УИХ-ын дарга Н.Учрал албан ёсны айлчлалаа ОХУ-аас эхэлнэ www.itoim.mn
УИХ-ын дарга албан ёсны айлчлалаа ОХУ-аас эхлэхээр болжээ. Тодруулбал, тэрээр ирэх сарын 4-9-ний хооронд ОХУ-д албан ёсны айлчлал хийхээр төлөвлөсөн байна.
УИХ-ын дарга Н.Учралын айлчлалын хэлэлцэх асуудал албан ёсоор тодорхой болоогүй ч бүрэлдэхүүнд Эрчим хүч, Уул уурхай гэх мэт салбарын сайдууд багтаж шатахуун, цахилгааны асуудлыг хэлэлцэх аж. Манай Улс ОХУ-аас шатахуун, цахилгаанаа экспортолдог. Тиймээс айлчлал бүхэнд хэлэлцдэг сэдэв бол шатахуун, цахилгаан.
Нийтэлсэн огноо2026-01-27





