1 PENSION RESERVE FUND ASSETS INCREASE BY MNT 2.7 BILLION WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/04/03      2 TENDER FOR ‘FIRST RING PROJECT’ CONTRACTOR ANNOUNCED WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/04/03      3 GROUNDWATER EXPLORATION TO BE CONDUCTED AT 25 LOCATIONS IN DORNOGOBI AIMAG WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/04/03      4 TECH COMPANIES MUST END COMPLICITY IN ONLINE REPRESSION OF MONGOLIAN CULTURE WWW.TECHPOLICY.PRESS PUBLISHED:2026/04/03      5 MONGOLIA HAS ITS FIRST LUXURY HOTEL. IT WAS WORTH THE WAIT WWW.FORBES.COM PUBLISHED:2026/04/03      6 N.UCHRAL: SOME MINISTERS MAY BE RETAINED BASED ON PERFORMANCE WWW.GOGO.MN PUBLISHED:2026/04/02      7 REVISED FOREST LAW TO EXPAND PUBLIC BENEFITS WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/04/02      8 MONGOLIA TO FORM COALITION GOV'T WWW.XINHUANET.COM PUBLISHED:2026/04/02      9 TOURISM EMERGES AS KEY ECONOMIC DRIVER, REACHING USD 1.4 BILLION OUTPUT WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/04/02      10 WATER COMPACT IMPLEMENTED ON SCHEDULE AND WITHIN APPROVED BUDGET WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/04/02      “ОЮУ ТОЛГОЙ” КОМПАНИАС УСТАЙ ХОЛБООТОЙ МЭДЭЭЛЭЛД ХҮРГҮҮЛЖ БУЙ ТАЙЛБАР, ТОДРУУЛГА WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/04/03     ГАДААД ВАЛЮТЫН НӨӨЦ 7.2 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРТ ХҮРЭВ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/04/03     ОНЦГОЙ АЛБАН ТАТВАРЫН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ АНХНЫ ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ ШИЛЖҮҮЛЭВ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/04/03     ЭРДЭНЭС МОНГОЛ: СТРАТЕГИЙН ОРДОД ХАМААРАХ ТӨСӨЛ, ХӨТӨЛБӨРИЙГ ЭРЭМБЭЛЖ ЭРЧИМЖҮҮЛНЭ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/04/03     Н.УЧРАЛ: ЗАСГИЙН ГАЗАРТ ЭРХ ОЛГОВОЛ ШАТАХУУНЫ ҮНИЙГ ШУУРХАЙ ЗОХИЦУУЛАХ БОЛОМЖ БҮРДЭНЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/04/02     БҮСЭЭ ЧАНГАЛАХ ЦАГ ИРЛЭЭ: ШАТАХУУНЫ ҮНИЙН ӨСӨЛТ БАРААНЫ ҮНЭД НӨЛӨӨЛНӨ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/04/02     “НЭГДҮГЭЭР ТОЙРОГ ЗАМ”-ЫН ОЛОН УЛСЫН ТЕНДЕРИЙГ НЭЭЛЭЭ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/04/02     1072 ХУВЬЦААНЫ НОГДОЛ АШГИЙГ ЭНЭ САРД ОЛГОНО WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/04/02     С.БЯМБАЦОГТЫГ ӨНӨӨДӨР УИХ-ЫН ДАРГААР СОНГОНО WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/04/02     МОНГОЛ ХҮН БАЯЛГИЙНХАА ЭЗЭН ГЭДГИЙГ ЗӨВЛӨЛДӨХ САНАЛ АСУУЛГА БАТАЛГААЖУУЛНА WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/04/02    
Англи амин дэм Монгол улсад албан ёсоор бүртгэгдлээ.

Эрдэнэс Монгол: Стратегийн ордод хамаарах төсөл, хөтөлбөрийг эрэмбэлж эрчимжүүлнэ www.itoim.mn

“Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Даваадалай сэтгүүлчидтэй уулзаж компанийн үйл ажиллагааны талаар өчигдөр танилцуулав.
"Эрдэнэс Монгол" ХХК өнгөрсөн онд 816 тэрбум орлоготой ажиллаж, 274 тэрбум төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлсэн байна. Мөн тус онд 194.6 тэрбум төгрөгийг өр барагдуулжээ. Тодруулбал Багануур ХК болон Шивээ Овоо ХК-ийн Сангийн яамнаас авсан дамжуулах зээлийн төлбөрт нийт 110.2 тэрбум төгрөг, Багануур ХК болон Шивээ Овоо ХК-ийн татварын хуримтлагдан нийт өрд 84 тэрбум төгрөг төлсөн байна. Харин энэ онд 757.1 тэрбум төгрөгийн орлого олохоор төлөвлөж буй аж.
Тус компани энэ онд стратегийн ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоож, томоохон төсөл хөтөлбөрийг эрэмбэлж эрчимжүүлэхэд анхаарлаа хандуулан ажиллаж байгаа аж. Ингэхдээ стратегийн орд газарт хамаарах төсөлд гаднаас хөрөнгө оруулалт татаж, эдийн засгийн эргэлтэд оруулна. Бортээгийн ордыг ил тод, өрсөлдөөнт загвараар эдийн засгийн эргэлтэд оруулах ажлыг эхлүүлсэн. Цаашид гангийн үйлдвэр, зэсийн баяжмал хайлуулах үйлдвэр, нүүрс пиролизын үйлдвэр болон алтны төслүүдийг эргэлтэд оруулахаар төлөвлөж байна. 
Мөн “Эрдэнэс Тавантолгой” ХК-д олон улсын аудит оруулж, 2027 онд 10-20 хувийг хөрөнгийн биржээр арилжаалах боломжийг судалж байна. Мөн тус компанийн ногдол ашгийн өглөг, авлагыг цэгцэлж 1072 хувьцааг өвлүүлдэг болгох аж.
Төрийн албаны нүсэр бүтцийг цөөлж тооноос чанарт шилжих бодлогын хүрээнд тус компани чиг үүргийн давхардалтай байсан зөвлөл, групп, менежерийн бүтцийг татан буулгаж, удирдах албан тушаалтны орон тоог 32 хувиар, нийт орон тоог 10 хувиар цөөлжээ. Цаашид харьяа бүрэлдэхүүн компаниуддаа ч энэхүү ажлыг хийхээр төлөвлөсөн байна.



Нийтэлсэн огноо2026-04-03