1 JANUARY COAL EXPORTS REACH 2 MILLION TONS WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/02/02      2 PM ZANDANSHATAR ORDERS STUDY INTO SMALL-SCALE NUCLEAR POWER WWW.GOGO.MN PUBLISHED:2026/02/02      3 MONGOLIA EXPORTS GOAT MEAT TO VIETNAM AS BILATERAL TIES EXPAND WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/02/02      4 ABC SIGNS MOUS IN MALAYSIA, MONGOLIA AND TIMOR-LESTE WWW.ABC.NET.AU PUBLISHED:2026/02/02      5 EBRD BETS BIG ON CENTRAL ASIA, MONGOLIA WITH $2B PUSH WWW.CASPIANPOST.COM  PUBLISHED:2026/02/01      6 FOUR INVESTORS SHORTLISTED FOR ERDENET-BASED COPPER SMELTER PROJECT WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/02/01      7 MONGOLIA CALLS FOR FASTER EXPANSION OF CHINGGIS KHAAN INTERNATIONAL AIRPORT WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/02/01      8 MONGOLIA ADVANCES IASA PREPARATIONS FOR DIRECT FLIGHTS TO THE U.S. WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/02/01      9 CONSTRUCTION ADVANCES ON FOUR ROAD UNDERPASSES IN ULAANBAATAR WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/02/01      10 INTEGRATED SURVEILLANCE SYSTEM OPERATES TO IMPROVE SAFETY WWW.UBPOST.MN PUBLISHED:2026/02/01      ЕВРОПЫН СЭРГЭЭН БОСГОЛТЫН БАНК МОНГОЛД 2 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ХИЙЖЭЭ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/02/02     "РИО ТИНТО"-ТОЙ ЗЭЭЛИЙН ХҮҮГ БУУРУУЛАХ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЭХ ХУГАЦАА ДУУСГАВАР БОЛЛОО WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/02/02     "ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" КОМПАНИД МЕНЕЖМЕНТИЙН БАГ ТОМИЛОХ ШИЙДВЭР ДАХИН ГАРГАЖЭЭ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/02/02     IV УЛИРЛЫН НӨАТ-ЫН БУЦААН ОЛГОЛТЫГ ЭНЭ ДОЛОО ХОНОГТ ШИЛЖҮҮЛНЭ ГЭВ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/02/02     ОЮУ ТОЛГОЙ ХХК-ИЙН ШИНЭ ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ АЖЛАА ХҮЛЭЭН АВЛАА WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/02/02     “ОЮУ ТОЛГОЙ” КОМПАНИ 2025 ОНД ТӨСВИЙН ОРЛОГЫН 9 ХУВИЙГ БҮРДҮҮЛЖЭЭ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/02/01     "МОНГОЛД БАГА ЧАДЛЫН АТОМЫН ЦАХИЛГААН СТАНЦ БАРИХ ШИЙДЭЛ, ТООЦООЛЛЫГ СУДЛАХ ҮҮРЭГ ӨГЛӨӨ" WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/02/01     ХЯТАДЫН ШИНЭ ТАВАН ЖИЛИЙН ТӨЛӨВЛӨГӨӨ БА МОНГОЛД НЭЭГДЭХ БОЛОМЖУУД WWW.GOGO.MN НИЙТЭЛСЭН:2026/02/01     ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ УХААЛАГ СИСТЕМИЙН ҮР ДҮНД ОРГИЛ АЧААЛЛЫН ҮРГЭЛЖЛЭХ ХУГАЦАА НЭГ ЦАГААР БАГАСЖЭЭ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/02/01     Н.УЧРАЛ: ХӨДӨЛМӨРЛӨЖ БАЙГАА ХҮН БҮРТ ДАРАМТ БИШ БОЛОМЖ ОЛГОЖ, ТӨР НӨЛӨӨЛЛӨӨ БАГАСГАЖ ЧӨЛӨӨЛЬЕ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/02/01    

Европын сэргээн босголтын банк Монголд 2 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийжээ www.eguur.mn

