1 PENSION RESERVE FUND ASSETS INCREASE BY MNT 2.7 BILLION WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/04/03      2 TENDER FOR ‘FIRST RING PROJECT’ CONTRACTOR ANNOUNCED WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/04/03      3 GROUNDWATER EXPLORATION TO BE CONDUCTED AT 25 LOCATIONS IN DORNOGOBI AIMAG WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/04/03      4 TECH COMPANIES MUST END COMPLICITY IN ONLINE REPRESSION OF MONGOLIAN CULTURE WWW.TECHPOLICY.PRESS PUBLISHED:2026/04/03      5 MONGOLIA HAS ITS FIRST LUXURY HOTEL. IT WAS WORTH THE WAIT WWW.FORBES.COM PUBLISHED:2026/04/03      6 N.UCHRAL: SOME MINISTERS MAY BE RETAINED BASED ON PERFORMANCE WWW.GOGO.MN PUBLISHED:2026/04/02      7 REVISED FOREST LAW TO EXPAND PUBLIC BENEFITS WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/04/02      8 MONGOLIA TO FORM COALITION GOV'T WWW.XINHUANET.COM PUBLISHED:2026/04/02      9 TOURISM EMERGES AS KEY ECONOMIC DRIVER, REACHING USD 1.4 BILLION OUTPUT WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/04/02      10 WATER COMPACT IMPLEMENTED ON SCHEDULE AND WITHIN APPROVED BUDGET WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/04/02      “ОЮУ ТОЛГОЙ” КОМПАНИАС УСТАЙ ХОЛБООТОЙ МЭДЭЭЛЭЛД ХҮРГҮҮЛЖ БУЙ ТАЙЛБАР, ТОДРУУЛГА WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/04/03     ГАДААД ВАЛЮТЫН НӨӨЦ 7.2 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРТ ХҮРЭВ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/04/03     ОНЦГОЙ АЛБАН ТАТВАРЫН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ АНХНЫ ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ ШИЛЖҮҮЛЭВ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/04/03     ЭРДЭНЭС МОНГОЛ: СТРАТЕГИЙН ОРДОД ХАМААРАХ ТӨСӨЛ, ХӨТӨЛБӨРИЙГ ЭРЭМБЭЛЖ ЭРЧИМЖҮҮЛНЭ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/04/03     Н.УЧРАЛ: ЗАСГИЙН ГАЗАРТ ЭРХ ОЛГОВОЛ ШАТАХУУНЫ ҮНИЙГ ШУУРХАЙ ЗОХИЦУУЛАХ БОЛОМЖ БҮРДЭНЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/04/02     БҮСЭЭ ЧАНГАЛАХ ЦАГ ИРЛЭЭ: ШАТАХУУНЫ ҮНИЙН ӨСӨЛТ БАРААНЫ ҮНЭД НӨЛӨӨЛНӨ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/04/02     “НЭГДҮГЭЭР ТОЙРОГ ЗАМ”-ЫН ОЛОН УЛСЫН ТЕНДЕРИЙГ НЭЭЛЭЭ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/04/02     1072 ХУВЬЦААНЫ НОГДОЛ АШГИЙГ ЭНЭ САРД ОЛГОНО WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/04/02     С.БЯМБАЦОГТЫГ ӨНӨӨДӨР УИХ-ЫН ДАРГААР СОНГОНО WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/04/02     МОНГОЛ ХҮН БАЯЛГИЙНХАА ЭЗЭН ГЭДГИЙГ ЗӨВЛӨЛДӨХ САНАЛ АСУУЛГА БАТАЛГААЖУУЛНА WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/04/02    
Англи амин дэм Монгол улсад албан ёсоор бүртгэгдлээ.

“Эрдэнэс Оюу толгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал, ТУЗ-ийн гишүүдийг чөлөөлөхийг үүрэг болгожээ www.itoim.mn

“Эрдэнэс Оюу толгой” ХХК-ийн гүйцэтгэх захирлыг чөлөөлж, сонгон шалгаруулж томилохыг Засгийн газрын нэгдүгээр сарын 14-ний өдрийн хуралдааны тэмдэглэлээр “Эрдэнэс Монгол” ХХК-д үүрэг болгожээ.
Мөн “Оюу толгой” ХХК-ийн ТУЗ-д Засгийн газрын төлөөллийг хэрэгжүүлж байгаа гишүүдийн ажлыг дүгнэх, чөлөөлөх болон сонгон шалгаруулалтаар шинээр томилохыг Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогтод үүрэг болгосон талаар уг тэмдэглэлд дурджээ.
Оюу толгой төслийн зээлийн хүүг бууруулах, менежментийн төлбөрийг багасгах чиглэлээр “Рио Тинто” групптэй хийж буй хэлэлцээг өргөтгөх, Монгол Улсын эрх ашгийг хангах нэмэлт нөхцөлүүдийг хүлээн зөвшөөрүүлэхэд “Оюу толгой” ХХК-ийн ТУЗ-ийн гишүүд, “Эрдэнэс Оюу толгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал, ТУЗ-ийн гишүүд онцгой чухал үүрэг хүлээнэ гэдгийг Ерөнхий сайд Г.Занданшатар онцгойлон анхааруулсан байна.
"Эрдэнэс Оюу толгой" компанийн Гүйцэтгэх захирал Э.Ганхүүг өнгөрсөн оны арванхоёрдугаар сард Авлигатай тэмцэх газраас хойшлуулшгүй ажиллагааны хүрээнд баривчилж, албан өрөөнд нь нэгжлэг хийж байсан. Тэрээр 2024 онд тус компанийн гүйцэтгэх захирлаар томилогдсон байдаг.
Харин ТУЗ-д нь Монголын талын гурван хүн ажилладаг. Тодруулбал, ТУЗ-ийн гишүүнээр УИХ-ын гишүүн асан Н.Цэрэнбат, Э.Мэндтүвшин, Д.Цолмон нар ажиллаж байна. Д.Цолмон нь өнгөрсөн оны аравдугаар сард тус компанийн ТУЗ-ийн гишүүнээр томилогдсон бол Э.Мэндтүвшин 2024 оны арваннэгдүгээр сард томилогдож байсан. Харин ТУЗ-ийн дарга Н.Цэрэнбат 2022 оны арваннэгдүгээр сард томилогдон өнөөдрийг хүртэл ажиллаж байна.
Тэгвэл Засгийн газрын нэгдүгээр сарын 14-ний тэмдэглэлээр дээрх албан тушаалтнуудыг чөлөөлж, сонгон шалгаруулалт зарлахыг үүрэг болгожээ.
By
Сэтгүүлч М.Булган нь iToim.mn сайтад 2015 оноос ажиллаж байна. Улс төр, нийгмийн чиглэлээр мэдээ, мэдээлэл бэлтгэдэг.



Нийтэлсэн огноо2026-01-26