗ БАРИЛДААН ХИЙНЭ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/01/24     УЛААНБААТАРТ 15 МЯНГАН ӨРХ ТОЛГОЙЛСОН ЭЦЭГ ЭХ, АМЬДАРЧ БАЙНА WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/01/24     ШҮҮХ: Э.ГАН-ЭРДЭНЭ, Э.НОМИН-ЭРДЭНЭ, Х.ЭНХСАЙХАН НАРЫГ ЦАГААТГАЖ, ХОЁР ХҮНИЙ АМЬ НАСЫГ ХӨНӨӨСӨН Ц.ДАГВАДОРЖИД БҮХ НАСААР ХОРИХ ЯЛ ОНООЛОО WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/01/24     НӨАТ-ЫН БУЦААН ОЛГОЛТ ИРЭХ ДОЛОО ХОНОГТ ИРГЭДИЙН ДАНСАНД ОРНО WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/01/23     МОНГОЛ УЛС АНУ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ДОНАЛД ТРАМПЫН САНААЧИЛСАН "ЭНХИЙН ЗӨВЛӨЛ"-Д АЛБАН ЁСООР НЭГДЭЖ, ҮҮСГЭН БАЙГУУЛАГЧ ГИШҮҮН УЛС БОЛОВ WWW.ITOIM.MN  НИЙТЭЛСЭН:2026/01/23     ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАРЫН НЭГДЭЭД БУЙ ТРАМПЫН “ЭНХИЙН ЗӨВЛӨЛ” ГЭЖ ЮУ ВЭ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/01/23     ЦЭРГИЙН ОНЦ БАЙДАЛ ЗАРЛАХЫН ӨМНӨ ХОЁР ТАГНУУЛЫН АЖИЛТНЫГ МОНГОЛ РУУ ИЛГЭЭСЭН НЬ ЮН СОК ЁЛТОЙ ХОЛБООТОЙ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/01/23     ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАР БРИТАНИЙН ЕРӨНХИЙ САЙД АСАН ТОНИ БЛЭЙР НАР УУЛЗАВ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/01/22    

ШҮҮХ: Э.Ган-Эрдэнэ, Э.Номин-Эрдэнэ, Х.Энхсайхан нарыг цагаатгаж, хоёр хүний амь насыг хөнөөсөн Ц.Дагвадоржид бүх насаар хорих ял оноолоо www.itoim.mn

Баянгол, Хан-Уул, Сонгинохархан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 16 настай охиныг онц хэрцгийгээр хөнөөсөн хэргийн гэм буруугийн хуралдаан хоёр хоног үргэлжилж, шүүх бүрэлдэхүүн шийдвэрээ танилцууллаа.
Шүүхээс шүүгдэгч Э.Ган-Эрдэнэ, Э.Номин-Эрдэнэ, Х.Энхсайхан нарт холбогдуулж Нийслэлийн прокуророос Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 3.1.1, 3.5.1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 11.2.1, 11.2.7, 11.2.11 дэх хэсэгт засснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34, 19.1.1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож, тэдгээрийг цагаатгах шийдвэр гаргасан байна. Өнөөдрөөс Э.Ган-Эрдэнэ, Э.Номин-Эрдэнэ нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож суллах, Х.Энхсайханд оногдуулсан хилийн хоригийг цуцлах шийдвэр гаргав.
Харин яллагдагч Ц.Дагвадоржийг 16 болон 32 настай хоёр хүний амь насыг онц хэргийгээр хөнөөсөн, мөн насанд хүрээгүй хүүхэдтэй бэлгийн харьцаанд орсон зэрэг гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, бүх насаар нь хаалттай хорих ангид цагдан хорихоор шийдвэрлэлээ. Мөн амь хохирогчдын ар гэрт 468,086,109 төгрөгийг гаргуулах шийдвэрийг шүүхээс гаргаснаа танилцуулав.
Шүүх шийдвэрээ танилцуулсны дараа амь хохирогч Шинэсарангийн ээж Г.Отгонтуяа хэвлэлийнхэнд байр сууриа илэрхийлсэн юм. Тэрээр шүүгдэгч Э.Ган-Эрдэнэ, Э.Номин-Эрдэнэ, Х.Энхсайхан нарыг цагаатгасан шийдвэрт асар их гомдолтой байгаагаа хэлэв. Шүүхийн шийдвэр албажиж ирсний дараа дараагийн шатны байгууллагуудад гомдлоо гаргаж, хөлөө хүрэх газар хүртэл явж, охиныхоо амь насыг хөнөөсөн хэргийн үнэн зөвийг тогтоолгоно гэдгээ мэдэгдлээ. Тэрээр уг хэрэгт хяналт тавьж ажилласан мөрдөгч, хяналтын прокуроруудыг хангалтгүй ажилласан гэж үзэж байгаа учраас сар гомдолтой байна гэсэн юм. Шүүх прокуроруудын ирүүлсэн яллах дүгнэлтийг үндэслэн шийдвэрээ гаргалаа гэж тэрээр тайлбарлав.
Хэрвээ шүүхийн шийдвэрт талууд гомдолтой бол анхан шатны шүүхийн шийдвэр албажиж ирснээс хойш 14 хоногийн дотор дараагийн шатны буюу давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй юм.
by
Сэтгүүлч Г.Батжаргал нь iToim.mn сайтад 2015 оноос ажиллаж байна. Улс төр, нийгэм, эдийн засгийн чиглэлээр мэдээ, мэдээлэл бэлтгэдэг.



Нийтэлсэн огноо2026-01-24