1 PENSION RESERVE FUND ASSETS INCREASE BY MNT 2.7 BILLION WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/04/03      2 TENDER FOR ‘FIRST RING PROJECT’ CONTRACTOR ANNOUNCED WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/04/03      3 GROUNDWATER EXPLORATION TO BE CONDUCTED AT 25 LOCATIONS IN DORNOGOBI AIMAG WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/04/03      4 TECH COMPANIES MUST END COMPLICITY IN ONLINE REPRESSION OF MONGOLIAN CULTURE WWW.TECHPOLICY.PRESS PUBLISHED:2026/04/03      5 MONGOLIA HAS ITS FIRST LUXURY HOTEL. IT WAS WORTH THE WAIT WWW.FORBES.COM PUBLISHED:2026/04/03      6 N.UCHRAL: SOME MINISTERS MAY BE RETAINED BASED ON PERFORMANCE WWW.GOGO.MN PUBLISHED:2026/04/02      7 REVISED FOREST LAW TO EXPAND PUBLIC BENEFITS WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/04/02      8 MONGOLIA TO FORM COALITION GOV'T WWW.XINHUANET.COM PUBLISHED:2026/04/02      9 TOURISM EMERGES AS KEY ECONOMIC DRIVER, REACHING USD 1.4 BILLION OUTPUT WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/04/02      10 WATER COMPACT IMPLEMENTED ON SCHEDULE AND WITHIN APPROVED BUDGET WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/04/02      “ОЮУ ТОЛГОЙ” КОМПАНИАС УСТАЙ ХОЛБООТОЙ МЭДЭЭЛЭЛД ХҮРГҮҮЛЖ БУЙ ТАЙЛБАР, ТОДРУУЛГА WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/04/03     ГАДААД ВАЛЮТЫН НӨӨЦ 7.2 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРТ ХҮРЭВ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/04/03     ОНЦГОЙ АЛБАН ТАТВАРЫН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ АНХНЫ ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ ШИЛЖҮҮЛЭВ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/04/03     ЭРДЭНЭС МОНГОЛ: СТРАТЕГИЙН ОРДОД ХАМААРАХ ТӨСӨЛ, ХӨТӨЛБӨРИЙГ ЭРЭМБЭЛЖ ЭРЧИМЖҮҮЛНЭ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/04/03     Н.УЧРАЛ: ЗАСГИЙН ГАЗАРТ ЭРХ ОЛГОВОЛ ШАТАХУУНЫ ҮНИЙГ ШУУРХАЙ ЗОХИЦУУЛАХ БОЛОМЖ БҮРДЭНЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/04/02     БҮСЭЭ ЧАНГАЛАХ ЦАГ ИРЛЭЭ: ШАТАХУУНЫ ҮНИЙН ӨСӨЛТ БАРААНЫ ҮНЭД НӨЛӨӨЛНӨ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/04/02     “НЭГДҮГЭЭР ТОЙРОГ ЗАМ”-ЫН ОЛОН УЛСЫН ТЕНДЕРИЙГ НЭЭЛЭЭ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/04/02     1072 ХУВЬЦААНЫ НОГДОЛ АШГИЙГ ЭНЭ САРД ОЛГОНО WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/04/02     С.БЯМБАЦОГТЫГ ӨНӨӨДӨР УИХ-ЫН ДАРГААР СОНГОНО WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/04/02     МОНГОЛ ХҮН БАЯЛГИЙНХАА ЭЗЭН ГЭДГИЙГ ЗӨВЛӨЛДӨХ САНАЛ АСУУЛГА БАТАЛГААЖУУЛНА WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/04/02    
Англи амин дэм Монгол улсад албан ёсоор бүртгэгдлээ.

Манай улс энэ онд нүүрс 90 сая, зэс 1.9 сая тонныг олборлохоор төлөвлөжээ www.montsame.mn

Манай улс энэ онд нүүрс 90 сая, зэс 1.9 сая, төмрийн хүдэр 9.4 сая тонныг олборлохоор төлөвлөжээ.
Мөн одоогоор ашигт малтмалын хайгуулын 1031, ашиглалтын 1771 тусгай зөвшөөрөл хүчин төгөлдөр байгааг Аж үйлдвэр, эрдэс баялгийн салбарын бодлого, 2026 оны үйл ажиллагааны хэрэгжилтийн талаарх хэлэлцүүлгийн үеэр мэдээллээ.
Хэлэлцүүлэгт Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр, дэд сайд С.Даваасүрэн оролцож, тус салбарын баримталж буй бодлого, хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөр, энэ онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны тухай ярилцав.
ЭЗХ-ийн дэд сайд С.Даваасүрэн хайгуул, ашиглалтын тусгай зөвшөөрлийн харьцаа урвуу байгаа нь салбарыг хөгжүүлэхэд эрсдэл үүсгэж байгаа, үүнийг хэвийн болгоход хэр хугацаанд хэдий хэмжээний санхүүжилт, төсөв гаргахыг АҮЭБ-ийн сайд Г.Дамдиннямаас тодруулсан юм.
Үүнд АҮЭБЯ-ны удирдлагууд хариулахдаа геологи, хайгуулын хөрөнгө оруулалтыг нэмэх нь салбарын чадавхыг урт хугацаанд бэхжүүлэх ач холбогдолтой тул төсвийн мэдэгдэлд тусгах шаардлагатай. Уул уурхайгаас хамааралтай эдийн засаг бүхий улс орнууд геологийн салбараа тогтвортой санхүүжүүлдэг олон улсын жишиг бий. Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр (АМНАТ) тооцох аргачлалыг шинэчилж, ашигт малтмал олборлож буй орон нутагт тодорхой хувь үлдээдэг олон улсын жишгийг нэвтрүүлж, орон нутгийн хөгжлийг шийдэхэд хувь нэмэр оруулах, иргэдийн ойлголцол, дэмжлэгийг нэмэх боломж бүрдэнэ гэжээ. 
Уулзалтын төгсгөлд уул уурхай, аж үйлдвэрийн салбарын бодлогын уялдааг сайжруулах, эдийн засгийн өсөлтийг дэмжих, хөрөнгө оруулалтын таатай орчин бүрдүүлэхэд цаашид хамтран ажиллахаар санал нэгдсэн байна.
АҮЭБЯ 2026 оныг “Бодлогын шинэчлэлийн жил” болгон зарлаж, манай улсын 14 мега төслийн хүрээнд Монгол-Францын хамтарсан ураны төсөл, нүүрс-хими, кокс-хими, зэс, ган, газрын тос боловсруулах цогцолбор, алт цэвэршүүлэх үйлдвэрийн зургаан төслийг хэрэгжүүлж байгаа. Хөрөнгө оруулалтыг нэмэх, бизнесийн орчныг сайжруулахаар Ашигт малтмалын тухай, Хүнд үйлдвэрийн тухай, Газрын тосны тухай, Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, шинэчилсэн найруулгын төслийг УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцүүлэхээр төлөвлөжээ. 
Уул уурхайн салбар нь ДНБ-ий 26, аж үйлдвэрийн нийт бүтээгдэхүүний 79 хувийг бүрдүүлж байгаа нь экспортын орлогын 95.4, гадаадын шууд хөрөнгө оруулалтын 74, нэгдсэн төсвийн орлогын 28.4 хувийг эзэлж байна. Манай улсад 2015-2024 онд 99.38 их наяд төгрөгийн гадаадын хөрөнгө оруулалт орж ирсний 80 орчим хувь нь уул уурхайн салбарт ногджээ.



Нийтэлсэн огноо2026-01-27