1 PENSION RESERVE FUND ASSETS INCREASE BY MNT 2.7 BILLION WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/04/03      2 TENDER FOR ‘FIRST RING PROJECT’ CONTRACTOR ANNOUNCED WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/04/03      3 GROUNDWATER EXPLORATION TO BE CONDUCTED AT 25 LOCATIONS IN DORNOGOBI AIMAG WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/04/03      4 TECH COMPANIES MUST END COMPLICITY IN ONLINE REPRESSION OF MONGOLIAN CULTURE WWW.TECHPOLICY.PRESS PUBLISHED:2026/04/03      5 MONGOLIA HAS ITS FIRST LUXURY HOTEL. IT WAS WORTH THE WAIT WWW.FORBES.COM PUBLISHED:2026/04/03      6 N.UCHRAL: SOME MINISTERS MAY BE RETAINED BASED ON PERFORMANCE WWW.GOGO.MN PUBLISHED:2026/04/02      7 REVISED FOREST LAW TO EXPAND PUBLIC BENEFITS WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/04/02      8 MONGOLIA TO FORM COALITION GOV'T WWW.XINHUANET.COM PUBLISHED:2026/04/02      9 TOURISM EMERGES AS KEY ECONOMIC DRIVER, REACHING USD 1.4 BILLION OUTPUT WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/04/02      10 WATER COMPACT IMPLEMENTED ON SCHEDULE AND WITHIN APPROVED BUDGET WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/04/02      “ОЮУ ТОЛГОЙ” КОМПАНИАС УСТАЙ ХОЛБООТОЙ МЭДЭЭЛЭЛД ХҮРГҮҮЛЖ БУЙ ТАЙЛБАР, ТОДРУУЛГА WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/04/03     ГАДААД ВАЛЮТЫН НӨӨЦ 7.2 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРТ ХҮРЭВ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/04/03     ОНЦГОЙ АЛБАН ТАТВАРЫН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ АНХНЫ ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ ШИЛЖҮҮЛЭВ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/04/03     ЭРДЭНЭС МОНГОЛ: СТРАТЕГИЙН ОРДОД ХАМААРАХ ТӨСӨЛ, ХӨТӨЛБӨРИЙГ ЭРЭМБЭЛЖ ЭРЧИМЖҮҮЛНЭ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/04/03     Н.УЧРАЛ: ЗАСГИЙН ГАЗАРТ ЭРХ ОЛГОВОЛ ШАТАХУУНЫ ҮНИЙГ ШУУРХАЙ ЗОХИЦУУЛАХ БОЛОМЖ БҮРДЭНЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/04/02     БҮСЭЭ ЧАНГАЛАХ ЦАГ ИРЛЭЭ: ШАТАХУУНЫ ҮНИЙН ӨСӨЛТ БАРААНЫ ҮНЭД НӨЛӨӨЛНӨ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/04/02     “НЭГДҮГЭЭР ТОЙРОГ ЗАМ”-ЫН ОЛОН УЛСЫН ТЕНДЕРИЙГ НЭЭЛЭЭ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/04/02     1072 ХУВЬЦААНЫ НОГДОЛ АШГИЙГ ЭНЭ САРД ОЛГОНО WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/04/02     С.БЯМБАЦОГТЫГ ӨНӨӨДӨР УИХ-ЫН ДАРГААР СОНГОНО WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/04/02     МОНГОЛ ХҮН БАЯЛГИЙНХАА ЭЗЭН ГЭДГИЙГ ЗӨВЛӨЛДӨХ САНАЛ АСУУЛГА БАТАЛГААЖУУЛНА WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/04/02    
Англи амин дэм Монгол улсад албан ёсоор бүртгэгдлээ.

“Нэгдүгээр тойрог зам”-ын олон улсын тендерийг нээлээ www.news.mn

“Нэгдүгээр тойрог зам” төслийн гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах олон улсын нээлттэй тендерийг нээлээ. Тендерийг “Түлхүүр гардуулах нөхцөлтэй, санхүүжилттэй хамтарсан” буюу "EPC+F" хэлбэрээр зарласан юм. Өөрөөр хэлбэл, тендерт шалгарсан гүйцэтгэгч нь төслийн зураг төсөл боловсруулах, барилга угсралтын ажлыг гүйцэтгэх, шаардлагатай тоног төхөөрөмжийн ханган нийлүүлэлтийг хийхээс гадна төслийн санхүүжилтийг бүрэн хариуцан хэрэгжүүлэх үүрэг хүлээнэ. Тэгвэл “Нэгдүгээр тойрог зам” төслийн олон улсын нээлттэй тендерт дөрвөн аж ахуйн нэгж оролцжээ. Ирэх долоо хоногт тендерийн үнэлгээний хороо хуралдаж, гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах юм.

Тодруулбал,

“China first highway engineering company limited”,

“Shandong Luqiao Group Co., Ltd”,
“China Railway 16th Bureau Group Co., Ltd”,
“Чайна Гэжуба Групп Лимитэд Компани” тус тус оролцоод байна.


Нэгдүгээр тойрог замын трассын нийт урт 24.7 км бөгөөд үүнээс 13.7 км нэг түвшний 10 эгнээтэй гол гудамж зам, 2.08 км туннелийн хэсэгтэй, 9.03 км хоёр түвшний гүүр, гүүрэн байгууламжтай байна. Мөн долоон байршилд олон түвшний дайран өнгөрөх уулзвар, явган хүний гурван гүүр, дөрвөн нүхэн гарцтай.  Төслийн нийт санхүүжилт 918.57 ам.доллар юм.

Нэгдүгээр тойрог замыг гол гудамж зам болон туслах гудамж зам гэсэн хоёр ангиллаар төлөвлөсөн. Нэгдүгээр зэрэглэлийн гол гудамж зам нь хоёр урсгалтай, нийт зургаан эгнээтэй, тооцоот хурд 80-100 км/цаг байх бөгөөд гэрлэн дохиогүй, хотын дунд болон холын зайн зорчилтыг саадгүй нэвтрүүлнэ.

Харин туслах гудамж зам нь хоёр урсгалтай, дөрвөн эгнээтэй, тооцоот хурд 60 км/цаг байх бөгөөд нийтийн тээврийн хэрэгсэл зорчих юм. Ингэснээр богино зайн бага хурдтай хөдөлгөөнийг тусгаарлаж, гол гудамж замын урсгалд үзүүлэх нөлөөллийг бууруулна гэж тооцоолсон юм.



Нийтэлсэн огноо2026-04-02