"Рио Тинто"-той зээлийн хүүг бууруулах асуудлыг хэлэлцэх хугацаа дуусгавар боллоо www.eguur.mn
2025 оны 12-р сард УИХ-ын Хянан шалгах түр хорооноос зохион явуулсан Оюу Толгойн хөрөнгө оруулалтын гэрээ, зээлийн хүү, Онтрэ-гийн эзэмшиж буй "Жавхлант", "Шивээ Толгой" лицензүүд зэрэг агуулгуудаар тодорхой дүгнэлтүүдийг гаргасан билээ.
Засгийн газрын төлөөллүүд "Рио Тинто" группийн төлөөллүүдтэй уулзаж зээлийн хүүг 2.2 хувь болгох саналаа тавьсан ч өнөөг хэр тодорхой шийдэлд хараахан хүрээгүй байгаа гэж байсан юм.
Хэлэлцээ хийх эцсийн хугацааг 1-р сарын 31 хэмээн салбарын сайд мэдэгдэж байсан бол өнгөрсөн бямба гарагт уг товлосон хугацаа дуусгавар болсон билээ.
Засгийн газрын зүгээс Оюу Толгой-н хөрөнгө оруулалтын гэрээнд тусгасан Монголын талын хувь эзэмшлийг 51 хувьд хүргэх, зээлийн хүүг бууруулах, Онтрэгийн лицензүүд дээр төр 34 хувь эзэмших, ингэхдээ үүнийгээ АМНАТ-өөр орлуулах зэрэг асуудлыг хөндөөд буй.
Т.БАТСҮРЭН
Нийтэлсэн огноо2026-02-02





