1 MONGOLIA TO FORM COALITION GOV'T WWW.XINHUANET.COM PUBLISHED:2026/04/02      2 TOURISM EMERGES AS KEY ECONOMIC DRIVER, REACHING USD 1.4 BILLION OUTPUT WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/04/02      3 WATER COMPACT IMPLEMENTED ON SCHEDULE AND WITHIN APPROVED BUDGET WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/04/02      4 REPORT ON IMPLEMENTATION OF MONGOLIA’S 2025 DEVELOPMENT PLAN PRESENTED WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/04/01      5 MONGOLIA AND TURKEY AGREE ON COOPERATION IN DEFENSE SECTOR WWW.AKIPRESS.COM PUBLISHED:2026/04/01      6 MONGOLIA ARRIVE AS THE TEAM TO BEAT AT FIBA 3X3 ASIA CUP 2026 WWW..FIBA.BASKETBALL PUBLISHED:2026/04/01      7 JADE GAS SECURES AU$1.8 MILLION TO ADVANCE MONGOLIA’S FIRST COMMERCIAL GAS OPERATION WWW.PETROLEUMAUSTRALIA.COM.AU PUBLISHED:2026/04/01      8 GETTING DETACHED: HOW COAL-TO-SOLAR IS MOVING BEYOND MONGOLIA’S GERS WWW.ASIAFOUNDATION.ORG PUBLISHED:2026/04/01      9 STANDING COMMITTEE REVIEWS 2025 TORTURE PREVENTION REPORT WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/04/01      10 MONGOLIA ASKS RUSSIA NOT TO RAISE SALE PRICE FOR OIL AMID INSTABILITY ON GLOBAL MARKET - CABINET OF MINISTERS WWW.INTERFAX.COM PUBLISHED:2026/04/01      1072 ХУВЬЦААНЫ НОГДОЛ АШГИЙГ ЭНЭ САРД ОЛГОНО WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/04/02     С.БЯМБАЦОГТЫГ ӨНӨӨДӨР УИХ-ЫН ДАРГААР СОНГОНО WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/04/02     МОНГОЛ ХҮН БАЯЛГИЙНХАА ЭЗЭН ГЭДГИЙГ ЗӨВЛӨЛДӨХ САНАЛ АСУУЛГА БАТАЛГААЖУУЛНА WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/04/02     АВСАН ЗЭЭЛЭЭ ЗАРЦУУЛЖ ЧАДАХГҮЙ БАЙГААГААС ГАЗРЫН ТОС БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭРИЙН АЖИЛ УДААШИРЧЭЭ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/04/01     МАНДАЛГОВЬ-АРВАЙХЭЭР ЧИГЛЭЛД 287 КМ ЦАХИЛГААН ДАМЖУУЛАХ АГААРЫН ШУГАМ БАРИНА WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/04/01     Х.НЯМБААТАР: ТУУЛЫН ХУРДНЫ ЗАМЫГ ШҮҮХИЙН ШИЙДВЭРЭЭР Л ЗОГСООНО. ОДОО ЗОГСООВОЛ НИЙСЛЭЛ МАШ ИХ АЛДАГДАЛ ХҮЛЭЭНЭ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/04/01     АГААРЫН ХӨЛГИЙН ТҮЛШ НИЙЛҮҮЛЭХ ТУХАЙ ЗАСГИЙН ГАЗАР ХООРОНДЫН ХЭЛЭЛЦЭЭРТ ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛНА WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/04/01     ГАДААД УЛСЫН ИРГЭДТЭЙ БҮЛЭГЛЭН ГЭМТ ХЭРЭГ ҮЙЛДДЭГ БАЙЖ БОЛЗОШГҮЙ ЭТГЭЭДҮҮДИЙГ ШАЛГАЖ БАЙНА WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/04/01     УИХ-ЫН ДАРГА СОНГОГДТОЛ УИХ-ЫН ГИШҮҮНИЙГ ЭГҮҮЛЭН ТАТАХ ТУХАЙ ТӨСЛИЙГ ХЭЛЭЛЦЭХГҮЙ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/04/01     ХОТЫН ДАРГА Х.НЯМБААТАРЫГ ОГЦРУУЛАХ ӨРГӨДӨЛД НЭГ ӨДРИЙН ДОТОР 20 МЯНГАН ХҮН ГАРЫН ҮСЭГ ЗУРЖЭЭ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/04/01    
Англи амин дэм Монгол улсад албан ёсоор бүртгэгдлээ.

