1 MONGOLIA JOINS THE PEACE COUNCIL INITIATED BY PRESIDENT DONALD TRUMP WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/01/23      2 DAVOS 2026: TRUMP SIGNED HIS GAZA ‘BOARD OF PEACE’ INTO BEING. HERE’S WHO’S ON IT — AND WHO ISN’T WWW.CNBC.COM PUBLISHED:2026/01/23      3 PM ZANDANSHATAR MEETS FORMER UK PM TONY BLAIR WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/01/23      4 TUUL WATER COMPLEX PROJECT TO ENABLE STORAGE OF 50 MLN CUBIC METERS OF WATER WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/01/22      5 SECURITIES WORTH 8.8 TRILLION MNT TRADED OVER 35 YEARS WWW.UBPOST.MN PUBLISHED:2026/01/22      6 DOES A CITY OF 1.6 MILLION REALLY NEED ANOTHER SPORTS COMPLEX? WWW.UBPOST.MN PUBLISHED:2026/01/22      7 DAMAGE TO TPP-4’S EIGHTH BOILER REPAIRED WWW.GOGO.MN PUBLISHED:2026/01/22      8 BUSINESS & HERITAGE PROGRAM IN PAKISTAN MARCH 30- APRIL 05. 2026 WWW.MONGOLIANBUSINESSDATABASE.COM PUBLISHED:2026/01/22      9 GENERAL GOVERNMENT REVENUE AND GRANTS INCREASE BY MNT 1.2 TRILLION WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/01/22      10 MONGOLIA'S INDUSTRIAL OUTPUT INCREASES 4.8 PCT IN 2025 WWW.XINHUANET.COM PUBLISHED:2026/01/22      ТОЙМ: Г.ЗАНДАНШАТАРЫН ДАВОС ДАХЬ АЙЛЧЛАЛЫН ҮЕЭР 2026 ОНД МОНГОЛД ТУЛГАРАХ ЭРСДЛИЙГ ЗАРЛАВ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/01/24     ЭНЭ ОНД 78.5 КМ УРТ ДУГУЙН ЗАМ БАРИХААР ТӨЛӨВЛӨЖ БАЙНА WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/01/24     УЛСЫН АРСЛАН Б.ОРХОНБАЯР, Э.БАТМАГНАЙ НАР ХАЛЗ БАРИЛДААН ХИЙНЭ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/01/24     УЛААНБААТАРТ 15 МЯНГАН ӨРХ ТОЛГОЙЛСОН ЭЦЭГ ЭХ, АМЬДАРЧ БАЙНА WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/01/24     ШҮҮХ: Э.ГАН-ЭРДЭНЭ, Э.НОМИН-ЭРДЭНЭ, Х.ЭНХСАЙХАН НАРЫГ ЦАГААТГАЖ, ХОЁР ХҮНИЙ АМЬ НАСЫГ ХӨНӨӨСӨН Ц.ДАГВАДОРЖИД БҮХ НАСААР ХОРИХ ЯЛ ОНООЛОО WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/01/24     НӨАТ-ЫН БУЦААН ОЛГОЛТ ИРЭХ ДОЛОО ХОНОГТ ИРГЭДИЙН ДАНСАНД ОРНО WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/01/23     МОНГОЛ УЛС АНУ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ДОНАЛД ТРАМПЫН САНААЧИЛСАН "ЭНХИЙН ЗӨВЛӨЛ"-Д АЛБАН ЁСООР НЭГДЭЖ, ҮҮСГЭН БАЙГУУЛАГЧ ГИШҮҮН УЛС БОЛОВ WWW.ITOIM.MN  НИЙТЭЛСЭН:2026/01/23     ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАРЫН НЭГДЭЭД БУЙ ТРАМПЫН “ЭНХИЙН ЗӨВЛӨЛ” ГЭЖ ЮУ ВЭ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/01/23     ЦЭРГИЙН ОНЦ БАЙДАЛ ЗАРЛАХЫН ӨМНӨ ХОЁР ТАГНУУЛЫН АЖИЛТНЫГ МОНГОЛ РУУ ИЛГЭЭСЭН НЬ ЮН СОК ЁЛТОЙ ХОЛБООТОЙ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/01/23     ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАР БРИТАНИЙН ЕРӨНХИЙ САЙД АСАН ТОНИ БЛЭЙР НАР УУЛЗАВ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/01/22    

ТОЙМ: Г.Занданшатарын Давос дахь айлчлалын үеэр 2026 онд Монголд тулгарах эрсдлийг зарлав www.eguur.mn