Европын Сэргээн Босголт, Хөгжлийн Банк (ЕСБХБ) Төв Ази болон Монгол дахь үйл ажиллагааныхаа цар хүрээг огцом тэлж, 2025 онд бараг 2 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийжээ.
Антон Усовын нийтэлсэн өгүүлэлд дурдсанаар, энэ хэмжээний санхүүжилт нь бүс нутгийн эдийн засгийн чадавхид ЕСБХБ итгэх итгэл өсөн нэмэгдсэний тод илрэл төдийгүй, дэлхийн худалдаа, хөрөнгө оруулалтын урсгал өөрчлөгдөж буй энэ үед стратегийн ач холбогдол нь нэмэгдэж байгааг харуулж байна.
2025 онд ЕСБХБ Төв Ази болон Монголд нийт 120 төсөл хэрэгжүүлж, бараг 2 тэрбум ам.доллар (1.72 тэрбум евро)-ын хөрөнгө оруулалт хийсэн нь сүүлийн арав гаруй жилийн хугацаанд тус бүс нутаг дахь хамгийн өндөр үзүүлэлтүүдийн нэг болж байна.
Узбекистан улс 2025 онд зургаа дахь жилдээ дараалан ЕСБХБ-ны санхүүжилтийн хамгийн том хүлээн авагч байж, 1 тэрбум ам.доллароос дээш (880 сая евро) хөрөнгө татсан байна. Казахстан улсад ойролцоогоор 440 сая ам.доллар (378 сая евро), Монгол Улсад 218 сая ам.доллар (188 сая евро), Киргизийн Бүгд Найрамдах Улсад 212 сая ам.доллар (183 сая евро), Тажикистанд 100 сая ам.доллар (88 сая евро)-ын хөрөнгө оруулалт тус тус хийгджээ.
ЕСБХБ-ны санхүүжилтийн ойролцоогоор гуравны нэг нь тогтвортой дэд бүтцийн төслүүдэд, мөн гуравны нэг нь жижиг, дунд бизнесүүд, эмэгтэй болон залуу бизнес эрхлэгчдийг дэмжих, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, нөөцийн үр ашигт байдлыг сайжруулах зорилгоор орон нутгийн банкуудаар дамжуулан зээл олгоход чиглэжээ.
Үүнээс гадна Банкны зээлийн 15 хувь нь Төв Азийн бүс нутагт үйлдвэрлэл, үйлчилгээний салбарт үйл ажиллагаа явуулж буй хувийн компаниудыг дэмжихэд зарцуулагдсан байна.
Эдгээр төслүүдийн ихэнх нь гадаадын шууд хөрөнгө оруулалтыг татахад чухал нөлөө үзүүлжээ. Нийт зээлийн ойролцоогоор 68 хувь нь хувийн бизнесийн санаачилгыг дэмжсэн бол, ЕСБХБ-ны нийт хөрөнгө оруулалтын 53 хувь нь ногоон эдийн засгийг хөгжүүлэхэд чиглэсэн аж.
Монгол Улсад ЕСБХБ-ны “Ногоон хотуудын үйл ажиллагааны төлөвлөгөө”-ний хүрээнд, Улаанбаатар хотод зүрх судасны чиглэлээр мэргэшсэн эмнэлгийг барихад зориулж 34.9 сая ам.доллар хүртэл (33.5 сая евро) хэмжээний төрийн баталгаатай зээлийг олгохоор төлөвлөжээ.
Үүнд, “Залуучуудын бизнес” хөтөлбөрийн хүрээнд ХасБанканд олгосон 147 сая ам.доллар хүртэл (135 сая евро)-ын хэмжээтэй A/B зээл багтсан бөгөөд энэ нь өнөөг хүртэл Монголын банктай хийсэн ЕСБХБ-ны хамгийн том гүйлгээ болжээ.
Мөн Хаан Банканд олгосон 20 сая ам.долларын (16.8 сая евро) зээл нь Монгол болон Төв Азид ЕСБХБ-ноос хэрэгжүүлсэн хөдөө аж ахуйн бизнест зориулсан анхны тусгай санхүүжилт болсон бол, Голомт Банканд олгосон 20 сая ам.долларын (17.2 сая евро) санхүүжилтийн багц нь эмэгтэй, залуу удирдлагатай бизнесүүдийг дэмжиж, худалдааг хөнгөвчлөхөд чиглэжээ.
Өнгөрсөн жил ЕСБХБ Төв Ази болон Монгол дахь “Эмэгтэйчүүдийн бизнес” хөтөлбөрөөрөө сүүлийн арван жилийн хугацаанд тус бүс нутгийн 100,000 гаруй эмэгтэй бизнес эрхлэгч нийт 365 сая ам.доллар (305 сая евро)-ын санхүүгийн дэмжлэг авсан бөгөөд 17,000 гаруй эмэгтэй зөвлөгөө, сургалт, менторшипийн үйлчилгээнд хамрагджээ.
ЕСБХБ нь Төв Азийн бүс нутаг дахь хамгийн том институцийн хөрөнгө оруулагч бөгөөд өнөөг хүртэл 1,250 төсөлд нийт 21 тэрбум еврогоос дээш санхүүжилт олгосон байна.
Эх сурвалж: The Caspian Post
Т.БАТСҮРЭН



Нийтэлсэн огноо2026-02-02