Монгол хүн баялгийнхаа эзэн гэдгийг зөвлөлдөх санал асуулга баталгаажуулна www.itoim.mn

Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр “Монгол хүн баялгийнхаа эзэн” зөвлөлдөх санал асуулгыг зохион байгуулж байна. Уг санал асуулгын эхний шат 03-р сарын 27-нд орон даяар эхэлсэн. Эхний шатанд Үндэсний статистикийн хорооноос боловсруулсан санамсаргүй түүврийн аргаар 1570 иргэнийг сонгож санал асуулга авч байгаа юм. Дөрөвдүгээр сарын 01-ний байдлаар сонгогдсон иргэдийн 78 хувь нь хамрагдаад байна. Санал асуулгын хоёр дахь шат буюу Зөвлөлдөх уулзалтыг дөрөвдүгээр сарын 11,12-ны өдрүүдэд Төрийн ордонд зохион байгуулна. Энэхүү уулзалтад нэг дэх шатнаас сонгогдсон 785 иргэн оролцож, танхимын хэлэлцүүлэг зохион байгуулж, илүү нарийвчилсан зөвлөмж, санал дүгнэлт гаргана.
УИХ Зөвлөлдөх санал асуулгын тухай хуулийг 2017 онд баталсан. Шууд ардчиллыг хэрэгжүүлэх аргуудын нэг болох зөвлөлдөх ардчиллын зарчмуудыг энэ хуульд тусган, зөвлөлдөх санал асуулгыг хоёр үе шаттай зохион байгуулдаг байхаар зохицуулсан. Уг хуулийн дагуу анхны санал асуулгыг 2017 онд “Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт ба зөвлөлдөх ардчилал” сэдвийн хүрээнд зохион байгуулж, Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн суурь саналуудыг боловсруулсан юм. Үүний дараа 2019 онд болсон зөвлөлдөх санал асуулгаар нийгэм, эдийн засгийн тулгамдсан асуудлыг тодорхойлон, шийдвэрлэх арга замыг хэлэлцэж, шинэтгэлийн чиглэлийг тодорхойлсон. Харин 2023 оны санал асуулгаар иргэний болон улс төрийн эрх, хариуцлага, парламентын ардчилал, эдийн засаг, баялгийн сан, төвлөрлийг сааруулах, нийгмийн тулгамдсан асуудлууд гэсэн дөрвөн багц сэдвээр иргэдтэйгээ зөвлөлдөн, зөвлөмж боловсруулж УИХ-д танилцуулж байжээ.
Өмнөх зөвлөлдөх санал асуулгуудыг УИХ-аас зохион байгуулж байсан бол энэ удаагийн санал асуулгыг анх удаа Засгийн газраас санаачлан зохион байгуулж байгаагаараа онцлог. Зөвлөлдөх санал асуулгын сэдэв “Монгол хүн баялгийнхаа эзэн”. Үндэсний баялгийн сангийн орлогын эх үүсвэрийг хэрхэн нэмэгдүүлэх, сангийн хөрөнгийг арвижуулах, зарцуулах, газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг иргэн бүрд шударгаар хүртээх, үүгээр дамжуулахн эдийн засгийн өсөлтийг айл өрх бүрд бодитоор мэдрүүлэх оновчтой шийдлийг иргэдтэйгээ зөвлөлдөн, зөвшилцөх замаар хамтдаа тодорхойлохыг зорьж байгаа юм. Зөвлөлдөх санал асуулгыг хуулийн дагуу хараат бусаар сонгогдсон Зөвлөлдөх зөвлөл удирдан зохион байгуулах бөгөөд санал асуулгаас гаргасан зөвлөмжийг Засгийн газарт албан ёсоор хүргүүлж, бодлого шийдвэрт тусгуулах юм.
Зөвлөлдөх санал асуулгын тухай хуулийн хүрээнд иргэд төрийн бодлого, шийдвэр гаргах үйл явцад шууд оролцох боломж ийнхүү бүрдэж байна.
Эх сурвалж: “Өнөөдөр” сонин



Нийтэлсэн огноо2026-04-02