1 PENSION RESERVE FUND ASSETS INCREASE BY MNT 2.7 BILLION WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/04/03      2 TENDER FOR ‘FIRST RING PROJECT’ CONTRACTOR ANNOUNCED WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/04/03      3 GROUNDWATER EXPLORATION TO BE CONDUCTED AT 25 LOCATIONS IN DORNOGOBI AIMAG WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/04/03      4 TECH COMPANIES MUST END COMPLICITY IN ONLINE REPRESSION OF MONGOLIAN CULTURE WWW.TECHPOLICY.PRESS PUBLISHED:2026/04/03      5 MONGOLIA HAS ITS FIRST LUXURY HOTEL. IT WAS WORTH THE WAIT WWW.FORBES.COM PUBLISHED:2026/04/03      6 N.UCHRAL: SOME MINISTERS MAY BE RETAINED BASED ON PERFORMANCE WWW.GOGO.MN PUBLISHED:2026/04/02      7 REVISED FOREST LAW TO EXPAND PUBLIC BENEFITS WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/04/02      8 MONGOLIA TO FORM COALITION GOV'T WWW.XINHUANET.COM PUBLISHED:2026/04/02      9 TOURISM EMERGES AS KEY ECONOMIC DRIVER, REACHING USD 1.4 BILLION OUTPUT WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/04/02      10 WATER COMPACT IMPLEMENTED ON SCHEDULE AND WITHIN APPROVED BUDGET WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/04/02      “ОЮУ ТОЛГОЙ” КОМПАНИАС УСТАЙ ХОЛБООТОЙ МЭДЭЭЛЭЛД ХҮРГҮҮЛЖ БУЙ ТАЙЛБАР, ТОДРУУЛГА WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/04/03     ГАДААД ВАЛЮТЫН НӨӨЦ 7.2 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРТ ХҮРЭВ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/04/03     ОНЦГОЙ АЛБАН ТАТВАРЫН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ АНХНЫ ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ ШИЛЖҮҮЛЭВ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/04/03     ЭРДЭНЭС МОНГОЛ: СТРАТЕГИЙН ОРДОД ХАМААРАХ ТӨСӨЛ, ХӨТӨЛБӨРИЙГ ЭРЭМБЭЛЖ ЭРЧИМЖҮҮЛНЭ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/04/03     Н.УЧРАЛ: ЗАСГИЙН ГАЗАРТ ЭРХ ОЛГОВОЛ ШАТАХУУНЫ ҮНИЙГ ШУУРХАЙ ЗОХИЦУУЛАХ БОЛОМЖ БҮРДЭНЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/04/02     БҮСЭЭ ЧАНГАЛАХ ЦАГ ИРЛЭЭ: ШАТАХУУНЫ ҮНИЙН ӨСӨЛТ БАРААНЫ ҮНЭД НӨЛӨӨЛНӨ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/04/02     “НЭГДҮГЭЭР ТОЙРОГ ЗАМ”-ЫН ОЛОН УЛСЫН ТЕНДЕРИЙГ НЭЭЛЭЭ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/04/02     1072 ХУВЬЦААНЫ НОГДОЛ АШГИЙГ ЭНЭ САРД ОЛГОНО WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/04/02     С.БЯМБАЦОГТЫГ ӨНӨӨДӨР УИХ-ЫН ДАРГААР СОНГОНО WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/04/02     МОНГОЛ ХҮН БАЯЛГИЙНХАА ЭЗЭН ГЭДГИЙГ ЗӨВЛӨЛДӨХ САНАЛ АСУУЛГА БАТАЛГААЖУУЛНА WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/04/02    
Англи амин дэм Монгол улсад албан ёсоор бүртгэгдлээ.

Оны эхний хагас гэхэд алт тушаалтыг 20-30 хувиар нэмэгдүүлнэ www.itoim.mn

Засгийн газар 2026 оны эхний хагас жилд хэрэгжүүлэх буюу эдийн засгийн өсөлтийг иргэддээ хүргэх 300 хоногийн төлөвлөгөөг баталсан. Ингэхдээ яам бүр хийх ажил, хүрэх үр дүнгээ зурагласан байна. Энэ хүрээнд Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам, Монголбанктай хамтран алт тушаалтыгоны эхний хагаст 20-30 хувиар нэмэгдүүлэхээр тусгажээ.
Дэлхийн зах зээл дээр алтны үнэ унц нь 5000 ам.доллар давж, түүхэн дээд хэмжээнд хүрсэн ч Монгол Улсад алт тушаалт 2025 онд өмнөх оны мөн үеэс 20 гаруй хувиар буурсан. Олон улсын эдийн засаг, геополитикийн нөхцөл байдлаас шалтгаалж алтны үнэ цаашид урт хугацаанд өсөлтөө хадгалах таамгийг шинжээчид хийгээд буй. Тиймээс Засгийн газар, Монголбанкнаас алтны үнэ өсөж байгаа цонх үеийг ашиглан алт тушаалтаа идэвхжүүлэх замаар валютын нөөцөө зузаатгах зорилт тавьжээ.
Энэ хүрээнд дараах ажлыг 2026 оны эхний хагаст хийж хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна. Үүнд,
Алтны ордуудыг Алт-3 аяны хүрээнд эдийн засгийн эргэлтэд оруулна;
Алтыг хууль бусаар хилээр гаргахаас сэргийлсэн арга хэмжээг авч хэрэгжүүлнэ;
Овоот хяр, Баянхөндий, Цагаан суварга, Хүрэнцавын алтны ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах бэлтгэл ажлыг хангана;
Хилийн зурваст олгогдсон алтны ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайд бүртгэгдсэн нөөцийг олборлох ажлыг эхлүүлж, алт тушаалт нэмэгдэнэ;
Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журмыг шинэчилж, байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлэхгүйгээр хариуцлагатай үйл ажиллагаа явуулж буй бичил уурхайн аж ахуйн нэгжүүд ажиллах эрх зүйн орчныг боловсронгуй болгоно;
Алтны төслүүдэд форвард хэлцэл хийх замаар санхүүжилтийг нэмэгдүүлнэ гэж тусгасан байна.
Түүнчлэн, 2026 оны эхний хагас жилд багтаан Алт цэвэршүүлэх үйлдвэрийн хөрөнгө оруулагч, гүйцэтгэгчийг сонгон шалгаруулж, гэрээ байгуулан бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлнэ гэж тооцжээ.  
Алт цэвэршүүлэх үйлдвэр ашиглалтад орсноор жилд 20 тн.алт, 50 тн.мөнгө болон зарим үнэт металлыг дотооддоо боловсруулж, дэлхийн стандартад нийцсэн алтан болон мөнгөн гулдмай, үрэл, ялтас зэрэг цэвэршүүлсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломж бүрдэх юм байна.
By
Сэтгүүлч Г.Батжаргал нь iToim.mn сайтад 2015 оноос ажиллаж байна. Улс төр, нийгэм, эдийн засгийн чиглэлээр мэдээ, мэдээлэл бэлтгэдэг.



Нийтэлсэн огноо2026-01-27