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар энэ долоо хоногт Швейцарь улсын Давос хотноо болж буй Дэлхийн Эдийн Засгийн Чуулга Уулзалтад оролцож буй. Энэ жилийн чуулга уулзалтад дэлхийн 60 гаруй улс оролцож, "A Spirit of Diologue" буюу "Яриа хэлэлцээрийн амин сүнс" уриан дор зохион байгуулж байгаа билээ.
Давосын уулзалтаар дэлхийн улс төр, эдийн засаг, бизнес, технологийн нөлөө бүхий хүмүүс албан бус орчинд уулзаж, дэлхий дахины өмнө тулгамдсан асуудлуудын талаар ярилцаж, санал солилцдог. Давост улс орнуудын төрийн тэргүүн, засгийн газрын тэргүүн, том корпорацийн CEO, бизнесийн магнатууд, олон улсын байгууллагын удирдлага, төлөөллүүд, эрдэмтэн, судлаач, иргэний нийгмийн төлөөлөллүүд цуглардаг бөгөөд чуулган нээлттэй хурал, хаалттай уулзалт хоёрыг хослуулж явуулдгаараа онцлог.
Ерөнхий сайд Г.Занданшатар Олон улсын цахилгаан холбооны байгууллагын (ОУЦХБ) Ерөнхий нарийн бичгийн дарга, хатагтай Дорийн Богдан Марттай уулзаж, хиймэл оюунд суурилсан багшийн туслах болон сурагч бүрийн онцлогт тохирсон туслахуудыг хөгжүүлэхээр ажиллаж байгаа талаар боловсролын салбарт  БНСУ-ын Худалдааны сайд Ё Хан Гү-тэй уулзаж хоёр улсын хооронд дээд түвшний айлчлалуудыг уялдуулан зохион байгуулах, бизнесийн тогтвортой орчныг бүрдүүлэхэд идэвхтэй хамтын ажиллагаа өрнүүлэх талаар санал солилцсон. Мөн хэд хэдэн уулзалт хийж, хамтын ажиллагаа, нөөц боломжуудын талаар санал солилцсон билээ.
Үндсэндээ Давост зохиогдож буй Дэлхийн Эдийн Засгийн Чуулга уулзалтын зорилго нь л энэ. Нээлттэй яриа хэлэлцээг хоорондоо хийх юм.
Түүнчлэн уг Давосын уулзалтын үеэр АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп дэлхий дахинд өрнөж буй мөргөлдөөнүүдийг шийдвэрлэх зорилготой Энх тайвны зөвлөл үүсгэж, үүндээ улс орнуудыг элсэх урилга илгээсний нэг нь Монгол Улс бөгөөд түүний урилгыг Вашингтоны холбоотнууд ихэд болгоомжлонгуй хүлээн авсан ч татгалзсан тохиолдол цөөн байв. Ерөнхий сайд Г.Занданшатар Энх тайвны зөвлөлийн чартерт гарын үсэг зурж нэгдсэнээр үүсгэн байгуулагч орнуудын тоонд багтсан юм.
Ерөнхий утгаар нь харвал, Монгол Улс өнөөг хэр гуравдагч хөршийн бодлогод илүү анхаарч ирсэн тул, АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын санаачилсан Газын зурвасын асуудал төдийгүй дэлхийн бусад буланд болж буй мөргөлдөөнийг шийдвэрлэхэд чиглэж, дэлхий даяар энх тайвныг дэмжих, мөргөлдөөнийг шийдвэрлэхийн төлөө үүрэг хүлээнэ гэдгийг онцолсон юм.
Үүргийн тухайд, гишүүнээр элссэн улс орнууд нь НҮБ шиг хуульчилсан үүрэг хүлээх бус, улс төрийн болон ёс зүйн шинжтэй үүрэг хүлээнэ гэж эхний ээлжид тодорхойлж буй юм.
НҮБ-ын үйл ажиллагааг үргэлж шүүмжилж ирсэн Дональд Трампын хувьд Газын зурвасын дайныг дуусгах төлөвлөгөөгөө танилцуулах үеэрээ уг зөвлөлийг байгуулна гэдгээ дурьдаж байсан билээ. Гишүүн улс орнууд зэвсэгт мөргөлдөөн, хурцадмал бүсэд зуучлагч, хэлэлцээг дэмжигч байх, дипломат шугамаар энх тайвныг дэмжих шахалт үзүүлэх, энхийн хэлэлцээ, дайны дараах сэргээн босголт, хүмүүнлэгийн тусламжид санхүүгийн хувь нэмэр оруулах зэрэг нөхцлүүд байх талтай бөгөөд НҮБ шиг бүтэцтэй боловч албан ёсоор хуульчлаагүй. Одоогоор тус зөвлөлд 35 улс элсэхээ илэрхийлсэн байна.
Харин нөгөө талд, Дэлхийн эдийн засгийн чуулган (WEF) жил бүр Дэлхийн эрсдэлийн тайлан гаргадаг бөгөөд энэ жилийн эрсдэлийн тайландаа Монголд 2026 онд тулгарч болзошгүй таван сорилтыг нэрлэсэн. Ингэхдээ,
Инфляц
Эдийн засгийн уналт, зогсонги байдал
Эдийн засгийн боломжийн хомсдол эсвэл ажилгүйдэл
Орчны бохирдол
Төрийн үйлчилгээ, нийгмийн хамгааллын хангалтгүй байдал хэмээн судалгааны тайландаа тодорхойлсон байв.
Тиймээс Ерөнхий сайд шинэ итгэл-эрс шинэтгэл хэмээн танилцуулсан PPT-гээ бодит хөрсөн дээр буулгаж, эдийн засгийн хүндрэлүүдийг хэрхэн даван туулах нь хамгийн чухал байх болно. Мөн Давосын чуулга уулзалт дээрээс ямар боломж атгаж ирэх нь ч хүлээлт болж буй. Өнгөрсөн жилийн нүүрсний үнийн уналт энэ онд үргэлжилбэл уул уурхайгаас хараат эдийн засгаа хэрхэн тогтворжуулах, инфляцын шок үүсгэхгүйн тулд бодлогын түвшинд ямар шийдлүүд бий вэ буюу ярихаас хийх гэдэг бодит үйлдэлд нь дүгнэлт хийх, мөн цаашлаад 2027, 2028 оны эдийн засгийн нөхцөл байдлын суурийг энэ оноос тавьж эхэлнэ.
2026 он бол Г.Занданшатарын Засгийн газрын хамгийн том сорилтуудтай тулгарах жил гэдгийг сануулах нь илүүц биз ээ.
Т.БАТСҮРЭН

 



Нийтэлсэн огноо2026-01-24