Хаврын чуулганаар АМНАТ тооцох аргачлалыг шинэчилнэ www.eguur.mn
Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдиннямын хэлснээр УИХ-ын хаврын чуулганаар Ашигт малтмалын тухай хуульд хэд хэдэн чухал өөрчлөлт оруулах аж.
Ялангуяа АМНАТ тооцох аргачлалыг шинэчлэх, орон нутгийн хүртээмжийг нэмэгдүүлэх, хайгуулын тусгай зөшөөрөл олгох сонголт бий болгоно гэв.
2025 оны 8-р сард яригдаж байсан эл агуулга нь тухайн үед Уул уурхайн биржийн үнээр АМНАТ тооцохоор шийдвэрлээд байсан бөгөөд хуучин аргачлал нь уул уурхайн салбарын аж ахуй нэгжүүдийн бүтээгдэхүүнээс бодит борлуулалтын үнэлгээнээс их төлбөр авч, санхүүгийн дарамт үүсгэдэг хэмээж байсан билээ.
Иймд АМНАТ-ийг олон улсын жишиг үнээр тооцдог байсан нь түүхий эдийн үнэ өндөр үед компаниудад ашигтай боловч үнэ буурахад алдагдалд орох нөхцөл үүсдэг учраас бодит үнэлгээнд тулгуурласан, биржийн үнээр тооцдог байдал руу түр шилжүүлээд буй. Үүнийг хаврын чуулганаар Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлтөөр оруулах аж.
Т.БАТСҮРЭН
Нийтэлсэн огноо2026-01-27





